Хүүхэд тань аюулгүй нойрсож байна уу?
Хүүхдийг унтах үеэр аюулгүй байдлыг нь хангах 6 алхам байдаг бөгөөд эдгээр нь Хүүхдийн Гэнэтийн Үхлийн Хам Шинжээс урьдчилан сэргийлэхэд тустай:
- хүүхдээ нуруугаар нь дээш харуулан хэвтүүлэх
- нүүр болон толгой орчимд ямар нэгэн юмаар бүтээгээгүй, сэлүүн байлгах
- хүүхэд төрөхөөс өмнөх болон төрсний дараах орчныг тамхигүй байлгах
- өдөр болон шөнийн аль ч цагт унтах орчныг аюулгүй байлгах
- хүүхдээ 6-12 сар хүртэл эцэг эхийн унтаж буй өрөөнд, хүүхдэд зориулсан аюулгүй, тусдаа оронд унтуулах
- хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллох тус, тус багтана.
Хүүхдээ хэрхэн өлгийдөх вэ?
Хүүхдийг өлгийдөх нь хүүхдэд аюулгүй мэдрэмж өгдөг. Гэхдээ хэтэрхий чанга өлгийдөж болохгүйг анхаараарай. Хүүхдэд хөл, ташаагаа чөлөөтэй хөдөлгөх зайтай байхаар өлгийдөх нь зохистой. Хүүхдээ тав тухтай, аюулгүй байгаа эсэхийг шалгаж, хараа хяналтаа салгахгүй байх нь чухал.
Хүүхдийг аюулгүй, тухтай байдлаар өлгийдөх алхмууд
- Том, хөнгөн хөнжил эсвэл шаа даавуу буюу muslin даавууг өлгийн зориулалтаар ашиглаж болно. Өлгийн даавуугаа цэвэр, тэгш гадаргуу дээр тэнийлгэн тавина.
- Хүүхдээ өлгийн даавуун дээр тавьж, толгойг нь даавууны ирмэгээс арай дээгүүр байхаар байрлуулна. Та хүүхдийнхээ царайг харах боломжтой, өлгий нь нүүрийг нь бүрхэхээргүй байх ёстой.
- Өлгийний нэг буланг авч, хүүхдийнхээ цээжин дээгүүр зөөлөн зөрүүлэн, нөгөө гарынх нь доогуур оруулан ивнэ. Ингээд нөгөө талын буланг авч, биен дээгүүр нь зөрүүлэн, нуруун доогуур нь ивэх эсвэл сулхан уяж болно.
- Хамгийн сүүлд нь хүүхэд хөлөө хөдөлгөх зайтай байхаар, өлгийний доод буланг нугалж өгнө.
Хүүхдийн тань ор аюулгүй байж чадаж байна уу?
Хүүхдэд зориулсан суурин болоод аяллын орны (cot) аюулгүй байдлыг шалгахдаа:
- Австрали/Шинэ Зеландад мөрдөх стандарт шаардлагуудыг хангаж байгаа эсэх, мөн өөрсдийн унтдаг өрөөнд 6-12 сар байрлуулах боломжтой эсэх;
- матрасс нь хатуу, цэвэр, гадаргуу нь тэгш бөгөөд орны хүрээнд илүү зай гарахгүйгээр багтаж байгаа эсэх;
- хүүхдийн орон дотор хэт том хөнжлийн даавуу, дэр, зөөлөвч, зөөлөн хөнжил эсвэл ямар нэг тоглоом байхгүй байхад анхаарна.
Image: Safe Sleep for your Baby brochure NSW MOH
https://www.health.nsw.gov.au/kidsfamilies/MCFhealth/Publications/safe-sleeping-for-your-baby.pdf
Аюулгүй унтлага
Анхаарвал зохих бусад зөвлөмжүүд
- Хүүхдээ тайвшруулан, унтахад бэлэн болсны дараа орны хашлагыг босгоно.
- Хүүхэд унтаж байх үед хүүхдийн хүзүү болон биед ямар нэг утас, хүзүүний зүүлт (шүрэн зүүлт зэрэг) зүүлгэж болохгүй.
- Хүүхдийн оронд усны сав, будааны дэр эсвэл цахилгаан хөнжил зэрэг зүйлс огт байж болохгүй.
- Хүүхдийн орыг цонх болон хөшигнөөс нэлээд зайтай байрлуулна.
- Хүүхдийн унтаж буй өрөөнд халаагч байгаа бол хүүхдийн орноос хангалттай хол байрлуулсан байх зэрэгт анхаарна.




