Skip to main content
Бүх цэсийг харах
Healthy Beginnings banner

Healthy Beginnings-т тавтай морилно уу!

 

Healthy beginnings нь эрүүл, аз жаргалтай хүүхэд өсгөхөд тань шаардлагатай хүүхдийн хооллолт, идэвхтэй тоглох болон хүүхдээ тайвшруулж, унтуулахтай холбоотой бүхий л мэдээллийг танд олгох болно. 

Вэбсайт дахь мэдээллүүд нь 15 гаруй жилийн Healthy Beginnings судалгааны үндсэн дээр бэлтгэгдсэн бөгөөд вэбсайт нь танд болон танай гэр бүлийн хэрэгцээнд тохирсон мэдээллээр таныг хангах зорилготой. 

 

Эцэг эхчүүдтэй хамтарсан бүтээл

Энэхүү вэбсайт нь мэдээллийн цуглуулга төдий зүйл биш – харин хамтын ажиллагааны үр дүн юм. 

Бид соёлын хувьд ялгаатай буюу олон соёлтой эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, тэдний санал шүүмжийг үндэслэн энэхүү вэбсайтыг бүтээсэн билээ. Эцэг эхчүүд вэбсайтын загварыг гаргахад санал оруулж, нийтлэлүүдийн агуулгад хяналт тавьж, вэбсайтыг туршин, вэбсайтын хэрэглэхэд хялбар, үр өгөөжтэй байдлыг бүрдүүлсэн болно. Тиймээс, та уг вэбсайтаас Засгийн газрын удирдамжид нийцсэн, Англи хэл таны эх хэл биш байсан ч ойлгоход хялбар, энгийн байдлаар бэлтгэгдсэн мэдээллүүдийг авах боломжтойгоороо онцлог юм.

Healthy Beginnings вэбсайт нь гурван хэлний сонголттой: Англи, Араб, болон Монгол хэл

 

Туршлагатай хамт олон

Манай баг нь судлаачид, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчид, хоол зүйчид, эрүүл мэндийг дэмжих ажилтнууд, хүүхдийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд уг вэбсайтаас та эдгээр мэргэжилтнүүдийн тусгайлан сонгож, нарийн хянаж бэлтгэсэн мэдээллүүдийг хүлээн авах болно. Бүх мэдээлэл нь хамгийн сүүлийн үеийн судалгаа болон засгийн газрын удирдамжид суурилсан бөгөөд хүүхдийнхээ амьдралын эхний жилд амьдралын зөв суурь, эрүүл эхлэлийг тавихад тань таныг дэмжихээр тусгайлан бэлтгэгдсэн болно.

 

Бидний үүрэг, амлалт 

Танд шим тэжээл, нойр, хүүхдийн хөгжил, эцэг, эхийн эрүүл мэнд зэрэгтэй холбоотой ямар ч мэдээлэл хэрэгтэй болсон, Healthy Beginnings нь та болон танай гэр бүлийг дэмжихэд бэлэн байх болно.

Бид таны хүүхдээ өсгөх бүхий л үе шатанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ болон шинэчлэгдсэн мэдээллээр вэбсайтаа үргэлжлүүлэн өргөтгөн, баяжуулсаар байх болно. 

Энэхүү вэбсайт нь нялх үрээ өөртөө итгэлтэйгээр асарч, халамжлахад тань шаардлагатай заавар, зөвлөмжөөр таныг хангана хэмээн бид итгэж байна. 

Эрт үеийн халамж асаргаа нь гэрэлт ирээдүйн суурь болдог—Healthy Beginnings-тэй хамт танин мэдэж, суралцан, хөгжицгөөе.