Өөртөө анхаарал хандуулах зарим зөвлөмжүүд
- Бусдаас тусламж хүсэх: Гэр орны ажлууд болох хувцас угаах, цэвэрлэгээ хийх, хүнсээ цуглуулах, хоол хийх болон зүлгээ арчлах зэрэгт гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө тусламж хүсэхэд гэмгүй. Хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол, хүүхдээ сургуульд нь хүргэх болон хичээлээс нь авахад туслалцаа хүсэх зэргээр бусдаас дэм хүсч болно.
- Бусадтай ярилцах: Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байж, ойр зуурыг ярилцаж байх нь чухал. Ойролцоо амьдардаг бусад эцэг эхчүүдтэй хэрхэн холбогдож, уулзах талаар өөрийн харъяа номын сан юм уу нийтийн үйлчилгээний газраас тодруулж болно.
- Одоодоо төвлөрөх: Аль болох ирээдүйд санаа зовохгүй байх нь чухал.
- Биелж болохуйц бодит зорилгууд тавих: Зорилгоо тодорхойлохдоо өөрийн хүрч чадахаар хэмжээнд, аль болох биелэгдэхүйц зорилго тавих. Тухайлбал хэрхэн орлогоо хуваарилах болон хэрхэн гэрийн ажлаа хуваарилах гэх мэт.
- Хөдөлгөөнтэй байж, эрүүл зөв хооллох: Энэ үед зарим хөнгөн дасгалууд болох өдөрт 20-30 минут алхах зэргийг хийж болно. Хооллохдоо аль болох 5 бүлэг хоолноос хослуулан хэрэглэхийг эрхэмлээрэй. Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ‘Get Healthy’-д нэгдсэнээр авах боломжтой.
- Өөртөө зориулж цаг гаргах: Өдөр бүр багахан ч болов цагийг дуртай нэвтрүүлгээ үзэх, бясалгах, тайван шүршүүрт орох зэргээр өөртөө зарцуулж байх нь чухал.
- Өөрийн сэтгэл хөдлөлөө анзаарах: Хэрэв та гуниглах нь их болж эсвэл сэтгэл зовнилтой байвал Өрхийн эмч болон Эх, Хүүхэд ба Гэр бүлийн сувилагчтайгаа холбогдон зөвлөгөө авах нь зохистой.
Танд дэмжлэг үзүүлэх боломжтой үнэгүй үйлчилгээнүүдтэй холбоо барих мэдээлэл:
| Gidget Foundation Australia | 1300 851 758 |
| Perinatal Anxiety & Depression Australia (PANDA) | 1300 726 306 |
| For When | 1300 24 23 22 |
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
- Шинэхэн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж болон хэрэглэгдэхүүний талаар мэдэхийг хүсвэл 'What Were We Thinking'-аар зочлоорой: Энд дарна уу.
- Эцэг эх болоход суралцах талаарх зөвлөмж бүхий дүрс бичлэгүүдийг 'Raising Children Network'-аар зочлон сонирхоорой: Энд дарна уу.
- Эцэг эх болоход ямар хүлээлттэй байх талаар 'Beyond Blue'-ээр зочлон сонирхоорой: Энд дарна уу.
Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь
Эцэг, эх болно гэдэг маш том өөрчлөлт юм. Заримдаа ядарч сульдан, сэтгэл санаагаар унан гуниглах үе гарахад нойр дутуугаас боллоо гэж бодож болох ч, хангалттай амарсны дараа ч сэтгэл санаа тань дээрдэхгүй байвал танд тусламж хэрэгтэй болсныг илтгэж байж болно.
Хүүхэдтэй болсны дараа сэтгэл зовнил ихсэх болон гуниглах мэдрэмж төрөх нь түгээмэл бөгөөд тусламж хүсэхээс санаа зовох хэрэггүй. Зохих тусламж, дэмжлэг авахгүйгээр уг мэдрэмж өөрөө аяндаа зүгээр болохгүй байх тохиолдол байдаг ба тохирсон тусламж авснаар уг байдал өөрчлөгдөх боломжтой.
Төрсний дараах сэтгэл түгшүүрийн шинж тэмдгүүд (жирэмсэн үеэс төрсний дараах эхний 1 жилд):
- сэтгэл зовнил болон айдас төрөх мэдрэмж нь таны бодол санаа болон өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд оролцоход саад учруулж байвал;
- тайван бус байдалтай байх;
- тайвширч, амарч чадахгүй байх;
- хооллолт болон нойронд өөрчлөлт орох;
- шөнө нойр хүрэхгүй удаан хөрвөөх;
- хүүхэддээ болон тэдний эрүүл мэндэд үргэлж санаа зовох;
- удирдахад бэрх сандрал түгшүүр мэдрэгдэх;
- булчин чангарах, цээж давчдах, зүрхний цохилт түргэх эсвэл зүрх дэлсэх зэрэг багтана.
Төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдгүүд:
- өөрийхнөө талаар, өөрийн амьдрал болон хүүхдийнхээ талаар тааламжгүй бодлууд орж ирэх;
- итгэл найдвар төрөхөө больж, юу ч өөрчлөгдөж сайжрахгүй мэт бодогдох;
- хангалттай амарсан ч таны бодол болоод мэдрэмж сөрөг хэвээрээ байх;
- таньгүйгээр бүх зүйл дээр болох юм шиг санагдах зэрэг шинж тэмдгүүд багтана.
- Хэрвээ өөрийгөө болон хүүхдээ гэмтээх тухай бодол орж ирсэн тохиолдолд яаралтай тусламж хүсэх нь нэн чухал гэдгийг санаарай. Энэ тохиолдолд дараах утсаар холбогдон зөвлөмж авч болно: 1800 011 511 Mental Health Line.




