Шууд шилжих:
Эхийн сүүгээр хооллохтой холбоотой хөхний толгой хорсох зэрэг асуудлууд түгээмэл байдаг. Хэрэв та хүүхдээ хөхүүлэхтэй холбоотой ямар нэгэн өвдөлт, зовиур мэдэрвэл эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй.
Хөхний толгой хорсох болон хагарах
Хөхний толгой хорсоход нөлөөлөх хамгийн түгээмэл шалтгаан нь хүүхэд хөхөө буруу амлах буюу үмхэх болон хүүхдээ хөхүүлэхдээ буруу байрлалтай байхаас үүддэг.
Хөхний толгой хорсоход нөлөөлж болох өөр бусад шалтгаануудад:
- арьсны шалтгаанууд, тухайлбал экзем эсвэл арьсны үрэвсэл
- хөхний толгой хамгаалагч буюу nipple shields-ийн хэрэглээ
- судасны нарийсал буюу vasospasm
- хөх чинэрэлт
- шим тэжээл хангалттай авч чадахгүй байх
- хүүхэд хөхөхдөө хэт хүчтэй сорох
- хүүхдийн аманд ямар нэгэн асуудал байгаа тохиолдолд тухайлбал хэлний хөвч богино байх буюу tongue tie (хэлний хөвч богино бол хүүхэд хэлээ хүссэн хэмжээгээрээ хөдөлгөх боломжгүй болно) багтаж болно.
Өвдөлт болон гэмтлийг бууруулах зөвлөмжүүд
- Хөхөө зөв амлах буюу үмхэхэд нь хүүхдэдээ туслана.
- Хөхүүлэх үеэрээ хүүхдийнхээ байрлалыг тогтмол солино.
- Хүүхдээ хөхүүлсний дараа үлдсэн сүүгээ саан, хөхний толгойгоо зөөлөн имэрч өгнө.
- Өвдөлт, зовиурыг бууруулахын тулд хүүхдээ хөхүүлэхийн өмнө болон дараа бүлээн жин тавих (даавуу болон бусад материалыг ашиглан тавьж болно) нь тустай.
- Хөхний толгойгоо сайтар хатсаны дараа хувцсаа өмсөнө.
- Хөхний сүү шингээгчээ тогтмол сольж байх зэрэг нь тустай байдаг.
Raising Children Network-оос бэлтгэсэн видеог дараах холбоосоор орж үзнэ үү: How to breastfeed: breastfeeding positions | Raising Children Network
Эхийн сүүгээр хөхүүлэн хооллохтой холбоотой нэмэлт мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://raisingchildren.net.au/newborns/breastfeeding-bottle-feeding/breastfeeding-videos
Хэрвээ хөхүүлэх байрлал болоод хүүхдийн хөхний үмхэлтийг зөв болгосон ч хөхний толгойн зовиур намдахгүй бол цаг алдалгүй мэргэжлийн зөвлөгөө хүсэх нь зүйтэй.
Хөх чинэрэлт
Хөх чинэрч, томрохоор, хүүхэд хөхний толгой болон нөсөөт хэсгийг бүрэн үмхэхэд хүндрэлтэй болдог.
Зөвлөмжүүд:
- Хөх хэт чинэрсэн үед гараараа хэсэг сааж сулруулж болох ба ингэснээр хөх арай зөөлөрнө. Нөсөөт хэсэг зөөлөрснөөр хүүхэд тань зөв үмхэх боломж бүрдэнэ.
- Хөхүүлэх бүртээ, түрүүлж хөхүүлэх хөхөө солих нь тохиромжтой. Тодруулбал, 2-3 цагийн өмнө хөхүүлэхдээ зүүн хөхөө эхэлж хөхүүлсэн бол, дараагийн хооллолтон дээр баруун хөхнөөсөө эхэлж хөхүүлэх гэх мэтчилэн ээлжилнэ.
