Skip to main content
Бүх цэсийг харах

Хоол хүнсний аюулгүй байдал болон хүүхдийн хэрэгцээгээр хооллох тухай

4-6 cap
A A A

Хоол хүнсний аюулгүй байдал

Хүүхэд бор хоолонд орж эхлэхтэй зэрэгцэн хахах эрсдэл бий болдог тул дараах зүйлсийг анхаарах нь чухал.

 Үүнд: 

  • Хүүхдээ хооллож байх үед нь хараа хяналтаа салгахгүй байх
  • Хооллож байх үед нь хүүхдийг нэг байрлалд суулгаж, идэнгээ ийш тийш хөдөлж, явахгүй байхад анхаарах
  • Хоолны ширээнд суухад нь зориулалтын бэхэлгээг бэхлэх
  • Хүүхдэд өгөхөөс өмнө хоолны хэмийг шалгах

 

Expand all
Collapse all

12 сараас өмнө хэрэглэх ёстой хоол хүнс

  • 12 сар хүрэхээс өмнө зөгийн бал эсвэл түүхий өндөг болон түүхий өндөг найрлаганд нь орсон бүтээгдэхүүн, жишээлбэл гар аргаар хийсэн майонез;
  • 3 нас хүртэл хатуу хүнсний төрлүүд болох бүхэл самар, хатуу алим зэрэг нь хахах эрсдэл үүсгэдэг тул өгөхгүй байхыг анхаарна уу.


 

Хүүхэд хахах эрсдэлтэй хоол хүнс өгөхөөс зайлсхийх ба үүнд

  • Жижиг хатуу хүнс (самар, сайн болгоогүй зажлууртай жимс болон ногоо, эрдэнэ шиш г.м)
  • Жижиг, гулгаа хүнс (бүхэл усан үзэм, бүхэл үрлэн улаан лооль г.м)
  • Дотроо үртэй жимснүүд (интоор, чангаанз, тоорын төрлийн жимс г.м)
Сүүлийн шинэчлэлт: 15 Jan, 2025 - 02:23
Дээш буцах