Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхэдтэйгээ тоглох нь (4-6 сартай)

4-6 cap
A A A

Тоглох цаг

Энэ үед та хүүхдийнхээ дуртай тоглоомуудын нэг хэвээр байсаар байгаа. Тантай хамт цагийг өнгөрөөх, таны дуу хоолойг сонсох, биеэрээ хүрэлцэх, таны нүүрний хувирлуудыг болоод үйл хөдлөлийг харах нь хүүхдэд тань сонирхолтой, зугаатай байхаас гадна тэдний танин мэдэж, суралцах гол арга нь болдог. 

Хүүхэдтэйгээ хамт тоглох санаанууд

  • Нуугдаж тоглох буюу Peek-a-boo
  • Хөнгөн гижигдэх
  • Хамтдаа ном унших – хүүхэд тань таны дуу хоолой болон нүүр царайг харах дуртай байдаг. 

Тоглоомоор тоглох

  • Хүүхэд тоглоомоо гартаа барих, амандаа үмхэх болон хазах
  • Тоглоомоо нүүрэндээ хүргэх болон амаараа хэлбэр дүрсийг нь мэдрэх
  • Хөдөлгөөнт тоглоомны доор хэвтэн дууг нь сонсон, хөдөлж буйг нь харах зэргээр тоглоомоор тоглож болно. 

Гадаа тоглох

  • Навч, шувууд болон салхинд дэрвэх хувцас, даавуу зэргийг ажиглах
  • Хорвоо ертөнцийн өөр өөр байрлалаас харах – шалан дээрээс, суудал дээрээс, гадаа гарах гэх мэт.

Түрүүлгэ нь харуулан тоглуулах буюу tummy time

  • Аюулгүй байдлыг ханган, шалан дээр түрүүлгэ нь харуулан хэвтүүлэх
  • Өнхрөх болон хөнгөн дасгал хөдөлгөөн хийх орон зайг бүрдүүлж өгөөрэй. 

Өдөр тутмын үйл явц

  • Таныг гэр орны ажлаа хийж байхад (жишээ нь хувцас угаалга) тантай ойр байх;
  • Дуу чимээ, хөгжим, байгалийн чимээ болон таны дуулахыг сонсох зэрэг нь хүүхдийн хөгжилд тустай. 

Хүүхэд амандаа тоглоомоо хийж мөн шүлс ихээр гоожиход эцэг эхчүүд шүдэлж байгаагийн шинж гэжойлгодог.  Шүдлэх сэдвээс хүүхэд шүдлэхтэй холбоотой шинж тэмдгүүдийг дэлгэрүүлэн үзнэ үү. 

Хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлагыг анхаарч, халамжлах нь

Нялх хүүхдүүд тоглох үеэр эцэг эхийн халамж, анхаарал шаардагдаж байдаг. Хүүхэд тань аливаа нэг юманд сэтгэл хөдлөлөө илэрхийлвэл, жишээ нь сониучирхах, онгирч хөөрөх, болон бусад сэтгэл хөдлөл илэрхийлвэл, түүнийг нь анзаарч, тохирсон хариу үйлдэл үзүүлэх нь чухал. Энэ насны хүүхдүүд мөн ганцаараа тоглоход суралцаж эхэлсэн байдаг хэдий ч байнгын хараа хяналтаа салгахгүй байх нь чухал хэвээр байдаг.

Энэ талаар  Хүүхэдтэйгээ харицлах нь нийтлэлээс дэлгэрүүлэн үзнэ үү. 

 

Дэлгэцийн цаг

2-оос доош насны хүүхдүүдэд ойр дотны хүмүүстэйгээ дүрсээ харан ярихаас бусад үед дэлгэц үзүүлэхгүй байх ба үүнд зурагт, DVD, компьютер, iPad, гар утас болон бусад электрон тоглоом багтана. Дэлгэц үзүүлэх нь хүүхдийн хэл яриа, нийгмийн харилцаанд орох чадвар зэрэгт сөрөг нөлөөтэй байдаг. Үүний оронд хүүхдээ идэвхтэй тоглуулах, ном унших, дуу дуулах зэрэг өсөлт, хөгжилд нь сайн нөлөөтэй үйл ажиллагаануудыг хийх боломжоор хангах нь зүйтэй. Зарим төрлийн зугаатай тоглоом, хийж болох үйл ажиллагаануудаас дурдвал:

  • Нялх хүүхдийн тоглоом тоглох;
  • Үлгэр ярих болон шүлэг унших;
  • Хөгжмийн аян дээр бүжиглэх;
  • Газар, дэвсгэр дээр тоглох;
  • Гэдсээрээ түрүүлгээ харан тоглох – Tummy time зэрэг байж болно.

Дэлгэцийн цагтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг The Raising Children Network-оос бэлтгэсэн мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.

 

 

 

Сүүлийн шинэчлэлт: 14 Aug, 2025 - 06:09
Дээш буцах