Skip to main content
Бүх цэсийг харах

Өөртөө анхаарал тавих нь

6-8 cap
A A A

Өөртөө анхаарал хандуулах нь

Хүүхдээ асрах нь танаас маш их эрч хүч болоод цаг хугацааг шаарддаг. Гэсэн хэдий ч өөртөө анхаарал хандуулах нь мөн чухал.

Ядаж өдөрт 10 минутыг өөртөө зарцуулснаар та гэр бүлийн гишүүдээ асран халамжлах эрч хүчээ нөхөн авах боломжтой.

Өөртөө хэрхэн анхаарал хандуулж болох арга замууд

  • Өөрийн дуртай, эрүүл хоол хүнсэнд 2 жимс, 5 удаагийн ногоог багтаан хэрэглэх
  • Өдөр бүр 10 минут дасгал, хөдөлгөөн хийх
  • Бясалгах эсвэл гүнзгий амьсгал авч, гаргах
  • Тайвшруулах иллэг, бариа хийх
  • Итгэдэг хүнтэйгээ ярилцах
  • Дуртай зүйлээ унших
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг байж болно.

Та өөртөө анхаарал хандуулсны үр шимийг танай гэрийнхэн бүгд хүртэх болно. Өөрийгөө ч гэсэн чухалчлахаа бүү мартаарай.

Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 04:55
Дээш буцах