Шууд шилжих:
Сөргөө буюу гулгилт (reflux) гэж юу вэ? Хэрхэн намжаах вэ?
Ходоод, улаан хоолойн сөргөө буюу Gastro-oesophageal reflux (GOR) гэдэг нь ходоодон дахь хоол хоолой болон ам руу буцаж гарч ирэхийг хэлнэ.
Хүүхдүүд гулгих нь түгээмэл үзэгдэл боловч нэг нас хүрэх үеэр энэ байдал дээрддэг.
Сөргөөн шинж тэмдгүүд
Ходоод, улаан хоолойн сөргөөний шинж тэмдгүүдэд:
- сайн унтаж чадахгүй байх;
- гулгих болон бөөлжих нь элбэг байх;
- хооллох үеэр болон хооллосны дараа уцаарлах, тухгүй байх;
- байнга юм уу гэнэт их уйлах;
- уцаарлах болон тавгүйрхэх;
- нуруугаа нумруулах зэрэг багтана.
Ходоод, улаан хоолойн сөргөөн үед авах арга хэмжээ
Дараах арга хэмжээнүүдийг зөвлөдөг:
- бага багаар, ойр давтамжтай хооллох;
- удаанаар хооллох буюу угжиж байгаа тохиолдолд 20-30 минут, хөхүүлж байгаа тохиолдолд 40 минут хүртэл хугацаа зарцуулах;
- хооллосны дараа, хүүхдээ хамгийн багадаа 15 минут босоо байрлалаар тэврэх;
- хүүхэдтэйгээ хэт ширүүн байдлаар тоглохгүй байх;
- хооллох болон унтах үеэр бага зэрэг уцаарлаж болно гэдэг хүлээлттэй байх;
- нөхцөл байдал сайжрахгүй бол өрхийн эмчдээ үзүүлэх;
- эмч зөвлөөгүй тохиолдолд эмэн эмчилгээ хийхгүй байх;
- өдөр бүр харилцан адилгүй бөгөөд заримдаа хэцүү, заримдаа сайхан байна гэдгийг хүлээн зөвшөөрөх;
- өөртөө анхаарал хандуулахаа орхигдуулахгүй байж, шаардлагатай тохиолдолд бусдаас тусламж хүсэхээс бүү татгалзаарай.
Ямар үед сөргөө нь ноцтой болдог вэ?
Зарим тохиолдолд гулгилт нь илүү ноцтой байх ба GORD (gastro-oesophageal reflux disease) буюу Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин байх магадлалтай. Үүний шинж тэмдгүүдэд:
- хүүхэд хангалттай жин нэмэхгүй байх
- уцаартай эсвэл ууртай байх
- тайвшруулах болон унтуулахад хүндрэлтэй байх зэрэг багтана.
Хэрэв хүүхдэд тань эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа бол дээрх бүх зөвлөмжийг хэрэгжүүлэхээс гадна өрхийн эмч юм уу хүүхдийн эмчид үзүүлж, оношлуулах шаардлагатай.
Илүү дэлгэрэнгүйг дараах холбоосоос:
https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Gastrooesophageal_reflux_disease_in_infants/
Kids Health Information : Reflux (GOR) and GORD (rch.org.au)
Breastfeeding and reflux | Australian Breastfeeding Association
Reflux Infants Support Association (RISA): https://www.reflux.org.au/




