Skip to main content
Бүх цэсийг харах
Team

Бидний тухай

Энэхүү вэбсайт нь мэдээллийн цуглуулга төдий зүйл биш – харин хамтын ажиллагааны үр дүн юм. 

Бид соёлын хувьд ялгаатай буюу олон соёлтой эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж, тэдний санал шүүмжийг үндэслэн энэхүү вэбсайтыг бүтээсэн билээ. Эцэг эхчүүд вэбсайтын загварыг гаргахад тусалж, нийтлэлүүдийн агуулгад хяналт тавьж, вэбсайтыг туршин, вэбсайтын хэрэглэхэд хялбар, үр өгөөжтэй байдлыг бүрдүүлсэн болно. Тиймээс, та уг вэбсайтаас Засгийн газрын удирдамжид нийцсэн, Англи хэл таны эх хэл биш байсан ч ойлгоход хялбар, энгийн байдлаар бэлтгэгдсэн мэдээллүүдийг авах боломжтой.

Манай баг нь судлаачид, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчид, хоол зүйчид, эрүүл мэндийг дэмжих ажилтнууд, хүүхдийн эмч, мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд уг вэбсайтаас та эдгээр мэргэжилтнүүдийн тусгайлан сонгож, нарийн хянаж бэлтгэсэн мэдээллүүдийг хүлээн авах болно. Бүх мэдээлэл нь хамгийн сүүлийн үеийн судалгаа болон засгийн газрын удирдамжид суурилсан бөгөөд хүүхдийнхээ амьдралын эхний жилд амьдралын зөв суурь, эрүүл эхлэлийг тавихад тань таныг дэмжихээр тусгайлан бэлтгэгдсэн болно.

Our Team

Sarah Taki
Sarah Taki
Project Lead
Danielle Jawad
Danielle Jawad
Project Coordinator and PhD Candidate
Li Ming Wen
Li Ming Wen
Chief Investigator
Erin Kerr
Erin Kerr
Research and Evaluation Hub Coordinator
Wendy Smith
Wendy Smith
Clinical Nurse Educator | Canterbury Child & Family Health Nursing
Annmaree Lavery
Annmaree Lavery
Child and Family Health Research Nurse
Jennifer Jones
Jennifer Jones
Clinical Nurse Consultant for SLHD Community Health Services Child and Family Health Nursing

Багийн нэмэлт гишүүд 

  • Professor Louise Baur
  • Professor Chris Rissel
  • Dr Megan Hammersley
  • Dr Rachel Jones
  • Dr Naseem Ahmadpour
  • Professor Elizabeth Denney-Wilson
  • Professor Rafael Calvo
  • Professor Philayrath Phongsavan

Талархал

Бидэнд эцэг эхчүүдтэй хамтарсан семинаруудаа явуулах боломжийг олгосон Tripoli and Mena Association-д талархснаа илэрхийлж байна. Та бүхний дэмжлэг манай төслийн хувьд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Мөн Healthy Beginnings вэбсайтыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Загвар гаргах үе шатнаас эхлээд агуулгыг хянах хүртэл та бүхний оруулсан санал, шүүмж нь та бүхний коммунитигийн хэрэгцээнд нийцсэн энэхүү вэбсайтыг бэлтгэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Та бүхний дэмжлэггүйгээр үүнийг бид хийх боломжгүй байсан. 

Мөн бид манай төслийн соёлыг дэмжих ажилтнууд болох Хүрэлбаатарын Дуламсүрэн, Хадид Камал, Алхилали Тиба нар тус тусын коммунититай хамтран ажиллаж, вэбсайтын орчуулгыг амжилттайгаар хийж, гүйцэтгэсэнд талархснаа илэрхийлж байна.