Skip to main content
Бүх цэсийг харах

Бор хоол буюу бүхэл хоолонд оруулах

6-8 cap
A A A

Шууд шилжих:

    Хэзээ бор хоолонд оруулах вэ?

    Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүү эсвэл сүүн тэжээлээр хооллох нь шим тэжээлийн гол эх үүсвэр байдаг бол, 6 сар хүрэх үеэс эхлэн сүүнээс гадна нэмэлтээр олон төрлийн шим тэжээлээр баялаг бор хоол буюу бүхэл хоол өгөх нь хүүхдийн цаашдын өсөлт, хөгжилд шаардлагатай төмөр, цайр зэргээр хангадаг.

    Төмрөөр баялаг хоолыг танилцуулах нь

    Төмөр нь хүүхдийн өсөлт, хөгжилд нэн шаардлагатай байдаг.

    • 6 сар хүртэл хүүхэд эхийн сүүнээсээ хангалттай хэмжээний төмрийг авч чаддаг.
    • Харин 6 сартайгаас хойш сүүнээс гадна нэмэлт хоол хүнс хэрэглэж байж төмрийн хэрэгцээ хангагддаг. Үүнд:
      • Татсан мах (үхэр, хонь болон тахиан мах)
      • Загасны мах
      • Шошны төрлийн бүтээгдэхүүн (вандуйнууд, сэвэг зарам, ангаахай шош)
      • Төмрөөр баяжуулсан будааны нэвс (rice cereal)
      • Өндөг (сайтар болгосон)
      • Ногоон навчит хүнсний ногоонууд

    Хэрэв та хүүхдээ сүүн тэжээллээр угжиж байгаа бол үүнийгээ 12 сар хүртэл нь үргэлжлүүлнэ. Гэхдээ эдгээр нэмэлт шим тэжээл, эрдэс бодисуудыг бор хоол буюу бүхэл хоол идсэнээр олж авах бөгөөд сүүн тэжээл юм уу сүүг нь сольсноор нөхөх боломжгүй гэдгийг анхаарна уу.

    Хүүхэд бор хоолонд орж эхэлснээр сүү уух хэмжээ нь ерөнхийдөө багасаж байгаа явдал ажиглагдаж болно. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Учир нь хүүхдийн өсөлт 6 сартай орчмоос өмнөх саруудтай харьцуулахад арай удааширч эхэлдэг.

    Цаашлаад, бага багаар хоолны төрөл, бүтэц, амт болон хэмжээг баяжуулан нэмнэ. 

    8 сартай болоход ихэнх хүүхдүүд гараар барьж идэж болохуйц (finger food) зөөлөн хүнсийг барьж идэж чаддаг болохоос гадна бүр цаашлаад өөрөө хоолоо халбагадан идэх оролдлого хийж эхлэх ч боломжтой. 

    НасХоолны бүтэц
    6 – 7 сартайдСайтар татсан эсвэл нухсан хоол хүнс (давс, элсэн чихэр, өөх тос болон элдэв нэмэлт амтлагчгүй);
    Маш зөөлөн, гараар бутлах боломжтой гараар барьж идэх хүнс буюу finger food
    8 - 12 сартайдТатсан, хэрчсэн эсвэл гараар барьж идэх боломжтой хоол хүнс (давс, элсэн чихэр, өөх тос болон элдэв нэмэлт амтлагчгүй)
    12+ сартайдГэр бүлийн хоол

     

    Гараар барьж идэх хүнс

    Хоолны хэлбэр бүтэц ба гараар барьж идэх хүнс

    6-8 сартай хооронд хүүхэд зөөлөн, гартаа барьж идэх боломжтой хоол хүнсийг идэж эхэлсэн байдаг. Хүүхдэдээ өөр, өөр төрлийн хэлбэр бүтэцтэй хоолнуудыг танилцуулж, өгч байх нь зүйтэй. 

    Гараар барьж идэх хүнс буюу finger foods-ын санаанууд

    • Жигнэж/чанаж болгосон том зүсэм хулуу, чихэрлэг төмс, төмс, брокколи, хурган гуа буюу зуккини, цэцэгт байцаа
    • Гадил, амтат гуа эсвэл авакодаг нэмж болгохгүйгээр гонзгой юм уу зузаан бүхэл байдлаар хэрчиж өгөх
    • Чанасан өндөг
    • Жигнэж болгосон загас
    • Шарсан хуруу талх

    Шинэ хоол хүнстэй өөрийн танилцах, туршиж үзэх боломжийг хүүхдэдээ олгоорой. Та тэвчээртэй байж, аль болох олон төрлийн хоол хүнсийг хүүхдэдээ санал болгохоо бүү зогсоогоорой. 

    Цагаан хоолтон

    Expand all
    Collapse all

    Цагаан хоолтой бол хэрхэн хооллох талаар зөвлөмжүүд

    • Хоолондоо төмрөөр баялаг хоол хүнс болох шош (сэвэг зарам, вандуйнууд болон ангаахай шош г.м), сэвэг зарам, вандуй, дүфү, өндөг, төмрөөр баяжуулсан талх/гоймон/үр тариан нэвс, төмрөөр баяжуулсан хүүхдийн будааны нэвс, самрын тос/түрхмэл, тахини, хүммүс, болон ногоон өнгийн хүнсний ногоонууд зэргийг багтаана.
    • Мөн хоолны орцонд C амин дэмээр баялаг хүнс болох жүрж, улаан лооль, брокколи зэргийг багтааж өгснөөр төмрийн шимэгдэлт сайжирдаг.
    • Бүх л хоолны бүлгээс багтаан, аль болох олон төрлийн хоол хүнсийг хүүхдэдээ өгөх нь чухал.
    • Цагаан хоолтой тохиолдолд, хүүхдээ аль болох 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллохыг зөвлөж байна.
    • Цагаан хоол нь мөн B12 амин дэмийн агууламж багатай байх хандлагатай байдаг тул эмчээсээ орлуулах нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдээлэл аваарай.
    • Цагаан хоолтой эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог бол хоол зүйчтэй мөн зөвлөлдөж, хүүхдээ шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч байгаа эсэхийг бататгаарай.

    Хамгийн чухал нь аль болох олон төрлийн ургамлын гаралтай уураг, төмөр, амин дэмүүд болон эрдэс баялаг агуулсан хоол хүнсийг тэнцвэртэй байдлаар өгөх явдал юм. Хүүхдийн тань хэрэгцээ хангагдаж байгаа эсэхийг нягтлахын тулд эмчтэй зөвлөлдөөрэй.

    Хязгаарлалттай хооллолт/хоолны дэгтэй тохиолдолд хоол зүйчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна. 

    Iron

    • Plant-based diets may be low in iron
    • Your baby may need an iron supplement
    • Talk to your family doctor about the right supplement 
    Сүүлийн шинэчлэлт: 09 Mar, 2026 - 02:02

    Хэл

    Дээш буцах