Skip to main content
Бүх цэсийг харах

Нярайн сүүн тэжээлийг хэрхэн аюулгүй, зөв бэлтгэх тухай

0-2 cap
A A A

Хүүхдийн сүүн тэжээл бэлтгэх нь энгийн л зүйл мэт боловч мөн зөв, ауюлгүй бэлтгэхэд анхаарал хандуулах нь чухал. Алхам бүрээр тайлбарласан дараах заавартай танилцана уу:

Нян үржих боломжийг бүрдүүлэхгүйн тулд ариун цэвэр сахихаас эхлэх нь:

  • Цэвэр гар: Сүүн тэжээл бэлтгэхийн өмнө үргэлж гараа савандаж угаан, сайтар хатаах хэрэгтэй.
  • Цэвэр багаж хэрэгсэл: Хүүхдийн хооллох хэрэгслүүд болох угжны сав, угж, сүүн тэжээлийг хэмжих хутга зэргийг сайтар цэвэрлэсэн байх:
    • Ариутгах: 5 минут орчим усанд буцалгах эсвэл нянгийн эсрэг ариутгалын бодис, ууран ариутгагч, эсвэл богино долгионы уураар ариутгах горимд ариутгаж болно. 

Буцалгаж ариутгах талаар дэлгэрэнгүй аргачлалыг Raising Children Network вэб хуудасны дараах холбоосоор орж үзнэ үү. 

https://raisingchildren.net.au/babies/videos/bottle-formula-prep-dads 

Сүүн тэжээлийг бэлтгэх:

Нэг удаадаа нэг л лонх: Хүүхэд тань бэлтгэсэн даруйд уухаар нөхцөлд сүүг нь найруулж бэлдэх нь зохистой. 

  1. Усаа буцалгаад хөргөх
  • Гоожуурын усыг буцалгаж, өрөөний температурт хүртэл хөргөнө.
  • Нэг буцалгасан усаа ахин, дахин буцалгаж хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Ингэх нь усан дахь давсны хэмжээг нэмэгдүүлдэг.
  • Эхлээд тохирох хэмжээний усыг лонхондоо хийсний дараа хүүхдийн сүүн тэжээлийн нунтаг бэлдмэлийг нэмнэ. 
  1.  Нунтаг бэлдмэлээ нэмэх
  • Зөвхөн хүүхдийн сүүн тэжээлийн бэлдмэлийн саван дотор дагалдаж ирсэн халбагыг хэрэглэхийг анхаарна уу.
  • Хэр хэмжээтэй усанд, хэдэн халбага хүүхдийн сүүн тэжээлийн бэлдмэл хийхийг, лаазны шошгон дээрх заавраас харна.
  • Халбагаа зөөлөн товшоод, илүү гарсныг нь хэмжигч хутгаар цэвэрлэн тэгшитгэх ба доош нь чигжиж дарах шаардлагагүй.
  • Сүүн тэжээлийн бэлдмэлээ сайтар таглан хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
  • Сүүний лонхонд нэмэлт бэлдмэл, зөгийн бал, үр тариан нэвс (cereal) эсвэл жигнэмэг зэрэг өөр хоол хүнс нэмэхгүй байхыг анхаарна уу.
  • Мөн угжны хошууг элдэв амттан болон зөгийн бал зэрэгт дүрж болохгүй. 
  1. Холих
  • Лонхоо таглаад, нунтаг бэлдмэл бүрэн уусч дуустал сайтар сэгсэрнэ. 
  1. Хооллохын өмнө
  •   Температурыг шалгана. Ингэхдээ бэлтгэсэн сүүн тэжээлээсээ бугуйн дээрээ бага зэрэг дусааж үзэн, халуун биш, хүүхдэд тохирсон бүлээн байгаа эсэхийг шалгана.
  • Лонхтой сүүг богино долгионы зууханд халааж болохгүйг анхаарна уу. Ингэх нь жигд бус халалт үүсгэж, хүүхдийг түлэх эрсдэлтэй. 
  1. Хооллосны дараа
  •  Хүүхэд хооллож дуусаад илүү гарсан сүүн тэжээл эсвэл өрөөний температурт 1-ээс дээш цаг байсан сүүн тэжээлийг хэрэглэхгүй хаях нь зүйтэй. 

Аюулгүйн зөвлөмжүүд 

Хүүхдийн сүүн тэжээлийг аюулгүй хадгалах болон бэлтгэх нь нэн чухал бөгөөд ингэснээр буруу хадгалалтаас үүдэн хүүхэд өвчлөх эрсдэлээс сэргийлнэ. Аюулгүй байдлыг хангахын тулд: 

Он сар өдрийг шалгах: Үргэлж “хэзээ хүртэл хэрэглэж болох” он сар өдрийг бэлдмэлийн шошгон дээрээс шалгаж байх;

Цэвэр бөгөөд шинээр нь хадгалах: Хэрэв бэлдмэлийг задалснаас хойш нэг сар өнгөрсөн бол хаях цаг нь болсон гэсэн үг;

Заавар, удирдамжийг дагах: Лаазны шошгон дээрх зааврын дагуу сүүн тэжээлийг бэлтгэх

  • Усны хэмжээнээс хэт их эсвэл хэт бага нунтаг бэлдмэл хэрэглэвэл хүүхдийн тань өсөлтөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
  • Мөн бүрэн гүйцэт ариутгаагүй лонх, угж болон буцалгаагүй усанд нян байх эрсдэлтэй бөгөөд хүүхдийг өвчлүүлэх эрсдэлтэй.

 

Сүүлийн шинэчлэлт: 23 Jul, 2024 - 05:06
Дээш буцах