Skip to main content
Бүх цэсийг харах

Шинэ төрсөн эх хоол хүнсэндээ юу хэрэглэвэл зохих тухай

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Хөхүүл үеийн эрүүл хооллолт

    Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь үнэ төлбөргүй бөгөөд таны хүүхдэд хамгийн тохиромжтой, төгс тэжээл болдог. Хөхүүл үед тусгай хоолны дэглэм барих шаардлагагүй. Зөвхөн эрүүл тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх нь чухал.

    Та өөрийн соёлын хоолны уламжлалаа үргэлжлүүлэн дагаж болно. Хамгийн гол нь төрөл бүрийн хоолыг зөв хэмжээгээр идэх явдал юм. Жимс, хүнсний ногоо, үр тариа, уураг, эрүүл өөх тосыг тохируулан хэрэглээрэй. Эдгээр нь та болон таны хүүхдийг шаардлагатай шим тэжээлээр хангахад тус болно.

    Дараах 5 бүлэг хоолноос аль болох олон төрлийн хоол хүнсийг сонгон хэрэглэх, үүнд:

    1. хүсний ногоо болон шош/вандуй
    2. жимс, жимсгэнүүд
    3. бүхэл үрийн талх болон бүхэл үр тариан нэвс буюу cereals
    4. сүү, цагаан идээ
    5. мах болон мах орлуулах бүтээгдэхүүнүүд

    Зөвлөмжүүд:

    Тавагны талаар (1/2) хүнсний ногоо, тавагны дөрөвний нэг (1/4) хэмжээтэй мах болон орлуулах бүтээгдэхүүн, үлдсэн дөрөвний нэг (1/4) хэмжээгээр будаа, талх, төмс зэрэг байхаар тооцон, хоолны удирдамж болгон ашиглаж болно. 

    • Хоол хүнснээс хангалттай хэмжээний илчлэг авах нь чухал. Хөхүүл эхчүүд энгийн үеэс өдөрт 500 орчим калори илүү илчлэг хэрэглэх шаардлагатай байдаг
    • Хүнсний ногоог ахиу хэрэглэх
    • Хөнгөн зуушнуудаас аль болох эрүүл зуушнууд болох жимс (шинэ, лаазалсан болон хатаасан), самар, бяслаг эсвэл тараг зэргийг сонгон хэрэглэх
    • Хангалттай хэмжээгээр ус уух
    • Хүүхдээ цаашид зөв хооллох дадалтай болгохын тулд өөрөө эрүүл хооллож үлгэрлэх

     

    Эхийн сүүгээр хооллолт ба эхийн хоолны дэглэм

    Хүүхдээ эхийн сүүгээр хооллож байгаа үед ердийнхөөс илүү өлсөх нь хэвийн, учир нь та сүү боловсруулахын тулд энгийнээс илүү их эрч хүч зарцуулж байгаа. Мөн хөхний сүү боловсруулахын тулд нэмэлт шингэн шаардлагатай байдаг тул энгийн үеэс илүү цангах нь хэвийн юм.

    Хүний бие хөхүүл үед, хоол тэжээлээс шим тэжээлийг ялган шингээхдээ илүү сайн байхаас гадна жирэмсэн үед хуримтлагдсан өөхний заримаас мөн сүү боловсруулахад зарцуулдаг. Ийм учраас, хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллох нь жин хасахад тустай байдаг. Хөхөнд сүү оруулахын тулд хөхүүл эхчүүд чихэрлэг болон тослог хоол идэх ёстой гэх яриа зарим соёлд байдаг хэдий ч шинжлэх ухааны судалгаагаар зарим хүнс нь хөхөнд сүү оруулахад маш бага хувь нэмэртэй гэдэг нь батлагдсан. Дараах хүснэгтийг харна уу:

    ХҮНСНИЙ БҮЛЭГ

    ӨДӨРТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ

    ЖИШИГ ХЭМЖЭЭ

    Хүнсний ногоо

    Эмэгтэй хүн → 5

    Жирэмсэн эмэгтэй → 5

    Хөхүүл эх → 5.5-7.5

    1 аяга ногоон навчит хүнсний ногоонууд

    ½ аяга болгосон хүнсний ногоо

    ½ дунд зэргийн төмс

    Жимс
     

    Эмэгтэй хүн → 2

    Жирэмсэн эмэгтэй → 2

    Хөхүүл эх → 2

    1 дунд зэргийн хэмжээтэй жүрж, гадил, алим, эсвэл лийр

    2 жижиг чангаанз (априкот), киви, эсвэл хар чавга

    1 аяга зүссэн жимс

    Үр тариа
     

    Эмэгтэй хүн → 6-7

    Жирэмсэн эмэгтэй → 8-8.5

    Хөхүүл эх → 8-9

    1 зүсэм талх

    ½ ороомог юм уу дэлгэц талх

    ½ аяга будаа, паста, болон гоймон

    ½ аяга зутан

    аяга бүхэл үрийн үр тариан нэвс (cereal)

    Мах болон орлох бүтээгдэхүүн
     

    Эмэгтэй хүн → 2.5

    Жирэмсэн эмэгтэй → 3.5

    Хөхүүл эх → 3.5

    65гр болгосон өөхгүй мах

    80гр болгосон өөхгүй тахианы мах

    100гр загас

    2 том өндөг

    1 аяга болгосон шош/вандуй

    30гр самар, үр, газрын самар

    170гр дүфү

    Цагаан идээ
     

    Эмэгтэй хүн → 2.5-3.5

    Жирэмсэн эмэгтэй → 2.5-3.5

    Хөхүүл эх → 2.5-4

    250 мл сүү эсвэл шар буурцгийн сүү

    2 зүсэм хатуу бяслаг

    200 гр тараг

    Ханаагүй тос болон түрхлэг
    Бага хэмжээгээр хэрэглэх
    Нэмэлт хоол
    Ханасан өөх тос болон нэмэлт давс болон элсэн чихрийн агууламжтай хүнсийг зөвхөн хааяа, бага хэмжээгээр хэрэглэх нь тохиромжтой.

     

    Five food froups
    Expand all
    Collapse all

    Easy snack ideas

    • Trail mix (nuts and dried fruit ) 
    • Popcorn 
    • Fruit 
    • Vegetable sticks and crackers with dip, like hummus or tzatziki 
    • Boiled eggs 
    • Yoghurt with fresh/frozen/canned fruit
    • Wholemeal crumpets with ricotta cheese and honey
    • Apple slices with peanut butter
    • Smoothies - add fruit, vegetables, nuts, oats and/or seeds 
    • Roasted broad beans/chickpeas 
    • Nut/muesli bars 
    • Corn thins with cheese and tomato 
    • Corn thins with peanut butter and banana 

    Quick meal ideas

    • Brown/basmati rice with canned tuna and salad 
    • Frozen mixed vegetables with canned tuna 
    • Pasta and tuna 
    • Chickpea and couscous salad 
    • Frittata 
    • Chicken, avocado and tomato sandwich
    •  Wraps with hummus, lean protein and salad 
    • Porridge with fruit and nuts or seeds
    • Granola with yoghurt and fruit
    Сүүлийн шинэчлэлт: 08 Nov, 2024 - 01:40
    Дээш буцах