Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ тайвшруулж, унтуулах (0-2 сартай)

0-2 cap
A A A

Хүүхдээ унтахад нь хэрхэн туслах тухай

Хүүхэд бүр өөр тул нойрны хэрэгцээ нь ч мөн харилцан адилгүй байж болно. Хүүхэд тайвширч, сайн унтаж сурахад цаг хугацаа хэрэгтэй. Хүүхдийг унтахад бэлтгэж, тайвшруулахын тулд хооллохын оронд, дараах зүйлсийг туршиж үзээрэй:

  • Орой бүр тогтсон унтлагын цагийн горимыг баримтлах
  • Хүүхдийн унтах орчныг нам гүм, тайван болгох
  • Шаардлагатай тохиолдолд хүүхдээ тайвшруулаарай.

Нярай хүүхдийн нойр

Нялх хүүхдийн нойрны мөчлөг нь 20-40 минутын зайтай хэлбэлзэж байдаг. Нойрны мөчлөгийн төгсгөл үеэр хүүхэд сэрвэлзэж, хөдөлж эхэлдэг. Энэ үед хүүхдээ буцаан унтуулахад таны оролцоо шаардлагатай болох нь элбэг байдаг.

Ямар ч хүний хувьд, нярай хүүхдийн тухайд ч ялгаагүй, унтахын тулд 30 секундээс 30 минутын хугацааг дунджаар зарцуулдаг. Өмнө нь түр дуг хийгээд сэрсэн тохиолдолд энэ хугацаа 45 минут хүртэл уртасч болно. 

 

Image by Karitane: Flexible Daily Routine 

Хүүхдийн нойронд юу саад болдог вэ?

Хүүхэд тайван, сайтар нойрсоход саад болж болох зарим зүйлсээс дурдвал:

  • хооллолттой холбоотой асуудлууд
  • өсөлт болон хөгжлийн огцом үсрэлтийн үе
  • эрүүл мэндийн шалтгаанууд
  • тайван бус, чимээ шуугиантай гэр бүлийн орчин

Хэрэв эдгээр асуудлуудын аль нэг нь таны хүүхдэд тохиолдоод байгаа бол нөхөр/хамтрагч, гэр бүлийн гишүүд болон найз нөхдийн тусламжтайгаар өөрийн зүгээс чадах хэмжээндээ шийдвэрлэхээр хичээх хэрэгтэй. Мөн асуудал оройтохоос өмнө мэргэжилтний болон хамаарах бүлгэм, олон нийтийн байгууллагаас дэмжлэг хүсэх нь чухал.

Хүүхэд тань тааварлаж болохуйц, өөрийн гэсэн онцлог зан байдал гаргаж болно. Жишээ нь, өглөөгүүр тогтмол сайн унтаад, өдрийн цагаар унтах нь бага буюу богино унтлага хийдэг байж болно. Хүүхдийнхээ ядарсан шинж тэмдгийг анзаарч, тайвшруулж, унтуулах мөн дутуу сэрсэн үед нь буцаан унтуулах арга хэмжээг нь авах нь зүйтэй. 

Expand all
Collapse all

Хүүхдийг бат бөх унтахад туслах зөвлөмжүүд

  • Гэрэл багатай, харанхуй өрөөнд оруулах
  • Хүүхэд гэдэс цатгалан, живх нь хуурай, тайван байгаа эсэхийг шалгах
  • Ядарсан шинж тэмдгүүдэд нь тохирсон хариу арга хэмжээ авах
  • Хүүхдээ хэрэгцээ шаардлагаа илэрхийлэхэд нь аль болох хурдан хариу үйлдэл үзүүлэх нь чухал. Ингэхдээ ердийн халуун дулаан, жигд хайр, халамжаа алдагдуулахгүй байхад анхаарах
  • Дэлгэц үзүүлэхгүй байх (хүүхдээ зурагтны өмнө тавьсны дараа хүүхэд сэрүүн байх хандлагатай байдаг
  • Хүүхдийн орыг эцэг, эх өөрсдийн унтдаг өрөөнд байлгаж, аюулгүй байдлыг хангасан байх
  • Унтах өрөө нь аль болох сэрүүн байх зэргийг анхаарах нь зүйтэй

Нярай хүүхдийг тайвшруулах нь

Нэмэлт мэдээлэл

Нярай хүүхдийн нойрыг ойлгох болон хүүхдээ тайвшруулж, унтуулах талаар Karitane-с бэлтгэнэ видеог дараах холбоосоор орж үзнэ үү. https://karitane.com.au/sleep-and-settling

Хүүхдийн унтлагын горимтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.  https://raisingchildren.net.au/newborns/sleep/settling-routines/newborn-sleep-routines

Сүүлийн шинэчлэлт: 14 Aug, 2025 - 06:25
Дээш буцах