- Хөхүүлэхийн өмнө бүлээн шүршүүрт орох болон бүлээн жин тавих, мөн хөхүүлэх үеэр бүлээн жин тавих нь хөхний сүүний гаралтыг болон ивлэлтийг (сүү ивлэх гэдэг нь хүүхэд эхийнхээ хөхийг хөхөж эхлэхэд, сүү саамшин гадагшлах) дэмжиж өгдөг.
Хүүхдээ амлуулж чадахгүй байвал яах вэ?
Саасан сүүг аягаар, халбагаар өгөх эсвэл угжиж болно. Сүүгээ саах болон нэмэлт хооллолтын талаар хөхний сүүгээ саах хэсгээс үзнэ үү.
Эхийн сүүгээр хөхүүлэн хооллохтой холбоотой түгээмэл бэрхшээлүүдийн талаар дараах дүрс бичлэгээс үзнэ үү.
Video by Raising Children Network: https://raisingchildren.net.au/newborns/videos/breastfeeding-challenges-video
Хөх хавдах болон сүүний суваг бөглөрөх
Хөхний үрэвсэл буюу Mastitis гэдэг нь хөхний эд хавдах юм уу үрэвсэхийг хэлнэ. Хөхний сүү бүрэн сулраагүйгээс үүдэн сүүний суваг бөглөрснөөс үүсдэг. Зарим тохиолдолд хөхний эдэд халдвар орсноос мөн үүддэг. Энэ нь 5 эх тутмын 1-д тохиолддог ба ялангуяа анхлан төрөгчдөд тохиолдох нь элбэг.
Анхаарвал зохих урьтал шинж тэмдэгүүд
Энэ үеэр хөх улайх, чинэрч хавдах, халуу дүүгэх болон хөндүүрлэн өвдөх шинж тэмдгүүд илэрнэ. Мөн арьс гөлийж, чангаран, улаан өнгөтэй харагдах ба бие ерөнхийдөө тавгүйрхэж, булчингаар өвдөн, халуурах шинж тэмдгүүд илэрнэ. .
Ямар арга хэмжээ авах вэ?
- Хүүхдээ хөхүүлэхийн өмнө болон дараа гараа сайтар угаана.
- Аль болон ойр давтамжтай хөхүүлэх, ингэхдээ зовиурласан талаасаа эхэлж хөүүлэх нь чухал. Хэрэв ингэх нь маш их зовиуртай байвал нөгөө талаасаа эхэлж хөхүүлээд, сүү ивлэж эхлэхээр зовиуртай тал руугаа шилжүүлэн хөхүүлэх нь тохиромжтой.
- Хүүхэд тань хөхөө хөхөхдөө зөв байрласан байхаас гадна хөхний толгойг бүрэн зөв үмсхэн эсэхийг шалгаарай.
- Хөхүүлэхдээ, хүүхдийнхээ эрүү юм уу хамрыг хөхний зангирч, бөглөрсөн хэсэг рүү чиглүүлэн хөхүүлэх нь зангирааг тайлахад тустай.
- Хөхүүлж байх үеэрээ зовиуртай хэсгээс хөхний толгой чиглэлд зөөлөн иллэг хийж өгөх нь тустай. Мөн хөхүүлэхийн өмнө халуун бүлээн жин тавьж, хөхүүлсний дараа хүйтэн жин тавих аргыг туршиж болно.
- Энэ үеэр аль болох сайн амарч, мөн шингэн зүйл сайн уух хэрэгтэй.
Хэрвээ эдгээр аргуудыг хэрэглээд 24-48 цагийн дотор дээрдэхгүй байх эсвэл шинж тэмдэг улам дордож байвал Өрхийн эмч эсвэл Хүүхэл ба Гэр бүлийн Эрүүл Мэндийн Сувилагчтайгаа ярилцах нь зүйтэй.
Add link for professional support.
Хүүхэд хоолоо голох буюу хөхөө хөхөхгүй байх
Хүүхэд яагаад хоолоо голдог вэ?
Заримдаа хүүхэд хоолоо голох буюу хөхөө хөхөхөө больдог. Энэ нь мэдээж ээжүүдэд амаргүй бөгөөд хүүхдээ хөхүүлэх нь зөв эсэхэд эргэлзээ төрүүлэх нь ч бий. Энэ үед хамгийн гол зүйл бол ямар учир шалтгааны улмаас ингэж байгааг нь олж мэдэн, түүний дараа хэрхэн шийдвэрлэх тухай бодох нь чухал юм.
