Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдийн хооллолт

8-12 cap
A A A

Гэр бүлийн хоолоор хооллож эхлэх

Хүүхэд тань 9 сар хүрэх үеэс эхлэн гэр бүлийн бусад гишүүдийн идэж буй хоолноос идэж эхлэх боломжтой болдог. Сүүнээс нь өмнө бор хоол буюу бүхэл хоолыг нь өгөөд араас нь хөхүүлэх эсвэл эхийн сүү юм уу сүүн тэжээлийг нь аяганаас болон угжаар уулгаж болно. Өдрийн 3-4 удаа хооллох нь тохиромжтой.

Гэр бүлийн хоол хүүхдэд тань дараах байдлаар тусалж чадна:

  • зажилж сурах
  • өөрөө хоолоо идэж сурах
  • шинэ хоолыг хүлээн авах

Гэр бүлийн хоолны санаанууд

  • Чанасан гоймон
  • Чанасан эсвэл жигнэсэн ногоо: хулуу, төмс, лууван, ногоон буурцгийн иш/asparagus strips
  • Өөх багатай, чанаж болгосон махыг жижиг шоо эсвэл нарийхан тууз хэлбэртэй хэрчиж хийх
  • Түүхий хоол: улаан лоолийн зүсэм, бүхэл жижиг гадил, жижиг боловсорсон лийр
  • Савхан бяслаг, төрөл бүрийн сэндвич

Та хүүхэдтэйгээ гадуур гарахдаа гараар барьж идэхэд тохиромжтой эсвэл чанаж болгосон хоол бэлтгэн авч явж болно. Хүүхэд хооллож сурах нь эмх замбараагүй, удаан үйл явц байж болно. Хүүхдэд хооллох цагийг таашаалтай болгохын тулд та тайван, тэвчээртэй байхыг хичээгээрэй.

Expand all
Collapse all

Хооллолтын эерэг дадал

  • Хүүхдэдээ эхлээд багахан хэмжээгээр өгч, гар болон амаараа хоолыг амталж, мэдэрч турших боломжийг олгох нь чухал.
  • Ямар хоолыг, хэр хэмжээтэй идэхийг хүүхдээрээ шийдүүлээрэй.
  • Гэр бүлээрээ хамтдаа хооллоорой. Хүүхэд таныг эрүүл хоол хүнсийг амтархан идэж байгааг харж, суралцаж байдаг.
  • Тэвчээртэй байдал мөн чухал. Хүүхэд шинэ хоолыг идэж сурахад цаг хугацаа шаардагддаг. Тиймээс хооллолтын үеэр та өөрөө аль болох тайван байх нь чухал.
  • Шинэ хоолыг олон удаа давтан өгөх нь чухал. Хүүхэд шинэ амтанд дасахад хамгийн багадаа 10 удаагийн оролдлого шаардагдаж болно.
  • Хүүхдийнхээ хоолыг урьдаар бэлтгэсэн байх нь хүүхдийг хэт хүлээлгэхээс сэргийлнэ.
  • Хооллох цагийг зугаатай бөгөөд хүн хоорондын харилцааг эрхэмлээрэй. Хүүхэдтэйгээ ярих болон хамтдаа хөгжилдөн инээж болно.

Эхийн сүү эсвэл хүүхдийн сүүн тэжээл

Эхийн сүү эсвэл хүүхдийн сүүн тэжээл нь таны хүүхдийн хоолны чухал хэсэг байсаар байх бөгөөд 6-12 сартайд өдрийн 600 мл орчим өгөх нь тохиромжтой.

Хүүхдийн сүүн тэжээлийг өөрчлөх шаардлага байхгүй. Харин аль болох олон төрлийн хоолыг, өөр өөр хэлбэр бүтэцтэйгээр бэлтгэн өгөх нь хүүхдийн өсөлт, хөгжилд сайн нөлөөтэй байдаг. 

Хоол хүнсний аюулгүй байдал

  • Хүүхдийг хоолны сандал дээр суулгахдаа 5 цэгийн суудлын бүс ашиглаарай.
  • Хоолны хэм хэт халуун биш эсэхийг шалгаарай.
  • Хүүхдээ хооллож байх үед нь хамт байгаарай.
  • Хүүхдэд бүхэл самар, үр, хатуу жимс, хатуу ногоо, зөгийн бал болон түүхий өндөг өгч болохгүй.
  • Хүүхдэд ургамлын гаралтай цай, кофейн агуулсан ундаа, жүүс, үнээний сүү болон хийжүүлсэн ундаа өгч болохгүй.
  • Нэмэлт элсэн чихэр эсвэл давс агуулсан хоолыг хүүхдэд өгөхөөс зайлсхийгээрэй.
  • Тос, элсэн чихэр, давс агуулсан боловсруулсан хоол хүнсийг (жишээ нь бялуу, жигнэмэг, чипс, шарсан хоол) хүүхдэд бүү өгөөрэй

Супермаркетын хүүхдийн хоол тустай байж болох ч:

  • Тэдгээр нь жирийн хоол хүнснээс бага шим тэжээлтэй байдаг.
  • Хүүхдэд гэр бүлийн хоолны бүтэц болон амтанд дасах боломж олгодоггүй. Энэ нь хэл ярианы хөгжлийг удаашруулж болзошгүй.
  • Хоолыг зажлахын оронд уутнаас сордог. Энэ нь шүдний цоорол болон хэл ярианы хоцрогдол, асуудал үүсгэх эрсдэлтэй.
  • Тэдгээр нь гэртээ хийсэн хүүхдийн хоолноос илүү үнэтэй байдаг.
Сүүлийн шинэчлэлт: 27 May, 2025 - 08:26
Дээш буцах