Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэд хахахаас сэргийлэх

6-8 cap
A A A

Хахах болон огих 

Огих

  • Огих нь хүүхдийг хахахаас сэргийлдэг биеийн хэвийн хариу үйлдэл юм.
  • Огих нь ханиах, бөөлжиж буй мэт чимээ гаргах болон заримдаа бөөлжих зэрэг байдлаар илэрдэг.
  • Хуруу, хоол эсвэл халбага амны угт хүрснээр огьж болно.
  • Хүүхдийн огих рефлекс хүүхэд 6 сар хүрэх үеэс буурч эхэлдэг.
  • Гэхдээ зарим хүүхэд хүчтэй огих рефлекстэй байдаг бөгөөд энэ үед илүү нэмэгдэж болно.
  • Хүүхдэд бага зэрэг бүхэлтэй хоол өгөх болон гараар барьж идэхэд зориулсан хоол өгч эхлэх үеэр хүүхэд огих нь түгээмэл байдаг.
  • Хүүхдийг өөрөөр нь хооллуулах эсвэл аманд нь гараа эсвэл халбага хийх нь тэдний огих рефлексийг сулруулахад тустай байдаг.
  • Хүүхэд огиход сандарч мэгдэж болохгүй. Харин тайвнаар аман дахь хоолыг нь авч, хүүхдээ тайвшруулна. 

Хахах

  • Огих болон хахах нь өөр ойлголтууд.
  • Хахах нь дуу чимээгүй илрэх бөгөөд амьсгалын замыг түгжсэнээр, амьсгалах боломжгүй болж, үхлийн аюултай байдалд хүрч болно. Хахах үед газар дээр нь яаралтай арга хэмжээ авах ёстой.

Аюулгүйн зөвлөмжүүд:

  • Хүүхэд хооллох үеэр хүүхдээсээ хараа, хяналтаа салгахгүй байх
  • Хооллохдоо хүүхдийг зориулалтын хоолны ширээнд суулгаж, бэхэлгээг хийх нь чухал.

Хүүхэд хахаж эхэлбэл ямар арга хэмжээ авах талаар Анхны тусламжийн сургалт зэрэгт хамрагдаж, мэдлэг мэдээлэлтэй болох зэрэгт анхаарал хандуулаарай. 

Хуудасны баруун талд 12 сараас доош насны хүүхдийн анхны тусламжийг Choking хийх эсвэл энэ холбоосыг дарж юу хийхийг харуулсан зургуудыг үзнэ үү.

Сүүлийн шинэчлэлт: 27 Apr, 2025 - 11:37