- Хөхүүл ханиад (pertussis)-ын вакцинжуулалтад жирэмсний сүүлийн 3 сард буюу тодруулбал 28-32 долоо хоногтойд хамрагдахыг санал болгодог. Гэхдээ төрөх хүртэл хамрагдах боломжтой бөгөөд гэр бүлийн гишүүд мөн хамрагдаж болно.
- Томуугийн вакцинжуулалтыг мөн жирэмсэн үед санал болгодог бөгөөд жирэмсний аль ч үед хийлгэх боломжтой.
Зарим төрлийн халдварт өвчлөлүүд нь жирэмсэн эх болон урагт ноцтой хор хөнөөл учруулах эрсдэлтэй байдаг. Уг эрсдэлийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалт буюу вакцины тусламжтайгаар бууруулах боломжтой.
Одоогоор салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ болон хөхүүл ханиад зэрэг халдварт өвчлөлүүдийн эсрэг вакцинуудыг хийлгэх боломжтой. Хэрэв та эдгээр вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол өрхийн эмчтэйгээ уулзан, эдгээр товлолт вакцинууд хийгдсэн эсэхийг шалгаж, тодруулах боломжтой.
Анхны дархлаажуулалт нь хүүхдийг төрсөн даруйд хийгдэх ёстойг бүү мартаарай.




