Skip to main content
Бүх цэсийг харах

Нярайн сүүн тэжээл

0-2 cap
A A A

Шууд шилжих:

    Нярайн сүүн тэжээлийн хооллолт гэж юу вэ?

    Нярайн сүүн тэжээлийн хооллолт гэдэг нь хүүхэд эхийн сүүний оронд сүүн тэжээллээр хооллохыг хэлнэ. Нярайн сүүн тэжээл нь хүүхдийг 6 сар хүртэл шаардлагатай шим тэжээлээр хангадаг. Хүүхэд 6 сар орчимтойгоос эхлэн сүүн тэжээл болон бор хоол/бүхэл хоолыг 12 сар хүртэл хослуулан хэрэглэнэ. Энэ үе нь мөн хүүхдэдээ угжаар хооллохоос гадна аягаар сүүг нь уулгаж сургахад тохирожмтой байдаг. 

    Эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд хамгийн тохиромжтой сонголт нь нярайн сүүн тэжээл юм.

    Сүүн тэжээлийн сонголт

    Австралид:

    • Борлуулагдаж буй хүүхдийн тэжээлүүд нь бүгд үндэсний чанарын стандартыг хангасан байх ёстой.
    • Аль нэг үйлдвэрлэгч нь нөгөөгөөс илүү биш.
    • Өөрийн санхүүгийн чадавхи, олдоцод тохируулан сонгож болно.

    12-оос доош сартай хүүхдэд:

    • Өрхийн эмч болон хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч өөрөөр зөвлөөгүй тохиолдолд “төрсөн цагаас эхлэн тохиромжтой” эсвэл “үе шат 1” гэсэн тэмдэглэгээтэй үнээний сүүн суурьтай тэжээлийг хэрэглэнэ.
    • 100 мл-д 1.3 грамаас доош уургийн агууламжтай тэжээл сонгох нь тохирожмтой.

    12 сар хүрсэнээс хойш:

    • Хүүхдийн сүүн тэжээл оронд энгийн, бүрэн тослогтой үхрийн сүүг аягаар уулгах нь тохиромжтой.

    Хэрэв танд хүүхдээ нярайн сүүн тэжээлээр хооллохтой холбоотой дэмжлэг хэрэгтэй бол эх баригч, өрхийн эмч эсвэл хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа зөвлөлдөөрэй. 

    Хүүхдэд маань хэр хэмжээний сүүн тэжээл хэрэгтэй вэ?

    Хүүхэд бүрийн сүүн тэжээлийн хэрэгцээ харилцан адилгүй ба өсөхийн хэрээр өөрчлөгдөж байдаг.

    Ерөнхий чиглэл:

    • 2 сартайд: ихэнх нярай хоногт 6 лонх сүү хэрэглэдэг.
    • 4 сар хүрэхэд: зарим хүүхэд хоногт 4-5 лонх сүү хэрэглэж болно.

    Сүүн тэжээлийн лаазан дээр хүүхдэд хоногт хэр хэмжээтэй сүүн тэжээл өгөх талаар заавар байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн чиг баримжаа авахад туслах бөгөөд хүүхэд бүр харилцан адилгүйг санаарай. Хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ өлссөн болон цадсан шинж тэмдгүүдийг анзаарах юм. Хүүхэд өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн хооллох ба заримдаа угжтай сүүгээ дуусгахгүй ч байж болно. Яг л бидэнтэй адил, нялх хүүхдийн хоолны дуршил ч мөн өдөр бүр харилцан адилгүй хэлбэлзэж байдаг.

    Үргэлж:

    • сүүн тэжээлийн лаазан дээрх зааврыг дагах
    • хэдэн халбага сүүн тэжээлийн бэлдмэлийн, хэр хэмжээтэй усанд найруулах зааврыг дагах
    • усанд зааснаас илүү сүүн тэжээлийн бэлдмэл хийж болохгүй.

    Хүүхдэд тохирсон хэмжээний ус болон шим тэжээлийг тэнцвэртэй харьцаагаар өгснөөр, өсөлтийн хоцрогдол болон өтгөн хаталтаас сэргийлэх зорилготой. 

