Холимог хооллолт: эхийн сүү болон сүүн тэжээлийг хослуулан хооллох
Эхийн сүүтэй хослуулан нэмэлтээр хүүхдийн сүүн тэжээл өгөх шаардлагатай үе зарим тохиолдолд гарахыг үгүйсгэхгүй бөгөөд уг тохиолдол нь хүүхдээ эхийн сүүгээр хооллож буй эхчүүдийн хувьд ихэнхдээ тур зуурын шинжтэй байдаг.
Хэрэв та хүүхдээ эхийн сүү болон сүүн тэжээл хослуулан хооллох талаар бодож байгаа бол бол Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч/Maternal, Child and Family Health Nurse, Эхийн сүүгээр хооллолтын зөвлөх/Lactation Consultant эсвэл Өрхийн эмч/Family Doctor-тэйгээ зөвлөлдөөрэй. Тэд танд дараах тохиолдлуудад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх боломжтой:
- хосолмол байдлаар хүүхдээ хооллох тухай шийдвэр гаргах;
- хөхний сүүний гарцыг нэмэгдүүлэх;
- хүүхдийн сүүн тэжээлийг хэрхэн бэлтгэх;
- хэр хэмжээгээр, хэдий хугацаанд сүүн тэжээлээр хооллох талаар зөвлөмж, дэмжлэг үзүүлдэг.
Хүүхдийн сүүн тэжээл
Нярай хүүхдэд зориулсан сүүн тэжээл нь хүүхдийг 6 сар хүртэл шаардлагатай шим тэжээлээр хангадаг. 6 сартай үеэс сүүн тэжээл өгөхөөс гадна бор хоолыг танилцуулж эхлэх нь зүйтэй. Энэ үеэс мөн уух зүйлсийг угжаар биш аяганаас уулгахад дасгаж эхлэхэд хамгийн тохиромжтой үе.
Хүүхдэд маань хэр хэмжээтэй сүүн тэжээл хэрэгтэй вэ?
Хүүхэд бүрийн сүүн тэжээлийн хэрэгцээ харилцан адилгүй ба өсөхийн хэрээр өөрчлөгдөж байдаг.
Хүүхэд өсөхийн хэрээр нэг удаагийн хооллолтоор уух сүүн тэжээлийн хэмжээ нэмэгдэж байдаг ба ингэснээр хоногийн давтамж нь багасч болно.
2 сартайд: Ихэнх нялх хүүхэд хоногт 6 орчим лонх сүү уудаг.
4 сартайд: Зарим хүүхэд өдөрт ердөө 4-5 лонх сүү уудаг болж болно.
Сүүн тэжээлийн лаазан дээр хүүхдэд өдөрт хэр хэмжээтэй сүүн тэжээл өгөх талаар зөвлөгөө байдаг хэдий ч энэ нь зөвхөн баримжаа авахад туслах бөгөөд хүүхэд бүр харилцан адилгүйг санаарай. Хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ өлссөн болон цадсанаа илэрхийлэх шинж тэмдгүүдийг анхаарч харах билээ. Хангалттай олон удаа шээж, живхээ дүүргэж чадаж байгаа эсэх болон өсөлт нь хэвийн явагдаж байгаа эсэхийг анхаарах нь чухал. Хүүхэд өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн хооллох ба заримдаа угжин дахь сүүгээ дуусгахгүй ч байж болно. Яг л бидэнтэй адил, нялх хүүхдийн хоолны дуршил ч мөн өдөр бүр харилцан адилгүй хэлбэлзэж байдаг.
Сүүн тэжээлийн лаазан дээрээс анхаарч харах ёстой чухал зүйл бол хэдэн халбага сүүн тэжээлийг хэр хэмжээтэй усанд найруулах заавар бөгөөд үүнийг нягт баримтлах нь зүйтэй. Энэ нь таны хүүхэд хангалттай хэмжээний ус болон шим тэжээлийг авч чадан, өсөлтийн хоцрогдол болон өтгөн хаталтаас сэргийлэх зорилготой.
Хэрэв хүүхэд тань эхний угжны хойноос дахин дахин нэмүүлэх гээд байгаа мэт анзаарагдвал, хүүхдийн хооллолт, жин нэмэлт, болон тайвшрах арга барилын талаар Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл Мэндийн сувилагч/Maternal, Child and Family Health Nurse болон Өрхийн эмч/Family Doctor -тэйгээ зөвлөлдөөрэй
Хүүхдийн сүүн тэжээлийн сонголт
Хүүхэддээ тохирсон, зөв сүүн тэжээлийг сонгох нь
- Австрали улсад борлуулагдаж буй хүүхдийн тэжээлүүд нь бүгд үндэсний чанарын стандартыг хангасан байдаг бөгөөд аль нэг үйлдвэрлэгч нь нөгөөгөөс илүү биш юм. Тиймээс та өөрийн санхүүгийн чадавхид тохируулан сонгох нь зүйтэй.
- 12-оос доош сартай хүүхдэд “төрсөн цагаас эхлэн тохиромжтой” эсвэл “үе шат 1” гэсэн тэмдэглэгээтэй үхрийн сүүн тэжээлийг Өрхийн эмч болон Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч өөрөөр зөвлөөгүй тохиолдолд хэрэглэх нь зүйтэй.
- Уургийн агууламж багатай тэжээл буюу 100 мл-д 1.3 гр уураг агуулагдсан тэжээл сонгохыг эрмэлзээрэй.
- Хүүхэд тань 12 сар хүрсний дараагаас сүүн тэжээл өгөхийн оронд энгийн, бүрэн тослогтой үхрийн сүүг аягаар өгөх нь зүйтэй. Хүүхдээ угжих үедээ хүүхдийнхээ “би өлсөж байна”, “би амармаар байна”, болон “би цадсан” гэсэн шинж тэмдгүүдийг анзааран таниж, тохирсон хариу үйлдлүүдийг үзүүлэх нь чухал.
Хүүхдээ угжих үедээ ээнэгших нь
Хооллолтын цаг: Зөвхөн хооллох ойлголтоос давсан
Хүүхдээ хөхүүлэх үед хоёр чухал зүйл өрнөж байдаг ба үүнд:
Ээнэгших боломж: Эх хүүхэд хоёр бие биедээ илүү ихээр ойр болох энэ үеэр хүүхэд тань таны дуу хоолой, хүрэлт, болон хайр энхрийллийг мэдэрч, таних үйл явц явагддаг.
Хооллолтын цаг: Мөн хүүхэд тань өсөж, хөгжихөд хэрэгцээтэй нэн чухал шим тэжээлээ авч байдаг.
Та хүүхдээ хөхүүлэх явцад, таны биеэс онцгой даавар болох окситоцин ялгарч хүүхэдтэйгээ илүү нягт холбоос үүсгэхэд тань дэмжлэг үзүүлдэг ба уг дааврын нөлөө нь таныг хүүхдээ хайрлан энхрийлж, халамжлах сэдлийг улам ихээр өдөөдөг байна.
Амьдрал хичнээн завгүй, бужигнаантай байсан ч хүүхдээ тайван орчинд хөхүүлэх боломжийг бүрдүүлэхийг хичээх нь чухал. Хөхүүлэх явцдаа хүүхдээ
Хүүхдийн ‘Би өлсөж байна’ гэх шинж тэмдэг
Video by Raising Children Network




