Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ хэрхэн аюулгүй, зөв угжих тухай

0-2 cap
A A A

Хүүхдээ хооллох цаг бол онцгой цаг юм. Хооллох үеэр хүүхдээ биедээ наан ойртуулах нь:

  • хүүхэдтэйгээ ойр байх;
  • ярилцах;
  • мөн аюулгүй мэдрэмж авч байгаа эсэхийг нь мэдэх зэрэг боломжуудыг олгодог. 

Зарим зөвлөмжүүд:

  1. Тухтай байдал бүрдүүлэх: Аль болох тайван байж, өөрт тухтай байдлаар суухыг хичээгээрэй.
  2. Хүүхдээ биедээ ойртуулан тэврэх: Хүүхдээ угжихдаа, бага зэрэг дээш өндийлгөн тэврээд, толгой болон нурууг нь гараараа түшиж өгнө. Ингэснээр та хүүхэдтэйгээ илүү дотносон ээнэгшихээс гадна хэр хэмжээтэй хооллож байгааг нь анзаарах боломжтой.
  3. Хүүхдээ хүлээх: Хүүхдээ өөрөө бэлэн болоод угж юм уу аягыг амандаа оруулахаар ангайхыг нь хүлээнэ. Мөн дээд уруулд нь угжны толгойг хүргэвэл амаа сайтар ангайж өгдөг.
  4. Хүүхэдтэйгээ хамт байх: Угжаа хөхөж байхад нь хүүхдээ ганцааранг нь орхиж болохгүй. Угжны лонхыг дэр болон бусад зүйлсээр эвж орхих нь хүүхэд хахах, чихний үрэвсэл явагдах, болон шүдний цоорол явагдах эрсдлийг нэмэгдүүлдэг.
  5. Тайван хооллох: Хүүхэд хооллож дуустал 20-30 минут орчим хугацаа зарцуулагдаж болох бөгөөд хүүхэд тань дундуур нь түр амсхийн завсарлага авах нь хэвийн үзэгдэл. Угжийг аль болох хөндлөн (эсвэл бага зэрэг дээш өргөж өгөх) барьж өгснөөр сүү хүүхдийн ам руу хэт олгойдож орохоос сэргийлдэг. Хэрэв угжийг хэт тонгойлговол хүүхэд хэр хэмжээтэй сүү уухаа хянахад бэрх болно.
  6. Шинж байдлыг анзаарах: Хэрэв хүүхэд чинь сүүгээ уух дундуураа амсхийх хэрэгтэй болвол дараах шинж байдлыг үзүүлэх болно: 
    • хөл гараа тэнийлгэх;
    • толгойгоо эргүүлэх юм уу угжнаасаа холдох үйлдэх хийх;
    • амнаасаа сүүгээ гоожуулах гэх мэт.
  7. Амраах: Энэ үеэр та хүүхдээ хэхрүүлэх юм уу түр амрааж болно.
  8. Хүүхдээ сонсох: Жаахан амсхийсны дараа хүүхэд тань сүүгээ үргэлжлүүлэн уухыг хүсч байгаа эсвэл цадсан эсэхийг хүүхдийнхээ зан байдал, шинж тэмдгүүдийг анзааран мэдэх боломжтой. 

Хүүхэд бүхэн харилцан адилгүй гэдгийг санаж, таны хүүхдэд юу хамгийн сайн байж болохыг тунгаан бодож, өөрийнхөө юу мэдэрч байгаад итгээрэй. 

Сүүлийн шинэчлэлт: 27 May, 2025 - 08:22
Дээш буцах