Таны хөхний сүү хангалттай байна уу?
Хөхүүлэх, угжих, эсвэл аяганаас өгөх аль ч байдлаар ба сүүгээр хооллох нь таны хүүхдийг төрсөн цагаас 6 сар хүртэл шаардлагатай чухал шим тэжээлүүдээр хангадаг. Энэ нь таны хүүхдэд өөр ямар нэг уух юм болон хоол хүнс шаардлагагүй гэсэн үг юм.
Төрснөөс 6 сар хүртэл: Хүүхдээ зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох ба таны хүүхэд эрүүл чийрэг өсөн торниход хэрэгцээтэй зүйл нь ердөө л энэ.
6 сартайгаас: Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох хэдий ч бор хоол буюу бүхэл хоолыг танилцуулж эхлэх үе.
Хүүхдийнхээ хэрэгцээгээр угжих тухай
Хүүхдийнхээ хэрэгцээгээр буюу аясаар нь угжих гэдэг нь хүүхдийнхээ өлсөж буй болон цадаж буй шинж тэмдгүүдийг анзаарч, тэдгээрт нь тохирсон байдлаар хооллохыг хэлнэ. Хүүхдийнхээ хэрэгцээгээр угжих дадалд суралцахад туслах зарим зөвлөмжүүдээс:
- Хүүхдээр өөрөөр нь шийдүүлэх: Хэр хэмжээтэй хооллохыг хүүхэд тань өөрөө шийднэ. Хамгийн чухал нь хүүхдийнхээ өлсөж буй (жишээлбэл гар, хуруугаа хөхөх эсвэл сэрвэлзэх) шинж тэмгүүд болон цадсан (угжнаасаа буруу харах, хөхөхөө болих, эсвэл унтах) шинж тэмдгүүдийг ажиглах явдал юм.
- Тухтай байрлалд байх: Угжихдаа, хүүхдээ дээш чиглэлтэй байрлалд байлгана. Ингэснээр сүүгээ залгих болон хэр хэмжээтэй сүү уухаа хүүхэд өөрөө удирдахад дэмтэй.
- Тайвнаар хооллох: Савыг бага зэрэг хөндөлдүүлэн барих эсвэл хүүхэддээ завсарлага авах боломж өгөх нь чухал. Ингэснээр хүүхэд цадаж буйгаа мэдрэх боломжтой болдог. Зөв байрлалаар угжихад дунджаар 20-30 минут зарцуулагдах нь зохистой хугацаа юм.
- Тайван орчин: Дуу чимээ багатай, тайван орчинд хооллох нь хүүхдийн анхаарал сарнихаас сэргийлдэг
Нэмэлт дэмжлэг шаардлагатай бол Өрхийн эмч болон Эх, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагчтайгаа зөвлөлдөөрэй
Хүүхдийн хооллолтын төлөв байдалтай холбоотой зарим түгээмэл өөрчлөлтүүд
Хүүхэд томрохын хэрээр сэрүүн, соргог байх нь улам нэмэгдэж, хооллож байх үеэр анхаарал сарних нь нэмэгдэх хандлагатай болдог. Гэхдээ үүнд санаа зовох зүйлгүй, энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд бараг өөрчлөгдөхгүй. Харин сайн мэдээ гэвэл хүүхэд тань анхаарлаа хоолондоо бүрэн төвлөрүүлсэн үедээ сүүгээ сайтар ууж чаддаг болсон байдаг.
Хөхүүлэх буюу хооллох хугацаа 20-30 минут байх нь хэвээрээ байх бөгөөд энэ үед хүүхэд 2 хөхөө хоёуланг нь хөхөх дуусгах хандлагатай болсон байдаг.
Хүүхэд бүр тодорхой нас болон хөгжлийн үе шатуудад ердийнхөөс их хэмжээгээр хооллохыг хүсч болох хэдий ч энэ нь хэдэн өдрийн дараа хэвийн болж, эргээд ердийн хооллолтын горимдоо шилждэг. Энэ үеэр таны бие сүү орох үйл явцад дасан зохицсоор байдаг. 0-2 сартай хүүхдийн хооллолт хэсгээс Эхийн сүүхэт их байх үед ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл харах боломжтой.
