Skip to main content
Бүх цэсийг харах

Төрсний дараах дасгал хөдөлгөөн

0-2 cap
A A A

Танд тэнхэрсэн мэдрэмж төрж, дасгал хөдөлгөөн хийхэд бэлэн болсон гэж үзсэн үеэс хөнгөн дасгал, хөдөлгөөн хийж эхлэх нь төрсний дараа таны бие эргэн сэргэхэд тустай байдаг.

Хүүхэд нялх байх үед, хүүхэддээ анхаарал хандуулахын тулд таны нойр тасалдаж, ядарсан мэдрэмжтэй байх нь түгээмэл. Боломж гарах бүрт аль болох сайн амарч, мөн өдөр бүр тодорхой хэмжээнд дасгал, хөдөлгөөн хийхийг зорих нь зүйтэй.

Дараах зүйлсийг хийж болно:

  • Бага багаар дасгал хөдөлгөөн хийж эхлэх – өдөрт 30 минут орчим
  • Хүүхэдтэйгээ болон гэр бүлээрээ гадуур алхах
  • Гэртээ сунгалтын дасгал болон хөнгөн иогийн дасгал хийх
  • Хашаан дахь ургамлаа арчлах эсвэл гэрийн ажлаа хийх
  • Аарцгийн ёроолын булчин чангалах дасгал буюу pelvic floor exercise хийх зэрэг багтаж болно. 

 

Аарцгийн ёроолын булчингийн дасгал

Таны биеийн галбирыг хадгалж байдаг нуугдмал булчингууд бол аарцгийн ёроолын булчин юм

Аарцгийн ёроолын булчин нь таны бие дэхь хамгийн чухал булчингуудын нэг бөгөөд таны давсаг, умай, болон шулуун гэдсийг байранд нь барьж өгч байдаг.

Аарцгийн ёроолын булчин чанга, хүчирхэг байх нь төрөлтийг хялбаршуулж, төрөлтийн дараа хэвийн байдалдаа илүү хурдан, хялбар ороход тустай байдаг.

Хүүхэд төрүүлсэн гурван эмэгтэй тутмын нэг нь найтаах, чангаар инээх, ханиалгах эсвэл дасгал хөдөлгөөн хийх үедээ шээс дусагнадаг болсон байдаг гэсэн судалгаа байдаг. Аарцгийн ёроолын булчин чангалах дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр жирэмсэн үед болон төрсний дараа тохиолдох давсаг, умай болон шулуун гэдэсний асуудлуудаас сэргийлэх боломжтой.

10 секундээр 10 удаа хавчиж чангалах дасгалыг өдөрт 3 удаа хийхийг зориорой.

Аарцгийн ёроолын булчин чангалах дасгалыг хэрхэн хийх вэ?

  • Хошного болон үтрээний орчмын булчинг хумин чангалж дээш сорон өргөнө. Булчингаа хумин чангалах бүрт танд дээш өргөж байгаа мэдрэмж төрж байх ёстой.
  • Ингэж чангалсан байрлалдаа 8 секунд бариад, булчингаа суллаж 8 секунд тайвшруулна. Хэрэв 8 секунд барьж чадахааргүй бол өөрийн чадах хэмжээндээ бариарай.
  • Уг чангалах болон суллах үйлдлийг нийт 10 удаа хийх нь 1 оролт гэж тооцогдоно.
  • 8-12 удаа хумин чангалах үйлдлийг дундаа завсартай 3 оролтоор хийхийг зориорой. Уг дасгалыг өдөр бүр хэвтээ, суугаа, эсвэл зогсоо аль ч байрлалд хийх боломжтой.

Аарцгийн ёроолын булчингийн дасгалыг хэрхэн хийх зөвлөмж болон бусад дасгалын ерөнхий зөвлөмжүүдийг Continence Foundation website вэб хуудсаас үзэх боломжтой. 

Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 03:52
Дээш буцах