Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэд маань сүүндээ цадаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

0-2 cap
A A A

Хүүхэд тань сүүндээ цадаж буйг илтгэх шинжүүд

Хүүхдээ хөхүүлж байхдаа хэр хэмжээтэй сүү хөхөж буйг нь тооцоход амар биш байдгаас хүүхдээ цадахгүй байгаа болов уу, сүү маань хангалтгүй байгаа юм болов уу гэх зэргээр санаа зовох нь ээжүүдэд түгээмэл тохиолддог. Ихэнх ээжүүд хүүхдээ (эсвэл хүүхдүүдээ) цатгах хангалттай хэмжээний сүүг боловсруулах боломжтой байдаг. Хүүхэд тань сүүндээ цадаж буйг хэмжих хамгийн тодорхой шинж тэмдгүүд бол хүүхдийн тань баас, шээс элбэг байгаа бөгөөд жингээ хэвийн нэмж байгаа зэрэг юм.  

Шээс болон баас

Эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхний хэдэн долоо хоногт, ерөнхийдөө:

  • 4-6 нэг удаагийн живх эсвэл 6-8 даавуун живх солиулж байх ба шээс нь цайвар шар өнгөтэй мөн үнэргүй байна
  • Хоногт багадаа 2-3 удаа зөөлөн шар өнгөтэй баана. Нярай хүүхэд томрохын хэрээр хоногт 1 удаа юм уу хэдэн өдөртөө 1 бааж болно. 

Хэрвээ хүүхдийн шээс хурц үнэртэй, бараан өнгөтэй байх юм уу баас нь хатуу байвал эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөх нь зүйтэй. 

Эхний хэд долоо хоногт хүүхдийн жин алдалт болон жин нэмэлт 

Ихэнх нярай хүүхэд төрсний дараа эхний хэд хоногтоо жин

буурдаг боловч долоо хоног бүр тодорхой жин нэмсээр, төрснөөс хойш 2-3 долоо хоногийн дотор төрсөн жиндээ эргэн очсон байх ёстой байдаг. Гаднаасаа хүүхдийн арьс сул, үрчгэр биш болж, хүүхдийн царай дүүрэн харагдаж эхэлсэн байх ёстой. 

Хэрвээ та хүүхдийнхээ жин нэмэлтэнд санаа зовниж байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөхийг зөвлөж байна. 

Хүүхдийн жин нэмэлтийн тал дээр санаа зовоосон асуудал байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Таны хүүхдийн хэмжээ

Заримдаа хүмүүс хүүхэд том байх нь эрүүл байдлыг илтгэнэ гэж итгэдэг ч энэ нь үргэлж зөв байдаггүй. Хүүхдийн эрүүл байдал нь зөвхөн биеийн хэмжээнээс гадна хоол тэжээл, удамшил, ерөнхий энх тунх байдал зэрэг олон зүйлээс хамаардаг.

Хүүхэд бүр өөр өөр бөгөөд, харилцан адилгүй хэмнэлээр өсдөг. Хамгийн чухал зүйл бол таны хүүхэд хүлээлтийн дагуу өсөж, хөгжиж байгаа явдал юм. Хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүүхдийнхээ хооллолтыг зөв, эрүүл байлгаж, өрхийн эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, зөвлөгөөг нь дагахад анхаарлаа хандуулах нь чухал. Таны хүүхдийн биеийн хэмжээ нь түүний эрүүл байдлыг илэрхийлэх цор ганц хэмжүүр биш гэдгийг санаарай. 

Сүү хэт их байх

Expand all
Collapse all

Таны хөхний сүү хэт их байгааг илтгэх шинж тэмдгүүд

  • Хэт их садарч гарч байгаа юм уу хэт их хэмжээний сүүг хүүхэд зохицуулж уухад бэрх байдаг. Хөхөө хөхөхдөө, хүүхэд тань тод гүдхийн залгих чимээ гаргах, бүр гахах маягийн чимээ гаргаж байвал;
  • Хооллолт хооронд хүүхэд бүрэн тайвширч, амарч чадахгүй байх нь мөн хэт их сүүтэй холбоотой байж болно. Хүүхэд тайван, нам унтаж чадахгүй хөрвөөж, чимээ гаргаж байвал;
  • Хоногт 6-8 удаагийн живх дүүргэлтээс илүү шээх мөн 24 цагийн дотор чимээтэй, шингэнээр бааж байвал;
  • Таны хөх их дүүрэн байж заримдаа чинэрч өвдөж байвал таны сүүны гарц хэт их байх магадлалтай. 

Ямар арга хэмжээ авбал зохих талаар

  • Хүүхдээ өлссөн шинж байдал үзүүлсэн үед нь хөхүүлэх.
  • Нэг хөхөө бүрэн хөхүүлж дууссаны дараа нөгөө хөхөө хөхүүлэх, хөхөө сольж хөхүүлэхийн өмнө эхний талаа хамгийн багадаа 2 удаа санал болгох нь зүйтэй.
  • Хүүхэд тань хэдхэн минутын дараа хөхөхөө зогсоовол, бага зэрэг завсарлага өгөөд, нэг цагийн дотор ижил талын хөхийг дахин санал болгож, цадсан эсэхийг нь шалгана.
  • Хүүхдийнхээ хэрхэн аяглаж байгааг анзаарч, аль болох тухай бүрт нь тохирсон хариу үйлдэл үзүүлэх нь чухал. Тодруулбал, өөрөөсөө “Хүүхэд маань өлссөн шинж байдал үзүүлж байна уу?” Ядарсан байна уу?, Тоглохыг хүсч байгаа юм болов уу?, Эрхэлмээр байгаа юм болов уу? зэрэг асуултын хариуг эрэх хэрэгтэй.
  • Хүүхдийнхээ үзүүлж буй дохионуудыг (дохио гэдэг нь таны хүүхдийн танд илэрхийлэхийг хүсч буй шинж тэмдгүүд) таниж, мэддэг болоход хэдэн долоо хоног зарцуулагдаж болох бөгөөд та шалтгааныг нь хараахан олохгүй бол хөхүүлэхийг санал болгож болно. 

Нэмэлт мэдээлэл

Хөхний сүү хэт их гарахтай холбоотой нэмэлт мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

Oversupply of breastmilk | Pregnancy Birth and Baby (pregnancybirthbaby.org.au)

 

Сүүлийн шинэчлэлт: 16 Jul, 2024 - 05:18
Дээш буцах