Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэдтэйгээ гэр зуур тоглох санаанууд

0-2 cap
A A A

Гэрийн доторх эд зүйлсийг ашиглан хүүхэдтэйгээ хамтдаа хийж болох зүйлс

Толинд харж тоглох: Хүүхэд өөрийгөө толинд харах дуртай байдаг бөгөөд толинд харж байхдаа хөгжилтэй, хошин царай гарган тоглодог. Толь нь хүүхдэд аюулгүй эсэхэд анхаарал хандуулаарай.

Дуу хөгжмийн цаг: Хүүхдэдээ намуухан дуу дуулж өгөх эсвэл ая тоглож өгч болно. Ингэхдээ, гэрийн доторх эд зүйлс болох халбагыг хооронд нь товших эсвэл тагтай, будаатай савыг хөдөлгөж дуу гаргах гэх мэтээр тоглож болно.

Нуугдаж тоглох буюу Peek-a-Boo: Зөөлөн даавуу юм уу гараараа нүүрээ нуун peek-a-boo буюу нуугдаж тоглож болно.

Гэдсээр нь түрүүлгээ харуулж тоглуулах буюу Tummy time: Хүүхдээ зөөлөн, цэвэр гадаргуу дээр гэдсээр нь доош харуулан хэвтүүлж, эргэн тойронд нь өнгөлөг тоглоом тавьж өгвөл сайн. Энэ нь хүүхдийн сонирхлыг татсанаар хүүхэд тоглоомыг авахаар оролдох, цаашлаад мөлхөх оролдлого хийх боломжтой.

Мэдрэхүйн уутнууд: Гялгар уутанд бага зэрэг ус болон хүнсний будаг хийж, амыг нь сайтар боогоод, хүүхдэдээ уутаар тоглонгоо, хөдөлгөөн болоод өнгөний талаар суралцах боломж олгоорой.

Өөр өөр хэлбэр бүтэцтэй танилцах нь: Өөр өөр материалтай даавуу, зөөлөн хөвсгөр алчуур эсвэл сойз зэрэг харилцан адилгүй бүтэцтэй эд зүйлсэд хүргэж, мэдрүүлж болно.

Бөмбөрийн цаг: Хүүхдэдээ хувин болон модон халбага эсвэл хуванцар халбагыг бөмбөрийн хэрэгсэл болгон өгч болно. Тэд хувин дээр цохиж, өөр өөр чимээ гарган хөгжилдөх боломжтой.

Ялгах болон өрж тоглох: Өөр өөр хэмжээтэй хувин болон аяга өгч, тэдгээрийг давхарлан өрөх боломж олгоорой. Ингэснээр тэд хэлбэр, хэмжээний ялгааг сурах боломжтой.

Усаар тоглох:Том хувин эсвэл аяганд багахан ус хийж, гараа булхуулан, цацаж тоглох боломжийг олгоорой. Тоглож байхад нь анхаарлаа салгаж болохгүйг анхаарна уу.

Эрдэнэсийн эрэл: Жижигхэн тоглоомуудыг өөр өөр хувин болон саванд нууж болно. Тагуудыг нь онгойлгон, нуусан тоглоомуудыг олоход нь хүүхдэдээ туслаарай.

Туслах тогооч: Та хоолоо хийж байх явцдаа хүүхдэдээ аюулгүй гал тогооны хэрэгслүүдээсээ өгч, хажуудаа тоглуулж болно. Хүүхэд тань аюулгүй эд зүйлсээр хольж, хутгах зэргээр таныг дуурайн тоглох боломжтой.

Эдгээр зүйлсийг хийх үеэр үргэлж хүүхдээ анзаарч байх ёстой бөгөөд хүүхдийн тоглох эд зүйлс нь хүүхдийн насанд тохирсон, аюулгүй байх ёстойг анхаараарай. 

Хүүхэдтэйгээ өнгөрөөх энэ онцгой үеийг хөгжилтэй, баяр хөөртэй өнгөрүүлээрэй. 

Сүүлийн шинэчлэлт: 24 Jul, 2024 - 01:44
Дээш буцах