Хүүхдийн нойр ба эхийн сүүгээр хооллолт
Нялх хүүхэд шөнийн цагаар сэрэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь таны хүүхэд бор хоолонд ороход бэлэн болсон эсвэл нэмэлт сүүн тэжээл шаардлагатайн шууд илэрхийлэл биш юм.
Ямар арга хэмжээ авах вэ?
- 24 цагт хамгийн багадаа 4-6 удаа хөхүүлэх;
- Хооллох тайван орчныг бүрдүүлэх;
- Хүүхдийнхээ өсөлт болон хөгжлийн талаар Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч эсвэл Өрхийн эмчтэйгээ зөвлөлдөх;
- Нойр болон хооллолтыг давхцуулахгүй байхад анхаарах зэрэг арга хэмжээ авч болно
Дэлгэрэнгүйг 4-6 сартай хүүхдийн нойр болон хүүхдээ хэрхэн тайвшруулах хэсгээс уншина уу.
Өсөн томорч буй хүүхдээ угжих тухай
Хүүхдийн хооллолтын төлөв байдалтай холбоотой түгээмэл өөрчлөлтүүд
Энэ үеэс хүүхэд тань угжаа өөрөө барин хөхөх сонирхолтой болсон байж болох хэдий ч, хүүхдийнхээ дэргэд байж, анхаарлаа салгахгүй байх нь чухал гэдгийг санаарай. Мөн ивж хооллохоос (угжийг ямар нэгэн зүйлээр, тухайлбал дэр, ороосон даавуу болон ижил төрлийн зүйл зэргийг түшүүлж тавин угжих) зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийнхээ аюулгүй байдал болоод эрүүл мэндийн төлөө, хооллох үеэр үргэлж хүүхдээ тэвэрч, дэмжиж, түшиж өгөх нь зүйтэй.
Нойр
Хүүхэд шөнө сэрэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд энэ нь таны хүүхэд бор хоол буюу бүхэл хоолонд орох болсныг илтгэж буй явдал биш юм.
Ямар арга хэмжээ авах вэ?
- Хүүхдийнхээ сүүн тэжээлийг бэлтгэхдээ сүүн тэжээлийн лаазан дээрх зааврыг дагах
- Хүүхдээ аль болох нам гүм орчинд хооллох
- Хүүхдээ аль болох 6 сартай орчмоос бор хоолонд оруулахаар төлөвлөх зэрэг арга хэмжээ авна.
Эхийн сүүгээр хооллолт ба ажилдаа эргэн орох нь
Хөхүүл эхчүүд ажилдаа эргэн орох нь түгээмэл үзэгдэл. Ингэхийн тулд тодорхой төлөвлөлт, хугацаа, мөн уян хатан байдал шаардагдана.
Хөхүүл эх ажилдаа эргэн орох тухай зөвлөмжүүд:
- Ажил олгогчтойгоо энэ тал дээр хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой талаар зөвлөлдөх нь зүйтэй. Тухайлбал, хүүхдээ хөхүүлэх завсарлага эсвэл ажлын байран дээрээ сүүгээ саах боломжтой эсэх талаар ярилцах нь зохимжтой.
- Хөхний сүүгээ хэрхэн саахад суралцаж мөн хүүхэддээ саасан сүүгээ аягаар эсвэл угжаар өгөх дадлага хийн бэлтгэж болно.
- Ажилдаа явахын өмнө болон ажлаа тарж ирсний дараа хүүхдээ хөхүүлэхээр төлөвлөж болно.
Хөхний сүүгээ саах, хадгалах болон тээвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбооны вэб хуудаснаас судлах эсвэл Эхийн сүүний мэргэжилтэн буюу lactation consultant, Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч буюу Child & Family Health Nurse (CFHN), болон Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих эмнэлэг буюу Breastfeeding Support Clinic-ээс зөвлөгөө авах боломжтой.
Илүү дэлгэрэнгүйг:
Virtual Breastfeeding Help: Free Lactation Consultants | Karitane