    Хүүхэд тань сүүндээ цадаж буйг илтгэх шинж тэмдгүүд

    Expand all
    Collapse all

    Нойтон живх

    Нялх хүүхэд хоногт буюу 24 цагт 6-8 удаа живх солиулдаг. Живх нь хүндэрч, өнгөний хувьд тунгалаг байгаа эсэхийг анзаарна.

    Баас

    Нялх хүүхэд хоногт 1-2 удаа баах эсвэл 1-2 өдрийн дотор баадаг. Баас нь зөөлөн эсвэл шингэвтэр бөгөөд ихэвчлэн шар/ногоовтор эсвэл бор өнгөтэй байна. 

    Хэрэв хүүхдийн тань баас чулуу шиг хатуу, хүүхэд баахдаа зовиуртай байх, эсвэл баасанд нь цус үзэгдвэл өрхийн эмч эсвэл хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчид хандаарай.

    Арьс

    Хүүхдийн арьсны өнгө нь эрүүл хэвийн байх ёстой бөгөөд биеийн аль нэг хэсэгт хөнгөн дарахад шууд эргэн хэвийн байдалдаа орж байх ёстой.

    Соргог байдал

    Сэрүүн үедээ нялх хүүхэд орчин тойрноо анзаарч, эргэн тойрноос гарч буй дуу чимээ болон болж буй үйл явдал руу анхаарлаа хандуулж байдаг.

    Өсөлт

    Хүүхэд өндөр, жин болон толгойн тойргийн хувьд хэвийн өсөж байх ёстой. 

    Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчдаа эсвэл өрхийн эмчдээ үзүүлэхээр очих бүртээ хүүхдийнхээ хэмжилтүүдийг хийлгүүлж, хянуулан хүүхдийн Хувийн Эрүүл мэндийн Бүртгэл Хөтлөлтийн Дэвтэрт тэмдэглэгээ хийлгэх нь зохистой.

    Хэрэв хүүхэд байнга нэмэлтээр сүү шаарддаг бол Эх, хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч эсвэл өрхийн эмчтэй зөвлөлдөөрэй.

    Хооллох үе ба ээнэгшил

    Хүүхдээ хооллох үеэр хоёр чухал зүйл өрнөж байдаг.

    Ээнэгших цаг: хооллох үеэр эх/аав, хүүхэд хоёрт илүү ойр байх боломж олддог. Тэд таны дуу хоолой, хүрэлт болон хайрыг мэдэрч, суралцаж байдаг.

    Хооллох цаг: хүүхэд энэ үед өсөлт, хөгжилдөө шаардлагатай шим тэжээлээ авдаг.

    Хүүхэдтэйгээ тухтай, нам гүм орчинд байх нь тохиромжтой. Хооллож байхдаа хүүхдээ ойр тэврэх нь хүүхдэд аюулгүй, хайрлагдаж байгаа мэдрэмж төрүүлдэг.

    Заримдаа хүүхэд тань түр зогсож, таныг харж, эсвэл жижиг авиа гарган “ярьж” байгаа мэт харилцахыг оролдож болно. Энэ нь тэдний суралцаж, шинэ ур чадвар эзэмшиж буй нэг хэлбэр юм. Мөн хүүхэд угжны саваа барихыг оролдож болно. Та хүүхэдтэйгээ хамт барьж болно. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд үргэлж насанд хүрсэн хүн хүүхдийг хооллох ёстойг санаарай.

    Хүүхдээ угжих

    Хэзээ тусламж хүсэх вэ?

    Дараах тохиолдолд Өрхийн эмч эсвэл Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчид хандах шаардлагатай:

    • Хүүхэд байнга өлссөн мэт байх

    • Хооллолт хүндрэлтэй санагдах

    • Хүүхдийн өсөлт хангалттай биш

    • Таны санаа зовниж байгаа бол

    Тусламж хүсэх нь хэзээд хэвийн.

    Сүүлийн шинэчлэлт: 19 May, 2026 - 02:03
    Дээш буцах