Хүүхэд хөхөө голох дараах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд:
- Ядралт: Эхний хэдэн долоо хоногт хүүхэд тань шинэ орчинд дасан зохицохын тул хэт ядарсан байж болно (заримдаа эцэг эхчүүд үүнийг хүүхэд өлсөхтэй андуурч боддог).
- Сүүний гаралт: Хөхүүлэх үеэр сүү садарч, ихээр гардаг бол хүүхэд найтаах, болон ихээр залгилах, түүнчлэн хүүхдэд хөхөхөд ачаалалтай болж болно.
- Шингээж чадахгүй байх: Зарим хүүхэд хэт их сүү уух юм уу, хэт хурдан ууснаас үүдээд тавгүйрхдэг. Нойрмоглохын оронд сүүгээ шингээхээр тух алдаж байж болно.
- Эхийн сүү хангалтгүй байх: Мөн хүүхэд хөхний сүүндээ цадахгүй, өлссөн үедээ уурладаг. Дөнгөж саяхан хооллосон хэдий ч өлссөн шинжтэй байвал, сүүндээ цадаагүй байж мэднэ.
- Хооллолтондоо төөрөгдөх: хэрэв хүүхдээ угжиж байсан, соск хэрэглэж байсан, эсвэл хөхний толгойн хамгаалалттай хөхөж байсан бол эдгээрийн дунд төөрөгдсөнөөс үүдэн хөхөө голж байж болно.
- Зөв амлаж чадаагүй байх: Хүүхдээ хөхүүлэх байрлал тухгүй, буруу байгаа тохиолдолд, зарим хүүхэд хөхөө бүрэн зөв үмхэж чаддаггүй.
- Халуун цаг агаар: Цаг агаар халуун үеэр хүүхэд илүү их цанган, хөхөө хөхөх хэрэгцээ нэмэгддэг.
- Өлсөөгүй байх: Хэзээ хамгийн сүүлд хооллосноос үл хамаараад хүүхэд тань заримдаа өлсөөгүй байж болно.
Ямар арга хэмжээ авах вэ?
Хөхөө хөхөхгүй байх боломжит шалтгаануудыг бодож үзэн, шалтгааныг нь олохыг хичээх нь зүйтэй. Тухайлбал, хүүхэд тань ядарсан эсэхийг ажиглах, өөрийн хөхний сүүний гарцыг анзаарах ба соск болон угж зэрэг хөхөх хэрэгслийг хязгаарлан, зөвхөн хөхөө хөхүүлэхийг урьтал болгоход анхаарах нь чухал.
Хэрэв та, өөрт болон хүүхэддээ тохирох шийдэл олж чадахгүй байх болон танд хүүхдийнхээ талаар санаа зовнисон асуудал байгаа бол хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч буюу child and family health nurse, өрхийн эмч, эсвэл Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо буюу Australian Breastfeeding Association-тай холбогдож, зөвлөгөө дэмжлэг хүсээрэй. https://www.breastfeeding.asn.au/
Дараах дүрс бичлэгээс хүүхэд хөхөө голохтой холбоотой мэдээллийг үзэх боломжтой.
https://raisingchildren.net.au/newborns/breastfeeding-bottle-feeding/breastfeeding-videos
Дэмжлэг авах тухай
Хэрэв та хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллох тал дээр итгэлгүй байгаа бол, энэ тал дээр танд дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх үнэгүй үйлчилгээнүүд байдаг бөгөөд өөрт тохирох үйлчилгээг сонгон үйлчлүүлээрэй
Оршин суугаа газрын харьяа хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн төв – эхийн сүүгээр хооллолтыг дэмжих эмнэлэг | |
Эхийн сүүгээр хооллолтын зөвлөх | |
Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбоо/Australian Breastfeeding Association |
|
Харьяа өрхийн/гэр бүлийн эмч |




