Хүүхэдтэйгээ хамт тоглох нь
Хүүхэдтэйгээ хамт тоглох нь тэдний хөгжилд нэн чухал ач холбогдолтой.
Хүүхдээ хэрхэн гэдсээр нь түрүүлгээ харуулан тоглуулах вэ?
Хүүхдийг түрүүлгээ харуулан тоглуулах буюу tummy time нь хүүхэдтэйгээ хамт хийж болох зүйлсийн нэн чухал бүрдэлд тооцогдоно. Үүнийг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
- Хатуу гадаргуу (ор болон буйдан дээр биш) дээр гэдсээр нь түрүүлгээ харуулан тавина.
- Хүүхдийн гарын шуун дээр жингийн ачааллыг тааруулахаар хүүхдийг байрлуулна.
- Хүүхэд сэрүүн байх ёстой бөгөөд та хүүхдээсээ хараа хяналтаа салгаж болохгүйг анхаарна уу.
Хэзээнээс хүүхдийг түрүүлгээ харуулан тоглуулж эхлэх вэ?
Төрсөн даруйгаас эхлэн 1-2 минут түрүүлгэ нь харуулан хэвтүүлж эхлэх ба аажмаар хугацааг уртасган нэг удаадаа 10-15 минутаар, өдөрт хэд хэдэн удаа хийнэ.
Анх эхлэхдээ, хүүхдээ энгэр дээрээ, өвөр дээрээ тавих юм уу хатуу гадаргуутай хүүхэд хуурайлах ширээн дээр хуурайлах үеэрээ хийж болно.
Гэдсээр нь түрүүлгээ харуулан тоглуулах нь яагаад хэрэгтэй вэ?
Түрүүлгэ нь харуулан хэвтүүлэх нь хүүхдийн булчингийн хөгжлийг дэмжиж, хүзүүний хүчийг нэмэгдүүлэн, хөдөлгөөний эвслийг сайжруулдаг. Энэ нь мөн хүүхдийн толгойны ар хавтгайрах (plagiocephaly)-аас сэргийлдэг.
Түрүүлгэ нь харуулан хэвтүүлснээр хүүхдийн хүч нэмэгдэж, газар түшин цээжээ өргөх, эргэж хөрвөөх, сууж сурах, мөлхөх, алхах болон цаашлаад гүйж сурахад дэм болдог.
Мөн Нярайн Гэнэтийн Үхлийн Хам Шинжийн (SUDI Sudden unexpected death in infancy) эрсдэлийг бууруулдаг
Түрүүлгээ харуулан тоглуулахад хүүхэд дургүй байвал ямар арга хэмжээ авах вэ?
Үүнд:
- түрүүлгэ нь харуулан тоглуулах хугацааг богиносгох
- түрүүлгэ нь харуулан тоглуулдаг үеийг солих (хоолоо идсэн даруйд эсвэл хэсэг хугацааны дараа)
- өөрөө хойш гэдийсэн байрлалд (жишээ нь орон дээр налуу байрлалтай хэвтэх үедээ) хүүхдээ энгэр дээрээ өөр лүүгээ харуулан тавиад, аажмаар бүрэн хэвтээ байрлалд шилжин, хүүхдээ налуулна.
Хамтдаа хийж болох зүйлс
- өдөрт 2-4 удаа 1-2 минут түрүүлгэ нь харуулах;
- хүүхдээ тоглоомын гудсан дээр тавин, хажууд нь нуруугаараа дээш харан хэвтэх;
- хүүхдээ тэргэн дээр нь түрж, гадуур алхах (танд ч бас дасгал, хөдөлгөөн болно);
- дуу дуулж өгөх эсвэл үлгэр уншиж өгөх зэрэг байж болно.
Хүүхдийг гэдсээр нь түрүүлгээ харуулан тоглуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
https://raisingchildren.net.au/newborns/play-learning/play-ideas/tummy-time




