4-6 cap
Хоол хүнсний аюулгүй байдал
Хүүхэд бор хоолонд орж эхлэхтэй зэрэгцэн хахах эрсдэл бий болдог тул дараах зүйлсийг анхаарах нь чухал.
Үүнд:
- Хүүхдээ хооллож байх үед нь хараа хяналтаа салгахгүй байх
- Хооллож байх үед нь хүүхдийг нэг байрлалд суулгаж, идэнгээ ийш тийш хөдөлж, явахгүй байхад анхаарах
- Хоолны ширээнд суухад нь зориулалтын бэхэлгээг бэхлэх
- Хүүхдэд өгөхөөс өмнө хоолны хэмийг шалгах
12 сараас өмнө хэрэглэх ёстой хоол хүнс
- 12 сар хүрэхээс өмнө зөгийн бал эсвэл түүхий өндөг болон түүхий өндөг найрлаганд нь орсон бүтээгдэхүүн, жишээлбэл гар аргаар хийсэн майонез;
- 3 нас хүртэл хатуу хүнсний төрлүүд болох бүхэл самар, хатуу алим зэрэг нь хахах эрсдэл үүсгэдэг тул өгөхгүй байхыг анхаарна уу.
Хүүхэд хахах эрсдэлтэй хоол хүнс өгөхөөс зайлсхийх ба үүнд
- Жижиг хатуу хүнс (самар, сайн болгоогүй зажлууртай жимс болон ногоо, эрдэнэ шиш г.м)
- Жижиг, гулгаа хүнс (бүхэл усан үзэм, бүхэл үрлэн улаан лооль г.м)
- Дотроо үртэй жимснүүд (интоор, чангаанз, тоорын төрлийн жимс г.м)
Сүүлийн шинэчлэлт: 15 Jan, 2025 - 02:23



