Хүүхдээ хөхүүлэх нь дадлага туршлагаар олж авдаг нэгэн төрлийн ур чадвар бөгөөд зөв хөхүүлэхийн тулд хөхийг бүрэн зөв амлуулах буюу үмхүүлэх нь чухал юм. Хүүхэд тань хөхний толгойг зөв (хөхний толгойг хүүхдийн аманд бүрэн, лав хийх) үмхсэнээр хангалттай сүү хөхөхөөс гадна танд ч мөн тухтай байх болно. Хөхийг зөв үмхүүлснээр хөхний толгой хорсох болон хагарахаас сэргийлэх боломжтой
Англи хэлэнд attach гэхээс илүү latch гэж хэрэглэгдэх нь элбэг байдаг.
Зөв амлуулах зөвлөмжүүд:
- та өөрөө тухтай, тайван байрлалд байх,
- хүүхдээ цээж рүүгээ харуулан энгэртээ тэврэнэ,
- хүүхэд хүзүү, толгойгоо чөлөөтэй хөдөлгөж болохоор байдлаар нуруу, мөрөөр нь тушиж өгнө,
- хүүхдээ хөх рүүгээ ойртуулна (хөхөө хүүхэд рүүгээ ойртуулахгүй)
- хүүхдийнхээ уруулыг хөхний толгойнд хүргэн амаа ангайх сэдэл өгнө,
- хүүхэд амаа сайтар ангайх (эвшээж байгаа мэт том ангайх) үед нь хөхний толгойг өмхүүлнэ,
- хүүхэд хөхний нөсөөт хэсгийг (хөхний толгойг хүрээлсэн бараан хэсэг) аль болохоор бүхэлд нь амандаа хийсэн байх,
- хүүхдийн эрүү таны хөхөнд хүрж байх нь зөв үмхэлтийг илэрхийлнэ.

Image: NSW Health Having a Baby p.95
Хүүхдийг өөрөөр нь амлуулах
Хүүхэд өөрөө амлах гэдэг нь төрсний дараах эхний хэдэн цагийн дотор хэрэглэгддэг нэршил юм. Дөнгөж төрсөн нярай хүүхэд эхтэйгээ арьс арьсаар хүрэлцсэн байрлалд байх үед, үнэрлэх болон хүрэлцэх мэдрэмжийн (хөхөх рефлекс) тусламжтайгаар ихэнх тохиолдолд хүүхэд өөрөө хөхөө олж чаддаг. Уг рефлексийн тусламжтайгаар хүүхэд хөхөө хайж, хацар эсвэл эрүү нь хөхөнд хүрэх үед амаа том ангайх үйлдэл хийдэг байна.
Хүүхдийн хооллолт сайн байгааг илтгэх шинжүүд
Хүүхдийн тань хооллолт хангалттай сайн байгааг илтгэх зарим шинж тэмдгүүдэд:
- хөхний толгой бараг эсвэл огт өвдөлт, зовиургүй байна. Хэрэв танд өвдөлт мэдрэгдвэл, хөхний толгойг сугалаад, эргэж үмхүүлж үзээрэй
- эхлээд хүүхэд хурдтай сорж эхлэх ба аажмаар удаашрах
- богино завсарлага авах боловч эргэн хөхсөөр байх ба ингэхэд нь эхийн оролцоо шаардагдахгүй
- танд нэг, хоёр минутын дараа сорох, залгих, эсвэл гүд хийн залгих чимээ сонсогдох
- хацар нь дүүрэн харагдах ба хөхний толгойг амандаа сайтар оруулж үмхсэн байх
- хүүхдийн эрүү, эхийн хөх рүү сайтар тулсан байх
- хөхөө хөхөх үеэр хүүхэд тань тайван, амгалан байдалтай байх
- хүүхэд хөхөхөө зогсоосны дараа хөхний толгой тань хэвийн хэлбэртэй харагдаж байх зэрэг багтана.
Нэмэлт мэдээллүүд
The Raising Children Network-оос бэлтгэсэн эхийн сүүгээр хооллолттой холбоотой дүрс бичлэгүүдээс хүүхдээ хөхүүлэх байрлалуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
https://raisingchildren.net.au/newborns/breastfeeding-bottle-feeding/breastfeeding-videos
Мөн NSW Health-с бэлтгэн гаргасан Эхийн Сүүгээр Хөхүүлэн Хооллохтой холбоотой товхимолыг татаж авах боломжтой.
https://www.health.nsw.gov.au/kidsfamilies/MCFhealth/Publications/breastfeeding-your-baby.pdf
Хэрэв та ихэр болон 2-оос дээш тооны хүүхэд хөхүүлж байгаа бол Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбооноос гаргасан товхимолыг худалдан авах боломжтой.
https://www.breastfeeding.asn.au/bf-info/twins
Зөв амлуулах талаарх ойлголтонд тань нэмэр болох зурган дүрслэлүүд
https://raisingchildren.net.au/babies/parenting-in-pictures/how-to-breastfeed
Дүрс бичлэгүүд
Хүүхдээ хөхүүлж болох төрөл бүрийн байрлалууд байдаг ба дараах дүрс бичлэгүүдээс үзэх боломжтой.
Хэрэв танд эхийн сүүгээр хооллолттой холбоотой аливаа бэрхшээл тулгарч байгаа бол эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөөрэй.




