Skip to main content
Бүх цэсийг харах

Нярай хүүхдийн өлсөх болон цадах шинж тэмдгүүд

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Нярай хүүхдийн өлссөн болон цадсан шинж дохиог таньж, ойлгох

    Төрснөөс 2 сар хүртэл

    Нярай хүүхэд ярьж чадахгүй, тиймээс уйлах нь хүүхдийн тань тантай харилцах, ярих, өөрийгөө илэрхийлэх арга юм. Хүүхэд тань өлссөн, ядарсан, уйдсан, тухгүй байгаа, эсвэл зүгээр л эрхлэхийг хүссэн байж болно. 

     

    Нярай хүүхдийн хооллолтын давтамж

    Эхний хэдэн долоо хоногт нярай хүүхэд 1-5 цаг тутамд хооллохыг хүсдэг.

    Ихэнх нярай хүүхэд 24 цагийн дотор ойролцоогоор 8-12 удаа хөхдөг. Хүүхэд бүр харилцан адилгүй тул хүүхдийнхээ өлссөн дохиог дагах нь хамгийн зөв.

    Нярай хүүхдүүд шөнө хэд хэдэн удаа сэрж хооллодог. Хэрэв таны хүүхэд шөнө сэрэхгүй байвал эх, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.

    Өлссөн шинж тэмдгүүд

    Өлссөнөөсөө болоод уйлж эхлэхээс нь өмнө хооллож байхыг зорих нь чухал.

    Expand all
    Collapse all

    Хүүхэд тань өлссөн байж болох шинж тэмдгүүд

    • сэрвэлзэх болон хөдлөх
    • амаа ангайх
    • толгойгоо хөх рүү чиглүүлэх
    • хөхөх чимээ гаргах
    • хуруугаа хөхөх эсвэл гараа амандаа хийх
    • биеэ сунгах
    • ердийнхөөс илүү хөдөлгөөнтэй болох
    • уйлах эсвэл тавгүйтэж, тайван бус болох

    Хэрэв таны хүүхэд уйлж эсвэл тайван бус байвал ядарсан, эсвэл живх солих хэрэгтэй гэх мэт ямар нэг зүйлийг илэрхийлэхийг оролдож байж болно.

    Хүүхэд 4 долоо хоногоос бага настай үед соск (dummy) хэрэглэхээс зайлсхийхийг хичээгээрэй. Соск нь хүүхдийн өлссөн дохиог танихад саад болж, хооллолтыг хойшлуулах эсвэл алгасахад хүргэж болзошгүй. Ингэснээр таны сүү мөн татрах эрсдэлтэй.

    Хүүхдэд тань завсарлага хэрэгтэй эсвэл цадсан шинж тэмдгүүд

    • амаа жимийх
    • хөх эсвэл угжнаасаа холдох
    • сорохоо болих
    • хөл гараа сунгах, сарвайх
    • сүүгээ савируулах

    Хэрэв та эдгээр шинж тэмдгийг ажиглавал хооллохоо түр завсарлаарай. Завсарлага авсны дараа дахин хөх эсвэл угжтай сүүг нь санал болгоно. Хүүхэд амаа ангайхгүй байх эсвэл буруу тийш харах байдлаар цадсанаа илэрхийлдэг.

     

    A baby with different stages of crying

Description automatically generated

    Baby feeding cues (signs) - TERM (health.qld.gov.au)

     

    Хүүхдийн хэрэгцээгээр хооллох гэж юу вэ?

    Хүүхдийн хэрэгцээгээр хооллох гэдэг нь хүүхэд өлсөх үед нь хооллож, цадах үед нь зогсоохыг хэлнэ. Хүүхэд өөрөө өлссөн болон цадсанаа мэддэг тул заавал цагийн хуваарь дагах шаардлагагүй.

    Хүүхдийн хэрэгцээгээр хооллох нь:

    • Хүүхдэд аюулгүй, тайван мэдрэмж төрүүлдэг
    • Асран хамгаалагч болон хүүхэд хоорондын холбоог бэхжүүлдэг
    • Эрүүл хооллох дадал хэвшилд суралцахад тусалдаг
    • Хэт их хооллохоос сэргийлдэг

       

    Хэрхэн хүүхдийн хэрэгцээгээр хооллоход суралцах вэ?

