Өсөлт
Хүүхэд тань 6 сар хүрэхэд дараагийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хугацаа болсон байдаг.
4-6 сартай хүүхэд долоо хоногт дунджаар 100-150 гр жин нэмж байдаг.
Хүүхдийнхээ өндөр, жин болоод толгойн тойргийн хэмжээг хүүхдийн хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтэр дэхь өсөлтийн графикын дагуу шалгана.
Хүүхдийн сувилагч эсвэл Өрхийн эмчээсээ хүүхдийнхээ хэмжилтүүдийг өсөлтийн график дээр нь тэмдэглэж өгөхийг хүсээрэй.
Хөгжил
Энэ насанд хүүхэд тань дээш харсан байрлалаас доош харах, түрүүлгээ харсан байрлалаас хөрвөөн, дээш эргэн харах зэрэг үйлдлүүдийг хийж чаддаг болсон байна. Энэ нь хүүхдийн тань хөгжлийн хувьд чухал ахиц хэдий ч танаас аюулгүй байдлын үүднээс илүү их анхаарал шаардах үе юм. Хүүхэд тань хөдөлгөөнд орохын хэрээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах жагсаалт тань өргөжих шаардлагатай болдог. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээллийг энд дарж үзнэ үү.
4-6 сартай үед ихэнх нялх хүүхдүүд дараах зүйлсийг хийж сурсан болон суралцаж байдаг. Үүнд:
- Эргэж хөрвөөх – дээшээ харсан байрлалаас доош эргэн харах болон доош буюу түрүүлгээ харсан байрлалаас хөрвөн дээш харах;
- Өхөөрдөм шулганах чимээ, ход ход инээх эсвэл ганганах зэрэг чимээ гаргах;
- Хөгжим болон хэмнэлтэй аян дээр хөдлөх, хариу үйлдэл үзүүлэх;
- Эд юмсыг гартаа барьж авах, атгах, мэдрэх, хоёр гартаа тоглоом болон бусад эд зүйлсийг дамжуулах;
- Дуу чимээтэй, хөдөлгөөнт эд юмс рүү харах болон сонсох;
- Нуугдаж тоглох (Peek-a-boo) дуртай байх;
- Бага зэргийн түшлэгтэйгээр суух гэж оролдох;
- Хөлөө барих мөн хөлөө амандаа хийх зэрэг багтана.
Тоглож байх үеэрээ хүүхдийнхээ гаргаж буй үйлдэл, сэтгэл хөдлөлд тохирсон хариуг үзүүлснээр хүүхдийн хөгжилд дэм болох боломжтой.
Илүү дэлгэрэнгүйг:
Дараах вэб хуудаснаас та хүүхдийнхээ хөгжилд дэм үзүүлэхэд тань тус болохуйц, чанартай дүрс бичлэгүүдийг үзэх боломжтой.
http://activebabiessmartkids.com.au/videos/babyroos-bit-tummy-time/episode-1/
Дараах вэб хуудаснаас та хүүхдийнхээ хөгжилтэй холбоотой санаа зовоосон асуултууддаа хариулт олох боломжтой.
https://raisingchildren.net.au/babies/videos/baby-development-issues




