8-12 cap
Өөртөө анхаарал хандуулах нь
Эцэг эхчүүд ч мөн өөрсдөдөө анхаарал хандуулах хэрэгтэй байдаг.
Эцэг эхийн хувьд өөрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг анхаарах нь чухал юм. Өөрийн хэрэгцээгээ хангах нь таныг хамгийн сайн эцэг эх байх боломжийг олгодог. Та хамгийн сайнаараа хичээж байгаа бөгөөд өөрийн сайн сайхан байдлыг тэргүүнд тавих нь буруу зүйл биш!
- Өөртөө цаг гаргаарай. Сэтгэл санаа, бие махбод, оюун ухаан, нийгмийн оролцоондоо хэр сэтгэл ханамжтай байгаа талаараа бодож үзээрэй.
- Харилцаанд тулгарч буй асуудлуудыг ярилцаж, хэрэгтэй бол тусламж авахаас бүү татгалзаарай. Таны сайн сайхан байдал нь таны хүүхдэд нөлөөлдөг.
- Хэрэв танд дэмжлэг хэрэгтэй бол эмч, сувилагч эсвэл тусламжийн утсанд хандаарай.
Таны эрүүл мэнд
- Өдөр бүр 2 төрлийн жимс, 5 төрлийн ногоо идэхийг зориорой.
- Усыг тогтмол уух нь чухал.
- Өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх.
- Амрах, тайвшрах цаг гаргаарай.
- Хэрэв танд тусламж хэрэгтэй бол тусламжийн утсанд залгаарай эсвэл эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээний утас 1300 806 258 руу залгаарай.
Гэр бүлээрээ идэвхтэй байх
- Цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа тоглоорой – бөмбөгөөр тоглох, эсвэл хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоомууд дээр тоглож болно.
- Хамтдаа дугуй унах эсвэл усанд сэлэх.
- Зугаалах, зугаалгаар явах, цаасан шувуу хөөргөх зэрэг байж болно.
Нийгмийн дэмжлэг
- Эхийн сүүгээр хооллох бүлгэм эсвэл эцэг эхийн бүлгэмүүдэд нэгдээрэй.
- Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байгаарай.
- Номын санд тоглоомын бүлгүүд болон үлгэр унших цагт оролцоорой.
- Онлайн эцэг эхийн форумд оролцож, холбоотой дэмжлэг болон зөвлөгөө авч болно.
Хэрэв та амьдралаас таашаал авахгүй байгаа эсвэл эрүүл мэнддээ ямар нэг байдлаар санаа зовж байгаа бол тусламж хүснэ үү.
Дараах вэбсайтууд болон холбоо барих утаснууд танд хэрэг болох магадлалтай:
- Beyond Blue – Эрүүл гэр бүл вэбсайт: https://healthyfamilies.beyondblue.org.au/pregnancy-and-new-parents
- Raising Children Network -Насанд хүрэгчид: https://raisingchildren.net.au/grown-ups
- 1800RESPECT (1800 737 732) - Бэлгийн Дарамт, Ойр Дотнын Хүмүүсийн болон Гэр Бүлийн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Зөвлөх Үйлчилгээ
- Better Dads - Сайн аавууд http://betterdads.com/
- Men’s Referral Service - Call 1300 766 491 Эрэгтэйчүүдийн Лавлах Үйлчилгээ: Утас 1300 766 491 эсвэл https://ntv.org.au/
- Men’s Behaviour Change Network NSW- NSW мужийн Эрэгтэйчүүдийн Зан Байдлыг Өөрчлөх Нийгэмлэг: https://www.ntv.org.au/mbcn-nsw/mbcn-nsw-providers/
Сүүлийн шинэчлэлт: 16 Dec, 2024 - 05:49