    Хүүхдээ ажиглаад, тохирсон хариу үзүүлэх

    • Өлссөн дохиог ажиглаж, эрт хооллох

    • Хүүхэд цадсанаа илэрхийлбэл түр зогсоох эсвэл хооллолтыг дуусгах
    • Хүүхдийг угж эсвэл хөхний сүүгээ заавал дуустал нь идүүлэх гэж шахахгүй байх

       

    Хооллох зөвлөмж

    • Хүүхдээ биедээ ойр тэврээд, харцаараа холбогдох

    • Хүүхдэдээ хооллох хэмнэлээ өөрөө тохируулах боломж олгож, тааваар нь хооллох
    • Шаардлагатай бол завсарлага авах
    • Угжтай сүү эсвэл хөхний сүүгээ дуустал нь уухгүй байх нь хэвийн

     

    Тав тухтай хооллох орчин бүрдүүлэх

    • Хооллох үед орчныг нам гүм, тайван байлгах
    • Боломжтой бол хооллох үед хүүхэдтэйгээ арьс арьсаар нь хүрэлцэх нь чухал

    Хэрэв хүүхэд тань сүүндээ цадаж байгаа авч эсэхэд санаа зовж байвал эх, хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэйгээ ярилцаарай.

     

    Аюулгүйн чухал зөвлөмж

    • Угжийг дэр, хөнжил зэрэг зүйлээр эвж хооллож болохгүй. Энэ нь хахах, амьсгал боогдох, чихний үрэвсэл явагдах болон шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
    • Хүүхдийг угжтай нь унтуулж болохгүй. Энэ нь хоолойд тээглэх, цээжний халдвар, чихний халдвар, шүд цоорох болон нойрны асуудал үүсгэж болзошгүй.
    • Хооллох үед хүүхдээ үргэлж тэвэрч байгаарай.

     

    Хүүхдийнхээ уйлсан шалтгааныг ойлгох

    • Өлссөн
    • Ядарсан
    • Уйдсан
    • Тавгүй байгаа
    • Тэврүүлэхийг хүсэж байгаа

    Хэрэв та шалтгааныг сайн мэдэхгүй байвал хооллохоос өмнө живхийг нь солих, тэврэх, бүүвэйлэх эсвэл эрхлүүлэх зэргээр тайвшруулж үзээрэй.

     

    Өөртөө зөөлөн хандаарай!

    Ямар ч эцэг эх бүгдийг анхнаас нь төгс хийдэггүй. Заримдаа хүүхдийн дохио, шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөх нь хэвийн. “Хангалттай сайн” эцэг эх байх нь хангалттай.

    Хооллох нь хэцүү эсвэл ойлгомжгүй санагдвал тусламж хүсэхээс бүү татгалзаарай. Дэмжлэг үргэлж байдаг бөгөөд суралцахад хэзээ ч оройтдоггүй.

    Та Шинэ Өмнөд Уэльс муж даяар эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хөтөлбөрүүдийг эндээс олж, хамрагдах боломжтой, эсвэл эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөөрай.

    Нэмэлт мэдээлэл

    Хамгийн гол нь

    Хүүхдийнхээ дохио, шинж тэмдгийг ажиглан, тохирсон хариу үйлдэл үзүүлэх нь тэдэнд хайрлагдсан, аюулгүй, ойлгогдож байна гэсэн мэдрэмж төрүүлдэг. Өөртөө итгэж, хүүхдээ таньж мэдэх энэ үеийг таашаан өнгөрүүлээрэй.

     

    Энэхүү дүрс бичлэгүүдээс хүүхдийнхээ дохио, шинж тэмдгүүдийг хэрхэн таних талаар үзээрэй. Дохио нь таны хүүхэд юу мэдэрч байгаагаа эсвэл юу хэрэгтэй байгаагаа илэрхийлэхийн тулд өгдөг шинж тэмдгүүд юм.

    Сүүлийн шинэчлэлт: 14 May, 2026 - 07:12
    Дээш буцах