6-8 cap
Өөртөө анхаарал хандуулах нь
Хүүхдээ асрах нь танаас маш их эрч хүч болоод цаг хугацааг шаарддаг. Гэсэн хэдий ч өөртөө анхаарал хандуулах нь мөн чухал.
Ядаж өдөрт 10 минутыг өөртөө зарцуулснаар та гэр бүлийн гишүүдээ асран халамжлах эрч хүчээ нөхөн авах боломжтой.
Өөртөө хэрхэн анхаарал хандуулж болох арга замууд
- Өөрийн дуртай, эрүүл хоол хүнсэнд 2 жимс, 5 удаагийн ногоог багтаан хэрэглэх
- Өдөр бүр 10 минут дасгал, хөдөлгөөн хийх
- Бясалгах эсвэл гүнзгий амьсгал авч, гаргах
- Тайвшруулах иллэг, бариа хийх
- Итгэдэг хүнтэйгээ ярилцах
- Дуртай зүйлээ унших
- Өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг байж болно.
Та өөртөө анхаарал хандуулсны үр шимийг танай гэрийнхэн бүгд хүртэх болно. Өөрийгөө ч гэсэн чухалчлахаа бүү мартаарай.
Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 04:55


