Шууд шилжих:
Хүүхдээ өсгөхийн хажуугаар өөрийгөө мөн анхаарах тухай
6-8 сартай үеийн үзлэгээр өрхийн эмч эсвэл хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ нь зөвхөн хүүхдийг бус мөн таныг хүүхэдтэй болсон эдгээр өөрчлөлтүүдэд хэрхэн дасан зохицож байгаа болоод хүүхэд өсгөхтэй холбоотой стрессийг хэрхэн зохицуулж байгааг мөн давхар шалгадаг.
Зарим эцэг эхчүүдийн хувьд, ялангуяа өмнө нь сэтгэцийн эрүүл мэндийн сорилтууд болох сэтгэл түгшилт эсвэл сэтгэл гутрал зэргээр шаналж байсан бол одоо эдгээр асуудлууд дахин давтагдаж байх магадлалтай. Шинэ үүрэг хариуцлагадаа бухимдаж байж болно. Ялангуяа танд хангалттай тусалж, дэмжих хүн байхгүй бол энэ нь таны өөртөө итгэлтэй байдал болоод сэтгэцийн эрүүл энх байдалд нөлөөлөх магадлалтай.
Шаардлагатай тохиолдолд тусламж, дэмжлэг хүсэх нь хамгийн зөв алхам гэдгийг ямагт санаарай. Эрүүл мэндийн ажилтнууд хүүхэд, та хоёрыг аль алиных нь эрүүл мэндэд анхаарал хандуулж ажилладаг.
Хүүхдээ өсгөхийн хажуугаар өөртөө анхаарал тавих зөвлөмжүүд:
- Дасгал хөдөлгөөнд тогтмол цаг гаргах
- Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөж мөн олон нийтийн харилцаанд орох
- Гэр бүлийн хүн/хамтрагчтайгаа ярилцаж, өөрсдийн хэрэгцээ, шаардлагуудаа зөвлөлдөх зэрэг нь чухал.
Хоорондоо ярилцах шаардлагатай зарим чухал сэдвүүд:
- Ачаалал ихсэж, дараатай санагдах үед юу хийвэл зохилтой талаар
- Хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг хэрхэн хувааж, хуваарилах
- Түр завсарлага авч, өөртөө цаг гаргах талаар
- Ажил болон хувийн амьдралд гаргах цагийг тэнцвэртэй байлгах
- Харилцаагаа эрүүл байлгах
- Санхүүгээ зохицуулах
- Муу зуршлууд болох тамхи татах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх эсвэл архи уух зэргийг зохицуулж, хэрхэн эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгох зэрэг сэдвүүдээр хоорондоо ярилцаж, төлөвлөгөө гаргаж байх нь зохистой.
Өөртөө анхаарал хандуулах нь таны эрүүл энх байдалд чухал нөлөөтэй гэдгийг санаарай.
Та ганцаараа биш. Хүүхэдтэй болсны дараах эхний нэг жилд 5 эмэгтэй тутмын 1, 10 эрэгтэй тутмын 1-т сэтгэл санаа тогтворгүй болох байдал тодорхой хэмжээгээр ажиглагддаг. Хэрэв зохих арга хэмжээг авч, эмчилгээ хийлгэхгүй бол энэ байдал хэдэн жилээр ч үргэлжлэх магадлалтай.
Та хүүхэдтэй болсон амьдралдаа сэтгэл ханамжтай биш байгаа бол магадгүй таны сэтгэл дундуур, гунигтай эсвэл танд итгэл найдваргүй мэт санагдах мэдрэмжүүд төрж байх магадлалтай. Цаашлаад хэрэв танд өөрийгөө болон хүүхдээ гэмтээх тухай бодол орж ирж байвал заавал өрхийн эмч эсвэл холбогдох эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх ёстойг анхаараарай.
Та дараах вэбсайтаас уг сэдэвтэй холбоотой нэмэлт мэдээллийг авах боломжтой. Эндээс та танд яг юу тохиолдоод байгаа болон та юу мэдэрч байгаа талаар илүү дэлгэрэнгүй ойлголт авч, цаашлаад хаанаас өөрт тохирсон тусламж, дэмжлэг авах ёстойгоо мэдэх боломжтой.
Нэмэлт мэдээлэл
COPE:
Symptoms of perinatal depression - COPE
Beyond Blue – healthy families website:
https://www.beyondblue.org.au/mental-health/parenting
Raising Children Network: Grown Ups:
https://raisingchildren.net.au/grown-ups
Гэр бүл ба ойр дотнын хүмүүсийн хүчирхийлэл
Гэр бүл ба ойр дотнын хүмүүсийн хүчирхийлэл нь өртсөн бүх хүмүүст эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэх магадлалтай. Ойр дотнын хүмүүсийн болон гэр бүлийн хүчирхийлэл нь заавал биеийн хүчирхийлэл байх албагүй. Энэ нь сэтгэл хөдлөлийн, сэтгэл зүйн, санхүүгийн, бэлгийн эсвэл өөр бусад эрх мэдлээрээ далайлгах, өөрийн хараа хяналтанд байлгах зэргийг багтаадаг. Гэр бүлийн хүчирхийллээс гарч чадахгүй байгаа хүний суурь шалтгаан нь айдас байдаг.
1800RESPECT (1800 737 732)
Үндэсний Бэлгийн Халдлага, Гэр бүлийн Хүчирхийллийн Зөвлөх Үйлчилгээ
Уураа удирдах болон Хүчирхийллийг Өөрчлөх Хөтөлбөр
Магадгүй уураа удирдаж чадахгүй байгаа хүн нь та ч байж болно. Мөн та өөрийгөө хүчирхийлэгч үйлдэгч нь гэж үзэж байгаа бол та болон таны гэр бүлд шаардлагатай өөрчлөлтийг авчрах мэргэжлийн үйлчилгээнүүд байгааг санаарай.
Эрэгтэйчүүдийн Хандах Үйлчилгээ
1300 766 491 дугаараар залгах эсвэл дараах вэбсайтаар орж үзнэ үү https://ntv.org.au/
NSW мужийн Эрэгтэйчүүдийн Зан байдлыг Өөрчлөх Холбоо


