Аз жаргалтай мөчүүд ба түгээмэл сорилтууд
Хүүхэд өсөж томрохын хэрээр шинэ, шинэ зүйлсийг туршиж үзэн, суралцаж байдаг. Жишээ нь шинэ хоол идэж үзэх, хэлд орж анхны үгнүүдээ хэлэх, хөлд орох гэх мэтчилэн олон зүйл өрнөж буй. Эдгээр сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүдийн хажуугаар зарим амаргүй цаг үеүд ч тохиох боломжтой. Юу болох талаар мэдээлэлтэй байх нь эдгээр сорилтуудыг хөнгөн давахад тустай байдаг.
Сэтгэл түгшүүр, уур бухимдлыг таних нь
Хүүхэд тань бухимдаж, түүнийгээ дараах байдлаар илэрхийлж болно.
- Шөнийн цагаар олон дахин сэрэх
- Та түүний дэргэд байхгүй үед уур уцаартай болох
- Хоолоо сайн идэхгүй байх зэрэг багтан.
Олон зүйл зэрэг зэрэг өрнөх энэ үеэр хүүхдэд тань илүү их анхаарал, хайр халамж шаардлагатай болдог ба танаас мөн илүү их тэвчээр шаардах магадлалтай.
Сорилтуудыг хэрхэн давах тухай
Танд тус болж болох зарим зөвлөмжүүд:
- Ажил, амралтыг тэнцвэртэй хуваарилах нь чухал. Хэрэв хүүхэд тань тавгүй байгаа бол хэт шахуу төлөвлөгөө бүү гаргаарай. Оронд нь хүүхдээ асарч, энэрэхэд цаг зав гаргаж, тэдэнд халамж, анхаарлаа төвлөрүүлэх нь чухал.
- Тэдний бие нь сайжирч эхлэхээр энгийн хуваарьт нь алгуурхнаар шилжүүлж болно.
- Хүүхэд мөлхөж, эсвэл хөлд орж, хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр гэр тань хүүхдэд аюулгүй байгаа эсэхийг баталгаажуулах нь чухал.
- Өдрийн турш хүүхэдтэйгээ тоглох болон тэдэнтэй харилцаа холбоогоо зузаатгах тал дээр анхаарах нь чухал.
- Таныг дэмждэг, түшигтэй найзуудтайгаа харилцаа холбоотой байж мөн өөртөө анхаарал хандуулахаа бүү мартаарай.
- Шаардлагатай бол ажил олгогчтойгоо уян хатан ажиллах цагийн нөхцөлийн талаар зөвшилцөх нь тустай.
- Хэрэв та нөхөр/хамтрагчтай бол мөн түүнтэй хамт цагийг өнгөрөөж, харилцаа холбоогоо тогтвортой, бат бэх байлгахад анхаарах нь зүйтэй.
- Хэрэв та ганц бие эцэг эсвэл эх бол найз нөхөд, гэр бүлийнхэн, эсвэл тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой үйлчилгээнүүдтэй холбогдох нь тустай.


