Skip to main content
Бүх цэсийг харах

Ажилдаа эргэн орох

6-8 cap
A A A

Ажилдаа эргэн орох үйл явцыг хөнгөвчлөх

Ихэнх гэр бүлүүдийн хувьд эцэг, эх хоёр нь хоёулаа ажиллах тохиолдол элбэг байдаг. Тэгэхээр эцэг, эх тус тусын ажил, ажлын ачаалал болон хүүхдээ асрах төлөвлөгөөнөөс хамаараад тодорхой хэмжээнд өөрчлөлт, зохицуулалт хийх шаардлагатай болно. 

Эцэг, эх хоорондоо дараах зүйлсийн талаар ярилцан, төлөвлөх нь нэн чухал:

  • Хүүхэд харах/асрах – хэн нь ажилдаа явсан хойгуур хүүхдээ харах, хэн нь цэцэрлэгт хүргэж өгөх болон цэцэрлэгээс авах зэрэг
  • Гэр орны ажлууд болох хүнс цуглуулах, цэвэрлэгээ, хоол унд хийх болон урсгал зардал төлөх зэрэг
  • Хүүхэд өвдсөн үеийн асаргаа
  • Хүүхэдтэй холбоотой аливаа товлолт уулзалтуудыг зохицуулах
  • Хүүхэд асрах чөлөө, ээлжийн амралт, өвчний чөлөө, уян хатан ажлын цагийн боломжууд байгаа эсэх талаар
  • Эхийн сүүгээр хөхүүлэн хооллох болон ажиллах – ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй байж болох талаар
  • Чөлөөт цаг, нийгмийн оролцоо, өөртөө анхаарах зэрэг асуудлуудыг ярилцаж, төлөвлөгөө гаргах нь чухал. 

Зөвлөмжүүд

  • Хүүхдээ цэцэрлэг/өдөр өнжүүлэхэд оруулж, богино хугацаагаар үлдээж дасгах нь тустай байдаг.
  • Цэцэрлэг/өдөр өнжүүлэхийн холбогдох албан тушаалтанд яаралтай үед холбоо барих бүх мэдээлэл, холбоо барихад тохиромжтой үе зэрэг мэдээллийг өгөх нь мөн чухал.
  • Ажиллаагүй өдрөө нөөц хоол бэлтгэн, хөлдөөж хадгалаад, ажилтай үедээ ашиглах зэрэг ачааллаа хөнгөвчлөх аргуудыг сонгож болно.
  • Хүүхдийнхээ хичээлийн цүнх хэрэгслийг өмнөх орой нь бэлтгэж тавих нь өглөөд бэлэн байхад тустай.
  • Ажилдаа хүргэж өгөх болон авахдаа хүүхдээ хэдэн минут тэвэрч, эрхлүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэх нь хүүхэд цэцэрлэг/өдөр өнжүүлэхдээ хурдан дасан зохицоход дэмтэй байдаг.
  • Хүүхдээ авахаасаа өмнө ажилтай холбоотой зүйлсийг бодлоосоо холдуулж, гэртээ харих хоорондоо болон гэртээ харисны дараа хэдэн хормыг хүүхэдтэйгээ эргэн холбогдоход зарцуулаарай.
  • Ажиллаж байх өдрүүддээ өөртөө мөн анхаарал хандуулж, өөртөө зөөлөн хандаарай.
  • Унтахын өмнө хүүхэдтэйгээ ярилцах, хайрлаж энхрийлэн, анхаарал хандуулах цаг гаргах нь чухал. 

Эхийн сүүгээр хооллодог ээжүүд ажилдаа эргэн орох талаар төлөвлөхөд туслах мэдээллийг Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбооны вэбсайтаас авах боломжтой.

https://www.breastfeeding.asn.au/workplace/mothers/return-to-work

Сүүлийн шинэчлэлт: 17 Jul, 2024 - 06:13
Дээш буцах