Хүүхэд уйлах шалтгаанууд
Хүүхэд уйлах нь тэдний хувьд харилцааны нэг хэлбэр бөгөөд танд өөрийгөө ойлгуулахаар оролдож буй арга юм. They cry when they are:
- hungry
- tired
- uncomfortable
- sick or in pain
- want to know you are there.
Яагаад уйлсан байж болох шалтгаануудыг олж мэдэх нь зүйтэй бөгөөд ингэснээр та юу болоод байгаа талаар илүү сайн ойлголттой болно.
Хүүхдийн уйлах шалтгаануудын талаар The Raising Children Network-оос гаргасан дараах дүрс бичлэгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. https://raisingchildren.net.au/babies/behaviour/crying/settle-a-crying-baby
Хүүхдээ тайвшруулахад хэрэгжүүлж болох зарим зөвлөмжүүд:
- Checking their nappy to see if they need changing
- Feeding baby
- Putting baby down for a sleep
- Хүүхдээ усанд оруулах эсвэл хүүхэдтэйгээ хамт шүршүүрт орж болно. Хүүхдэд бүлээн ус болоод ээжийнхээ биед ойр байх нь таалагддаг. Хэрэв та хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллож байгаа бөгөөд энэ арга нь танд тохиромжгүй байвал гэр бүлийн хүн тань буюу аав нь усанд оруулж болно.
- Өрөөний гэрлийг бүдгэрүүлэх эсвэл чимээ багатай, харанхуйдуу газар орж болно. Учир нь хэт их дуу чимээ болоод гэрэл нь хүүхдийг хэт өдөөж, ядраах хандлагатай байдаг.
- Гадаа болон гэртээ, хүүхэддээ тохирсон чимээ багатай, намуухан орчныг сонгох нь тустай.
- Хүүхдээ нүцгэн цээжин дээрээ (арьс арьсаар хүрэлцэн) хэвтүүлэх, ялангуяа эхний хэдэн долоо хоногт энэ арга нь үр дүнтэй байдаг.
- Хүүхдээ тухтай байдлаар тэвэрч, аль болох байрлалыг олон солихгүй байхыг хичээх нь чухал.
- Намуухан аян дээр зөөлөн бүүвэйлж, хүүхэдтэйгээ намуун, зөөлөн өнгөөр ярилцах нь мөн тустай.
- Хүүхдийнхээ нүд рүү харан, анхаарал халамжаа хандуулж, ойлгон хайрлаж буйгаа илэрхийлэх нь нэн чухал.
- Тайвшруулах дуу чимээ гаргаж болно. Жишээ нь бүүвэйн дуу аялах болон зөөлөн үгс хэлэх г.м.
- Хүүхдээ анхааралтай сонсож, анзааран, өөртэй чинь харилцах гэсэн оролдлогуудад нь тухай бүрт нь тохирсон хариу үзүүлэх зэрэг нь хүүхдийг тайвшруулахад тустай.
Colic буюу Цанх татах гэж юу вэ?
Colic буюу цанх татах гэдэг нь эрүүл хүүхэд, тодорхой шалтгаангүйгээр удаан хугацаанд уйлахыг хэлдэг. Нярай, нялх хүүхэд долоо хоногт багадаа 3 өдөр, өдөрт 3 хүртэл цаг үргэлжлэн уйлж буй тохиолдолд colic-той байх магадлалтай гэж үздэг. Энэ нь ихэвчлэн нярайн 2 долоо хоногтой орчмоос эхлэн, 3-4 сар хүртэл үргэлжилдэг ба ихэнх хүүхдэд тохиолддог, хэвийн зүйл юм.
Хүүхдийн тань уйлах таныг бухимдуулж, уурлуулж байна уу?
- Хүүхдээ зориулалтын орон дээр нь аюулгүй орхиод, жаахан холдож, өөрийгөө тайтгаруулах хэдэн минут өөртөө өгөх
- Гүнзгий амьсгал авч, гаргах эсвэл ус уух
- Өөдрөг байдлаар өөртэйгөө ярих, тухайлбал “Нялх хүүхдүүд уйлдаг, надад таалагдахгүй байгаа ч, энэ нь хүүхдийн минь буруу биш, би үүнийг даван туулж чадна” гэх мэт
- Боломжтой бол хүүхдээ нөхөр/хамтрагч, гэр бүлийн бусад гишүүд, эсвэл найз нөхдөөрөө түр харуулах;
- Танд туслах хүн ойр байхгүй бөгөөд та өөрийгөө тайвшруулж чадахгүй байвал гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ эсвэл тусламжийн шугамтай утсаар холбогдохыг зөвлөж байна
- Таны хамгийн гол анхаарал хандуулах зүйл бол хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах бөгөөд уурлаж, бухимдах болон уур бухимдлаа барьж чадахгүй байх нь аюултай шинж тэмдгүүд юм. Эдгээр шинж тэмдгүүдээс илэрсэн тохиолдолд, хүүхдийн тань аюулгүй байдлыг хангаж, хүүхдэд тань зохих асаргааг үзүүлж чадах насанд хүрсэн хүнд хүүхдээ түр хариуцуулаад, өөртөө тулгараад буй асуудлуудаа шийдвэрлэхээр зорих нь зохистой.
Тусламж, дэмжлэг авах:
PANDA байгууллага нь сэтгэл түгшилт болон сэтгэл гутралаар шаналж буй, шинэхэн төрсөн эхчүүд болон тэдний гэр бүлийн гишүүдэд дэмжлэг үзүүлдэг. https://www.panda.org.au
1300 726 306
COPE нь эцэг эх болоход тулгарч болох сэтгэл зүйн сорилтуудыг даван туулахад дэмжлэг үзүүлдэг. https://www.cope.org.au
Мөн PURPLE-ийн талаар нэмэлт мэдээллийг дараах холбоосоор орж авах боломжтой. https://www.goldcoast.health.qld.gov.au/about-us/news/period-purple-crying-babies




