Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ хөхүүлэх нь

2-4 cap
A A A

Шууд шилжих:

    Эхийн сүүгээр дагнан хооллолтыг үргэлжлүүлнэ

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нярай хүүхдийг 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөж байгаа бөгөөд үүнийг эхийн сүүгээр дагнан хооллолт гэж нэрлэдэг. Энэ нь таны хүүхдэд эхийн сүүнээс өөр хоол хүнс болон уух зүйлс болох ус, ургамлын гаралтай цай, жүүс, хүний бус сүү болон сүүн тэжээл зэрэг шаардлагагүй гэсэн үг юм. 

    Хүүхэддээ эхийн сүүнээс өөр хүнс тэжээл өгөхийн өмнө Өрхийн эмч/Family doctor, эсвэл Эх, Хүүхэд ба Гэр бүлийн сувилагч/Maternal, Child and Family Health Nurse-тайгаа зөвлөлдөөрэй.

    Эхийн хөхний сүүнд хүүхдийг 6 сар хүртэл хангах бүхий л шим тэжээл агуулагдаж байдаг.

    Хүүхдээ хөхүүлэх нь олон давуу талтай ба үүнд:

    • Эх хүүхдийн ээнэгшлийг гүнзгийрүүлэх;
    • Хүүхэд тань эрүүл өсөн торниход тустайгаас гадна тархиний хөгжлийг дэмждэг;
    • Хүүхэд аливаа өвчлөлд өртөхөөс сэргийлэх;
    • Хоол хүнсэнд харшламтгай болох эрсдлийг бууруулах зэрэг давуу талуудтай.

    Хүүхдийн зан байдал ба эхийн сүүгээр хооллолт

    Энэ үед танд хүүхдээ хөхүүлэх нь харьцангуй хялбар санагдаж эхэлсэн байгаа болов уу. Мөн хүүхдийн тань өдөр бүрийн хооллолт харилцан адилгүй байгааг анзаарсан байх. Заримдаа нэг удаагийн хооллолтын дундуур хөхөө хөхөхөө зогсоон дахин эхлэх ч талтай байдаг. 

    Хүүхдийн хооллолтын зан байдал

    Эхийн сүүгээр хооллодог хүүхэд 2-4 сартайд:

    • Хоногт 6-8 удаа хөхөө хөхдөг боловч хүүхэд тань өлссөн шинж байдал (Link to section) илэрхийлж байгаа тохиолдолд хэдэн ч удаа хөхүүлсэн болно.
    • Хөхөө хөхөх хугацаа нь богиносож эхлэх магадлалтай ба таны хөхний сүү мөн хүүхдийн тань хэрэгцээг даган өөрчлөгдөж байдаг. Нэг хөхөө зөөлөрж, сулартал хөхүүлсний дараа, хүүхэд тань цадаагүй мэт байвал нөгөө хөхөө хөхүүлэх нь зүйтэй.

    Хүүхэд хөхөө хөхийн өмнө, дундуур нь, эсвэл хөхөж дууссаны дараа уйлж болох бөгөөд зарим өдөр хүүхэд тань бусад өдрөөс илүү өлсөн, илүү хооллохыг хүсэх бол зарим өдөр хооллох дуршил багатай, сатаарах нь илүү байж болно. Эдгээр нь 2-4 сартай хүүхдүүдийн хувьд хэвийн үзэгдэл юм. 

    Таны хүүхдийн хооллолтонд олон хүчин зүйлс нөлөөлж болох бөгөөд жишээ нь:

    • Халуун цаг агаар;
    • Өсөлтийн эрчимжилт: нялх хүүхдүүд богино хугацаанд маш эрчимтэй өсдөг ба энэ нь тэднийг голомтгой эсвэл их өлсөх шалтгаан болж болно;
    • Хүүхэд тань ядарсан үед;
    • Эргэн тойронд нь хэт их дуу чимээ болон үйл ажиллагаанууд өрнөж байх;
    • Өвдсөн үед;
    • Эхийн сүүгээр хооллолттой хамаарал бүхий асуудлууд болох хөхний сүүний гарц багасах, хөхний толгой болон хөх хөндүүрлэх, хөхний толгойг зөв үмхүүлэхгүй байх зэргээс мөн шалтгаалж болно. 

    Хэрэв танд нялх хүүхдийн хооллолттой холбоотой асуудлууд болох хөхүүлэх, хөх болон хөхний толгой өвдөх, эсвэл сүүний гарцтай холбоотой санаа зовоосон асуудал байгаа бол Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч/Maternal, Child and Family Health Nurse, Эхийн сүүгээр хооллолтын зөвлөх/Lactation Consultant эсвэл Өрхийн эмч/Family Doctor-тэйгээ холбогдон зөвлөгөө, тусламж аваарай.

    Эхийн сүүгээр хооллохтой холбоотой нийтлэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

     

    Хүүхдээ хөхүүлэх үйл явцыг хэрхэн таатай болгох талаар

    Хүүхдээ хөхүүлэх үйл явцыг таатай болгохын тул хүүхдийнхээ үзүүлж буй шинж байдлыг анзаарч, тохирсон хариу үйлдэл үзүүлснээр юу хүсч буйг нь мэдэх боломжтой ба үүнд:

    Хүүхдийнхээ шинж байдлуудыг таниж мэдэх талаар дэлгэрэнгүйг холбоос дээр дарж уншина уу. 


    Хооллолтын цаг: Зөвхөн хооллохоос давсан ойлголт

    Хүүхдээ хөхүүлэх үед хоёр чухал зүйл өрнөж байдаг ба үүнд:

    Ээнэгших боломж: Эх хүүхэд хоёр, бие биедээ илүү ихээр ойртох энэ үеэр хүүхэд тань таны дуу хоолой, хүрэлт, болон хайр энхрийллийг мэдэрч, таних үйл явц явагддаг;

    Хооллолтын цаг: Мөн хүүхэд тань өсөж, хөгжихөд хэрэгцээтэй нэн чухал шим тэжээлээ авч байдаг.

    Та хүүхдээ хөхүүлэх явцад, таны биеэс онцгой даавар болох окситоцин ялгарч хүүхэдтэйгээ илүү нягт холбоос үүсгэхэд тань дэмжлэг үзүүлдэг ба уг дааврын нөлөө нь таныг хүүхдээ хайрлан энхрийлж, халамжлах сэдлийг улам ихээр өдөөдөг байна.

    Амьдрал хичнээн завгүй, бужигнаантай байсан ч хүүхдээ тайван орчинд хөхүүлэх боломжийг бүрдүүлэхийг хичээх нь чухал. Хөхүүлэх явцдаа хүүхдээ биедээ ойртуулан наах нь тэдэнд аюулгүй бөгөөд хайрлагдсан мэдрэмжийг өгдөг.

    Заримдаа хүүхэд тань хөхөө хөхөө зогсоон тан руу харж, бүр ганганан гунганаж, ярилцах оролдлого үзүүлэх бөгөөд энэ нь нялх хүүхдийн суралцан хөгжих арга юм. 

    Сүүлийн шинэчлэлт: 08 Oct, 2024 - 07:23
    Дээш буцах