Бидний бие, өөртөө болон бусдад ядарснаа илтгэх шинж тэмдгүүдийг үзүүлдэг. Хүүхэд ч мөн адил.
Эхний хоёр сард хүүхдийнхээ ядарсан, өлссөн, тухгүй байгаа, болон эрхэлж, тоглохыг хүсч байгаа шинж тэмдгүүдийг ялгаж таних нь амаргүй байдаг. Учир нь ихэнх нярай хүүхдүүдийн хувьд өөрийн хэрэгцээ, шаардлагаа илэрхийлж суртал 6-8 долоо хоногийн хугацаа шаардагддаг.
Гэхдээ дараах ерөнхий шинжүүдээр хүүхдээ ядарсан эсэхийг мэдэх боломжтой. Үүнд:
- санаа алдах эсвэл эвшээх
- гараа чанга атгах
- их хөдлөх
- хөгжилтэй царай гаргах эсвэл царайгаа барайлгах
- гөлрөх буюу тодорхой зүйл рүү анхаарал хандуулахгүйгээр ширтэн харах
- нуруугаа нумруулах зэрэг шинж тэмдгүүдийг үзүүлэх ба
- уйлах нь хамгийн эцсийн дохио байх хандлагатай байдаг.
Хүүхдийн "Би ядарч байна" гэх шинж тэмдгүүд
Дараах дүрс бичлэгээс: Хүүхдийн дохио ба биеийн хэлэмжийн талаар дэлгэрүүлэн мэдэх боломжтой: | Raising Children Network
Мөн дараах дүрс бичлэгээс хүүхдийн ядарснаа илэрхийлэх жишээнүүдийг үзэх боломжтой: https://raisingchildren.net.au/babies/behaviour/crying/baby-cues
Эдгээр шинж тэмгүүдээс анзаарагдвал, хүүхдээ унтуулахад бэлтгэх цаг болсныг илтгэнэ.



