Skip to main content
Бүх цэсийг харах

Эхийн сүүгээр хооллолтын тал дээр хэрхэн дэмжлэг авах тухай

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дэмжлэг

Хүүхдээ хөхүүлэхэд бүрэн суралцахад эхний 6 долоо хоног хангалттай хугацаа биш байж болно. Хэрэв хүүхдээ хөхүүлэх нь хүндрэлтэй, өвдөлт зовиуртай байгаа бол хугацаа алдалгүй тусламж эрэх нь чухал. Хөхөөр хооллохтой холбоотой гарч болох асуудлуудаас дурдвал, хөхөнд сүү орохгүй байх, хөх зөнгирах, хөхний толгой хагарах зэрэг байж болно.

Тусламж, зөвлөмж, зөвлөгөөг дараах хаягаар холбогдон авах боломжтой.

  1. Таны оршин суугаа газрын харьяа хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн төв: энд дарна уу. 
  2. Эхийн сүүгээр хооллолтын мэргэжилтэн  / Lactation consultant: энд дарна уу. 
  3. Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо / Australian Breastfeeding Association: энд дарна уу. 
  4. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бүлгэм: энд дарна уу. 
  5. Өрхийн эмч: энд дарна уу.
  6. Шинэхэн аавуудад зориулсан мэдээлэл: энд дарна уу.

Гэр бүл, найз нөхөд болон хамт олны дэмжлэг

Хөхүүл үед гэр бүл болон найз нөхдөөсөө дэмжлэг авах нь хүүхдээ эхийн сүүгээр хооллох үйл явцыг илүү таатай, тухтай болгоход тустай байх талтай.

Хөхүүл үед гэр бүлийнхэн болон найз нөхөд тань танд болон хүүхдэд тань дараах байдлаар дэм болж болно. Үүнд:

  • хүүхдээ хөхүүлэх үед тань тав тухтай байдлыг бий болгоход анхаарахаас гадна танд  ямар нэгэн зүйл хэрэгтэй эсэхийг асуух;
  • хооллолт хооронд хүүхэд тайвшруулах, хуурайлах, хоол хийх, болон гэр цэвэрлэх гэх мэт ажилд туслах;
  • хэт олон зочдоор дарахгүй байхад анхаарах;
  • эерэг захиасууд;
  • эхийн сүүгээр хооллохтой холбоотой нийтлэг бэрхшээл зэргийн талаар мэдээлэл цуглуулан, танд тус болохуйц зөвлөгөө өгөх;
  • таны амьдардаг газрын харьяа тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой байгууллага болон үйлчилгээний талаар мэдээлэл олж өгч туслах зэрэг байж болно. 

Хүүхдийнхээ талаар санаа зовоосон асуудлууд болон зорилгуудаа ярилцаж, ойлголцох тухай

Өвөө эмээ, гэр бүл, найз нөхөд гэх мэт олон хүмүүс хүүхдээ асрахад тань туслахыг хүсдэг. Заримдаа тэдний зөвлөгөө хамгийн тохиромжтой нь биш байх магадлалтай. Тиймээс та өөрөө хүүхдийнхээ талаар санаа зовж байгаа асуудлууд болон хүүхдийнхээ сайн сайхан байдлыг хангахын тулд ямар зорилго, төлөвлөгөөтэй байгаа талаараа ил тод ярилцах нь зүйтэй. Ингэснээр та хүүхдээ өсгөхтэй холбоотой өөрийн хил хязгаараа бусдад ойлгуулах боломжтой.

Зөвлөмжүүд

  • Зөвлөгөөг нь сонсож, түүнд талархаж байгаагаа илэрхийлнэ.
  • Хүүхдийнхээ төлөө юу хүсэж байгаагаа, яагаад хүсэж байгаагаа тодорхой тайлбарлана.
  • Тэднийг буруутгаж, шүүмжлэх хэрэггүй. Харин тайван ярилцаж, тухайн хүнд биш, асуудалд анхаарлаа хандуулах нь чухал.
  • Асуудлын шийдэлд хүрч, тохироо хийхэд бэлэн байх нь тустай. Хүүхдээ өсгөхөд гэр бүлийн бусад гишүүдийн дэм хэрэгтэй байдаг. Тиймээс эе эвийг баримталж, аль болох хүн бүрт тохирсон байдлаар шийдвэрлэхийг зорих нь тустай.
  • Чухал зүйлс дээр тодорхой хил хязгаар, өөрийн дүрмээ тогтоох нь чухал. Жишээлбэл, хэрэв та хүүхдэдээ чихэрлэг зүйлс өгөхийг хүсэхгүй байгаа бол үүнийгээ тодорхой хэлэх хэрэгтэй.
  • Яриагаа зөвхөн хүүхдийн хэрэгцээ, түүний сайн сайхан байдалд юу хэрэгтэй байгаа дээр төвлөрүүлэх зэрэг нь хил хязгаараа тогтоохын зэрэгцээ бусдын тусыг авахад тустай.

Эмээ, өвөө нарт зориулсан мэдээлэл - COPE

Raising Children Network-с бэлтгэсэн эхийн сүүгээр хооллохтой холбоотой түгээмэл бэрхшээлүүдийн талаар дараах дүрс бичлэгээс үзнэ үү. 

https://raisingchildren.net.au/newborns/videos/breastfeeding-challenges-video

Сүүлийн шинэчлэлт: 22 Jul, 2024 - 08:43
Дээш буцах