Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулах нь (4-6 cap)

4-6 cap
A A A

Урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин хийлгэх үеэр хүүхдийнхээ өвдөлт, зовиурыг бууруулад таны хийж чадах зүйлс:

  • хамгийн их өвтгөдөг тарилгыг хамгийн сүүлд хийж өгөхийг эмч болон сувилагчаасаа хүсэх;
  • тарилга хийлгэх үеэр хүүхдээ биедээ ойр барин, хүүхэдтэйгээ тайван өнгөөр ярилцах мөн хөхөө хөүүлэх нь тэднийг тайван байлгах сайн арга болдог.

Урьдчилан сэргийлэх тарилгаас үүдэн гарах түгээмэл гаж нөлөө:

  • халуурах (биеийн хэм 38.5°C-аас дээш халуурах);
  • зүү хатгасан хэсэгт улайх болон хавдах;
  • хүүхэд тавгүйрхэх юм уу унтаа болох;
  • заримдаа зүү хатгасан хэсэгт жижиг булдруу үүсэн хэдэн долоо хоног юм уу сар үргэлжилж болох бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл тул эмчилгээ шаардлагагүй байдаг. 

Хэрэв хүүхэд тань халуурвал ямар арга хэмжээ авч болох талаар 2-4 сартай бүлгийн “Хүүхдээ асрах нь – Хүүхдэд тохиох түгээмэл өвчлөлүүд” хэсгээс үзнэ үү.

Урьдчилан сэргийлэх тарилгын дараа хүүхдийн бие тавгүйрхсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар:

  • Ердийнхөөс илүү шингэн өгөх;
  • Халууцаж байгаа бол хэт зузаалахгүй байх;
  • Тарилга хийлгэсэн хэсэгт хүйтэн даавуугаар жин тавих;
  • Хэрэв хүүхэд зовиуртай байх эсвэл халуурч байгаа бол өвчин намдаах эм болох парацетамол зэргийг уулгах хэрэгтэй. Ингэхдээ эмийн саван дээрх зааврыг сайтар мөрдөх эсвэл хэрхэн хэрэглэх талаар эм зүйчтэй зөвлөөрэй.

Хүүхдээ дархлаажуулалтанд хамруулах өдрийг санах зорилгоор “Save The Date To Vaccinate” нэртэй утасны аппликэйшныг татан ашиглах боломжтой.

https://www.health.nsw.gov.au/immunisation/app/pages/default.aspx

 

Сүүлийн шинэчлэлт: 24 Sep, 2024 - 12:35
Дээш буцах