Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдээ вакцинжуулалтад хамруулах нь (2-4 сартай)

2-4 cap
A A A

Хүүхдийн дархлаажуулалт

2 сартайд хүүхэд тань 6-н долоо хоногтойд хийгдэх урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцинд хамрагдсан байх ёстой бөгөөд 4 сартайд урьдчилан сэргийлэх тарилгын 3 дахь тунгаа хийлгэх хугацаа болсон байдаг.

Хүүхэд тань хэзээ дархлажуулалтанд хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Зайлшгүй мэдвэл зохих зүйлс:

  • Хүүхдийн товлолт урьдчилан сэргийлэх тарилгын хуваарийг хүүхдийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтэр дээрээс харах боломжтой.
  • Хүүхдээ эрүүл мэндийн болон эмчийн үзлэгт оруулах мөн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхдээ үргэлж хүүхдийнхээ хувийн эрүүл мэндийн бүртгэл хөтлөлтийн дэвтрийг авч очих хэрэгтэй ба ингэснээр бүртгэлийг цаг тухайд нь хийх боломжтой.
  • Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгыг аль болох зохих хугацаанд нь хийлгэх хэрэгтэй. Хөнгөн зэргийн ханиадтай үед ч хүүхэд тарилгадаа хамрагдах боломжтой байдаг.
  • 'Save The Date To Vaccinate' нэртэй аппликэйшныг ашиглан хүүхдийнхээ товлолт урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах хуваарийг сануулах боломжтой. 

Вакцин хийлгэх үеэр хүүхдийн өвчин намдаах аргууд

  • Хамгийн их өвтгөдөг тарилгыг хамгийн сүүлд хийж өгөхийг эмч болон сувилагчаасаа хүсэх
  • Тарилга хийлгэх үеэр хүүхдээ биедээ ойр барин, хүүхэдтэйгээ тайван өнгөөр ярилцах мөн хөхөө хөүүлэх нь тэднийг тайван байлгах сайн арга болдог
  • Тарилга хийлгэхээс өмнө хэсгийн мэдээ алдуулах түрхлэг байгаа эсэхийг эмч болон сувилагчаасаа асуух зэргээг зохицуулах боломжтой.

Урьдчилан сэргийлэх тарилгаас үүдэн гарах түгээмэл гаж нөлөө

Тарилгын дараа, зарим тохиолдолд хүүхдэд дараах гаж нөлөө илэрч болно. Үүнд:

  • бага зэрэг халуурах (биеийн хэм 38.5°C-аас дээш халуурах)
  • зүү хатгасан хэсэгт улайх болон хавдах
  • хүүхэд тавгүйрхэх юм уу унтаа болох зэрэг шинж тэмдгүүд багтана.

Урьдчилан сэргийлэх тарилгын дараа хүүхдийн бие тавгүйрхсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар

  • Ердийнхөөс илүү хөхүүлэх, сүүн тэжээл эсвэл усыг илүү уулгах;
  • Халууцаж байгаа бол хэт зузаалахгүй байх;
  • Тарилга хийлгэсэн хэсэгт хүйтэн даавуугаар жин тавих;
  • Хэрэв хүүхэд зовиуртай байх эсвэл халуурч байгаа бол өвчин намдаах эм болох парацетамол зэргийг уулгах хэрэгтэй. Ингэхдээ саван дээр зааврыг сайтар мөрдөх юм уу хэрхэн хэрэглэх талаар эм зүйчтэй зөвлөөрэй.
Сүүлийн шинэчлэлт: 16 Jul, 2024 - 07:53
Дээш буцах