Нярай хүүхэд хэрхэн харилцдаг вэ?
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн бусадтай хэрхэн харилцах талаар суралцаж байдаг. Тухайлбал, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, дуу чимээ, уйлах зэргээр хэрэгцээ, шаардлага болон хүсэж буй зүйлсээ илэрхийлдэг байна.
Хүүхэдтэйгээ харилцаж, хоорондоо ойлголцож сурахын тулд дадлага хэрэгтэй.
- Хүүхэдтэйгээ хамт хийж байгаа үйлдлүүд болон шинэ үйл явдалд хэрхэн хариу үзүүлж байгаад нь анхаарал хандуулаарай.
- Тухайн нөхцөлд хүүхдэд тань эсвэл хүүхдийн тань эргэн тойронд юу болж байгаа талаар бодож үзэх нь чухал. Ингэснээр танд хүүхдийнхээ хүсэл, хэрэгцээг ойлгоход хялбар болно.
Хүүхэд өсгөх нь дадлага, туршлагын үндсэн дээр байнгын суралцаж байдаг үйл явц юм.
Нярай хүүхдийн"Би өлсөж байна" гэх илэрхийлэл
Raising Children Network-оос бэлтгэсэн видео: Хүүхдийн илэрхийлэх дохио болон биеийн хэлэмж: удирдамж | Raising Children Network
Хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж болох тухай жишээ
Хүүхэд тань огцом хөдөлгөөнүүд болох нуруугаа нумруулах, атирах болон уйлах зэргийг үзүүлж байна гэж төсөөлье. Энэ үед та хүүхдээ саяхан хооллоод, живхийг нь сольчихсон байгаа гэдгээ санана. Тэгвэл хүүхэд маань ядарсан дохио өгч байгаа юм байна гэж үзээд, унтуулах хэрэгтэй юм байна хэмээн шийдвэрлэнэ. Ингэж ойлгосон даруйдаа та хүүхдэдээ “эвий үр минь, ямар том эвшээлт вэ, ядарч байгаа юм уу?, унтах цаг болж дээ!” гэж хэлээд, хүүхдээ унтуулах бэлтгэлдээ орно.
Хүүхэдтэйгээ өөрийн эх хэлээр ярьж, анзаарч буй зүйлсээ тайлбарлаж өгөх нь, хүүхэд таны ярьж буй хэлийг сурч, мөн танд итгэн, аюулгүй мэдрэмж авснаар өөртөө итгэлтэй болж эхэлдэг.
Хооллож дууссаны дараа хэсэг чимээгүй орчинд байж, хүүхэд тань тантай харилцахаар оролдох үед нь хариу үзүүлэх нь хүүхдийн тань харилцах ур чадварыг хөгжүүлэх бас нэгэн үр дүнтэй арга юм. Хүүхэд рүүгээ харж, хийж буй зүйлд нь анхаарлаа хандуулан, илэрхийлэмжийг нь дуурайж болно. Жишээлбэл, зөөлөн инээмсэглэж байвал хариу зөөлөн инээмсэглээд, “мишээгээд, ээжийгээ хараад баярласан юм уу? үр минь!” хэмээн хариу барина. Хүүхдээ хэдий чинээ анхааран, ойлголцохоор хичээнэ, төдий чинээ хүүхэд, та хоёрын харилцан ойлголцол сайжирч байдаг.
Нярай хүүхдийн "Би тогломоор байна" гэх илэрхийлэл
Raising Children Network-оос бэлтгэсэн видео: Хүүхдийн илэрхийлэх дохио болон биеийн хэлэмж: удирдамж| Raising Children Network
Нэмэлт мэдээлэл
Хүүхдийнхээ үзүүлж буй дохиог илүү сайн ойлгодог болоход туслах дүрс бичлэг болон баримтыг дараах холбоосоор орж үзнэ үү. https://raisingchildren.net.au/newborns/connecting-communicating




