Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдэд аюулгүй гэр

4-6 cap
A A A

Шууд шилжих:

    Аюулгүй гэрийг хэрхэн бий болгох вэ?

    Хүүхэд тань хөдөлгөөнд орж, эргэж хөрвөөж, мөлхөж мөн алхаж эхлэхтэй зэрэгцэн та гэрээ хүүхдэд аюулгүй байгаа эсэхийг нягталж шалгах нь зүйтэй. Хүүхэд хөдөлгөөнд ороход, хэрхэн гэрээ хүүхдэд аюулгүй байлгах талаар эртнээс бодож үзэх нь чухал. 

    12 сар хүртэлх настай хүүхдээ аюулгүй байлгах зөвлөмжүүд

    Expand all
    Collapse all

    Унтаж байх үед

    • Хүүхэд тань эргэж, хөрвөөж эхлэх үеэс өлгий эсвэл уутан хөнжил хэрэглэхийг зогсоох нь зүйтэй. 
    • Хүүхдээ аюулгүй унтуулах бусад аргуудаа үргэлжлүүлэн хэрэглэнэ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

    Хувцаслах болон хуурайлах

    • Хүүхдээ орон дээр эсвэл хуурайлах ширээн дээр байх үед нь үргэлж хүүхдийнхээ дэргэд байна. 

    Усанд оруулах үеийн аюулгүй байдал

    • Усанд оруулах болон усан дотор байх үед нь үргэлж ойр байж, шаардлагатай бол хүүхдээ барьж, түшиж өгнө. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс усанд оруулах сандал эсвэл хөвөх төхөөрөмж зэрэг дээр хэзээ ч ганцааранг нь үлдээж болохгүйг санаарай. 
    • Газарт байгаа ус болон бусад шингэн зүйл агуулсан савыг суллах эсвэл хүүхэд хүрэхгүй газар тавиарай. Жишээлбэл, шал угаах хувингийн усыг суллах болон хүүхдийнхээ усан сангийн ус зэргийг суллах хэрэгтэй. 
    • Үнэртэн агуулсан бие угаагч эсвэл бодисыг хүүхдээ угаах болон усанд оруулахдаа хэрэглэхээс зайлсхийгээрэй. 

    Тоглох үед

    • Жижиг эд зүйлс болох тоглоом, хоол болон бусад эд зүйлсийг шалан дээр байлгахгүй байх;
    • Шалан дээр жижиг эд зүйлс байхгүй байгаа эсэхийг шалгахын тулд өрөөнүүдийг тогтмол шалгаж байх;
    • Хүүхэд хүрч болохоор доогуур түвшинд байрлах шургуулга, шүүгээнүүдэд химийн бодис, хурц үзүүртэй зүйлс болон бусад хүүхдэд аюултай эд зүйлс байгаа эсэхийг шалгаж, тэдгээрийг хүүхэд хүрэхээргүй хэсэгт байрлуулах;
    • Хүүхдийн бүх төрлийн тоглоомны хайрцаг, савны дээрх зааврыг сайтар уншиж, хүүхдэд аюулгүй гэдгийг баталгаажуулаарай. Бүх улс аюулгүйн стандартыг ижил түвшинд мөрддөггүйг мөн бодолцоорой. 
    • Хэрэв танай гэр шаттай бол шатны дээд болон доод хэсэгт тус тус хаалт хийхийг санал болгож байна. Орж гарахдаа хаалгыг хааж байхыг хүн бүрт сануулах нь мөн чухал. 
    • Хүүхдийн хөлд оруулагч нь унах эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Тэдгээрийг хэрхэн аюулгүй хэрэглэх зөвлөмжийг эндээс үзнэ үү.  

    Хооллох үед

    • Угжих үедээ хүүхдээ тэвэрч, түшиж өгнө. Орондоо орсон хойно нь угжихаас татгалзаарай. 
    • Бор хоол буюу бүхэл хоол идэх үеэр хоолны сандалд суулгахдаа зориулалтын бэхэлгээг хэрэглэнэ. 
    • Татгалзах ёстой хоолны жагсаалтыг Бор хоолонд орох нийтлэлээс үзнэ үү. 
    • Хооллох үеэр хараа хяналтаа салгаж болохгүй. 
    • Анхны тусламжийн талаар суралцаж, мэдлэг, мэдээлэлтэй болох нь тустай. 

    Өвчлөлөөс сэргийлэх

    • Өөрхийнхөө болон хүүхдийнхээ гарыг тогтмол, савантай усаар угааж, бүрэн хатааж байх;
    • Хүүхдүүдийн аяга/угж/халбага зэргийг хооронд нь солихгүй байх;
    • Хүүхдийг 12 сар хүртэл сүү хийж угждаг савнуудыг бүрэн ариутгах;
    • Хүүхдийг дархлаажуулалтад цаг тухайд нь хамруулах;
    • Хүүхэд өвдсөн үедээ хэрэглэсэн тоглоомуудыг нь угааж цэвэрлэнэ.

    Наранд гарахдаа

    • Хамгийн сайн хамгаалалт бол сүүдэрт байж, биеийг бүрхсэн хөнгөн хувцас өмсөж, нүүр болон хүзүүг хамгаалахуйц малгай өмсөх юм. 
    • 6 сартайгаас хүүхдэд нарны тос түрхэж болно. 
    • Нарнаас хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

    Гэрийн уур амьсгал

    • Хүүхдийг бие болон сэтгэл зүйн хувьд өдөөхийн зэрэгцээ аюулгүй байх гэрийн орчныг бүрдүүлэхийг зориорой. 

    Хахах аюултай зүйлс

    •  жижиг эд зүйлсийг хүүхдийн гар хүрэхээргүй газар тавих

    Түлэгдэлт

    •  галын хамгаалалтууд суурилуулах, халуун хоол/шингэн зүйлсийг хүүхдээс хол байлгах

    Унах

    • Аюулгүйн хашлага хийх, тавилга, шат, цонх болон тагтны түгжээ, хаалтыг бэхлэх, аюулгүй байдлыг хангах

    Хор

    •  Эм болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэргийг түгжээтэй шүүгээ, саванд хийж, хүүхдээс хол байлгах

    Тамхи татах

    • Тамхи татах бол гадаа, хүүхдээс хол татах

    Цахилгаан

    •  хүүхэд хүрч болох тогны залгууруудад хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдийг хэрэглээгүй үедээ тогоос салгаж, хурааж байх зэрэг арга хэмжээг нь авах нь тохиромжтой. 

    Хүүхдийн тань хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр, маш хурдан хөдөлдөг болж, яах ийхийн зуургүй элдэв аюулд өртөх эрсдэлтэй болдог. Тиймээс бүх өрөөг хүүхдийнхээ өнцгөөс харж, аливаа аюулаас сэргийлэх нь зүйтэй.

    Би хаанаас найдвартай мэдээлэл олох вэ?

    Та эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хүүхэд өсгөх талаар аюулгүй, хүүхдийн насанд тохирсон зөвлөгөө, мэдээлэл олгодог найдвартай вэбсайтууд гэх мэт баталгаатай эх сурвалжуудаас хэрэгтэй зөвлөгөө авах боломжтой. Цахим сүлжээгээр тархсан зарим зөвлөгөөнүүд нь аюултай байж болзошгүй тул Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч (CFHN) эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

    Та дараах вэбсайтуудад байрлагдсан мэдээллүүдийг баталгаатай гэдэгт итгэлтэй байж болно.

    Сүүлийн шинэчлэлт: 12 Mar, 2026 - 03:27
    Дээш буцах