Skip to main content
Бүх цэсийг харах

Хооллолтын эрүүл дадал бий болгох тухай

6-8 cap
A A A

Хооллолтын эрүүл дадал бий болгох тухай

Хооллох үеэр дэгтэй байж, хооллох үйл явцаас сэтгэл ханамж мэдрэх чадамжтай болох дадлыг та хүүхдүүддээ одооноос суулгах боломжтой. Ингэснээр тэднийг хоол голомтгой болохоос сэргийлж, амьдралын турш эрүүл, зохистой хооллолттой байх суурь болдог. 

Expand all
Collapse all

Хооллолтын цагийг эерэг, баяр баясалтай өнгөрөөхийн тулд

  • Аль болох боломжтой үедээ хамтдаа хооллох
  • Хоолны үеэр хүүхэдтэйгээ хоолны талаар ярилцах, жишээ нь ‘өнөөдөр, өдрийн хоолонд ногоон броколли болон цагаан вандуй байна’ гэх зэргээр ярилцаж болно
  • Хүүхэд тань тухайн хоолыг идэхгүй, түлхэж, шидвэл, дахин 1-2 удаа санал болгож болно. Хоолоо 2-3 шидэх юм уу түлхвэл, хоолыг нь авч, тайвнаар ‘миний хүү/охин цадсан бололтой’ гэх зэргээр ярилцана.
  • Хооллох үеэр зурагтыг унтрааж, ухаалаг төхөөрөмжүүд болон тоглоомыг хоолны орчноос холдуулна. 

Хооллох хуваарь гаргах

  • Аль болох олон төрлийн эрүүл хоол хүнсээр хангах ба хүүхдийнхээ идэж чадахаас хамааран хоолны бүтцийг өөрчлөн, өргөжүүлнэ.
  • Хүүхэд хаана, хэзээ хооллохыг эцэг, эх сонгоно.
  • Хооллолтын үеэр хүүхдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангах нь чухал. Ширээ нь хүүхдийн нуруу болон хөлд тулгуур сайтай хөлийн ивээс болон нурууны түшлэгтэй байвал зохимжтой.
  • 6 сартай үеэс бор хоолонд оруулж эхлэхдээ өдөрт 1-2 удаа хоол өгч эхэлнэ. Дараагийн хэдэн өдөрт хоолны давтамжийг бага багаар нэмэгдүүлж 7 сар хүрэхэд өглөө, өдөр, оройн хоол гэх байдлаар өдрийн 3 хооллоно.
  • Хүүхдийг 9 сар хүртэл хоолны өмнө эхийн сүү эсвэл сүүн тэжээл өгч болно. Харин 9 сартайгаас эхлээд хоолыг нь дараа нь сүү өгөх нь зохимжтой.

Хэр хэмжээтэй хооллохоо шийдэх боломжийг хүүхдэдээ олгоорой

  • Та хоолыг нь аягалж өгсний дараа аль хоолноос хэр хэмжээтэй идэхийг хүүхэд тань шийдэх нь зүйтэй.
  • Хоолоо идээгүй тохиолдолд тэр даруйд нь өөр хоол санал болгох гэж бүү яараарай.
  • Хүүхдийг хүчлэх болон хахуульдах маягаар хооллохоос татгалзах нь чухал. Жишээлбэл ‘за дахиад ганцхан хазчих’ эсвэл ‘үүнийг идчихвэл гадаа гарч тоглоно шүү’ гэх зэргээр хүчлэхгүй байх нь чухал.
  • Хоолыг урамшуулал болгон ашиглахаас татгалзаарай.
  • Хоолыг урамшуулал хэлбэрээр ашиглах нь тийм сайн зүйл биш. Жишээлбэл “ногоогоо идэх юм бол амттан өгнө шүү” эсвэл “үгэнд орвол зайрмаг өгнө шүү” гэх зэргээр хэлэх нь хүүхдийг эдгээр урамшуулал болгон өгдөг хоол хүнсэнд улам ихээр дуртай болгож, мөн хоолонд сэтгэл хөдлөлөөр хандах хандлагыг нэмэгдүүлдэг. 

Эергээр үлгэрлэх

  • Хүүхдүүд бусдыг харж суралцдаг тул өөрөө төрөл бүрийн хоолыг хэрхэн амтархан идэж буйгаа харуулах нь тустай.
  • Гэр бүлийн бүх гишүүдэд адилхан хоол өгнө. Ингэхдээ хүүхдийн хоолны давс, халуун ногоо зэргийг бага хэмжээтэй хийн, хүүхэд хахахааргүй жижиглэн өгч болно.
  • Хүүхэдтэйгээ хоолны өнгө, бүтэц, амтны талаар тайван бөгөөд эелдгээр ярилцах, жишээ нь ‘энэлууван зөөлөн, улбар шар өнгөтэй байна’.
  • “Сайн байна”, “муу байна”, “шагнана шүү”, ‘’дүрсгүй хүүхэд” эсвэл “junk food” зэрэг үгсийг аль болох хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Хичээл зүтгэлээ бүү зогсоогоорой

  • Хүүхэд шинэ төрлийн хоол болон амтанд дасахын тулд танаас хамгийн багадаа 10 удаагийн оролдлого шаардагдаж болно. Шинэ төрлийн хоол хүнс санал болгохдоо маш бага хэмжээгээр  эхлэх нь хүүхдэд дарамт болохоос сэргийлдэг.
  • Хүүхэд хоолыг идэхгүй гэвэл уурлах зэргээр хариу үзүүлэхгүй байх нь чухал бөгөөд оронд нь ‘зүгээр дээ үр минь, заавал өнөөдөр идэх албагүй’ зэргээр хэлж болно.
  • Нэг удаадаа нэг л шинэ хүнс санал болгоно, ингэхдээ хүүхдийнхээ аль нэг дуртай хоол хүнсний хамтаар санал болгох нь зүйтэй.
  • Хоолыг нь өөр өөр аргаар бэлтгэж мөн болгож болно. Жишээлбэл уураар болгох, шарах шүүгээнд жигнэх эсвэл лууванг нарийн зорон хэрчих гэх мэт

Хүүхдэд таарсан хэмжээтэй хоол хүнсийг өгөх

  • Бага хэмжээтэй хоол өгч эхлэн, хэрэв цадаагүй бол нэмж өгөх нь зүйтэй.
  • Хэт том тавагтай хоол нь хүүхдэд дараатай санагдаж болно. 

Хүүхдийг оролцуулахын ач тус

  • Хүүхэд ямар нэгэн байдлаар өөрөө судалж, танилцсан хоол хүнсээ туршиж үзэх хандлагатай байдаг.
  • Шинэ хоол хүнсийг идэхийг хүчлэхийн оронд хүүхдээ уг хоол хүнсний талаар ярих, үнэрлэх, хүрч болон амсаж үзэх зэргийг нь урамшуулан дэмжиж өгөөрэй.
  • Хүүхдийг өөрөө өөрийгөө хооллохыг урамшуулан дэмжиж өгөөрэй. Бохир заваан болох нь хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. 
Сүүлийн шинэчлэлт: 27 May, 2025 - 08:26
Дээш буцах