Шууд шилжих:
Хүүхэд өөрөө, өөрийгөө хооллож сурах гэж юу вэ?
- Хүүхэд өөрөө өөрийгөө хооллож сурах буюу baby-led weaning гэдэг нь хүүхдийг бор хоолонд оруулах нэг төрлийн арга бөгөөд хүүхдийг халбагадаж хооллохын оронд, хүүхдээр өөрөөр нь гараар барьж идэж болохуйц зөөлөн хүнсийг бариулан идүүлж сургах арга юм.
- Хүүхэд тань хөгжлийн хувьд бэлэн болсон бөгөөд хоолыг нь аюулгүй байдлаар бэлтгэж өгч чадвал, baby-led weaning нь аюулгүй юм.
Би энэ аргыг туршиж үзэх хэрэгтэй юу?
- 6 сартай хүүхэд бүхэн зөөлөн, гараар барьж идэж болохуйц хэмжээтэй бүхэл хоолыг идэхэд бэлэн болсон байдаггүй. Харин 8 сартай орчимд ихэнх нялх хүүхэд гараар барьж идэж болохуйц, зөөлөн хүснийг өөрөө барин идэж чаддаг болсон байдаг.
- Хэрэв та хүүхдээ өөрөө, өөрийгөө хооллож чадах болов уу гэж санаа зовж байгаа бол маш багаар эхэлж болно.
- Мөн та заавал 2 аргын аль нэгийг сонгох ёстой гэсэн зүйл үгүй тул нухшилсан хоолыг, гараар барьж идэхүйц бүхэл, зөөлөн хоолтой хослуулан өгч болно.
Та хүүхдээ халбагадаж хооллож байгаа эсвэл хүүхэд тань өөрөө хоолоо барьж идэж байгаагаас үл хамаараад хамгийн чухал зүйл бол та хүүхдийнхээ үзүүлж буй дохио, шинж тэмдгүүдийг анзаарч, тэдгээрт нь тохирсон хариу үйлдэл үзүүлэх явдал юм. Өлсөж байгаа шинж байдал үзүүлбэл хооллоно. Мөн сонирхож байгаа шинж байдал үзүүлбэл хооллоно. Харин цадсан, болсон гэсэн шинж байдал илэрхийлэхэд нь хооллохоо зогсооно.
Хүүхэд тань дараах зүйлсийг хийж чаддаг болсон бол гараар барьж идэж болохуйц хэмжээтэй, зөөлөн хоолыг идэхэд бэлэн болсныг илтгэнэ:
- Ганцаараа дээш өндийн суух
- Толгойгоо бүрэн даасан байх
- Хоолыг гараараа бариад амандаа хийж чаддаг болсон бол гараар хуруу хэмжээтэй, зөөлөн хоолыг гараараа барин идэж чадах боломжтой.
Хүүхдэдээ өгч болох гараар барьж идэхүйц хэмжээтэй хоол хүнс
Хахах эрсдэлээс сэргийлэхийн тулд хүүхдийн хоолыг зохих байдлаар аюулгүй түвшинд бэлтгэх нь чухал. Анхны хуруу хэмжээтэй хоол хүнснүүд буюу finger foods нь та хурууны завсраа барин зөөлөн шахахад бяцарч, нухшилагдаж байхуйц маш зөөлөн байх шаардлагатай. Ийм бүхэл хоолыг идэхийн тулд хүүхэд заавал шүдэлсэн байх шаардлагагүй.
Гараар барьж идэхүйц хэмжээтэй хоол буюу finger foods санаанууд
- Зөөлөртөл болгосон хүнсний ногоонууд
- Маш зөөлөн, ясгүй малын мах эсвэл загасны махыг нарийн зүсэж өгөх
- Зөөлөн жимсний зүсмэлүүд
- Чанасан өндөг
- Шарсан талхан дээр гэрийн бяслаг эсвэл авокадо зэрэг зөөлөн түрхлэг түрхэж өгөх зэрэг байж болно.
Хүүхдээ юугаар хооллох талаар илүү ихийг мэдэхийн тулд "Бор хоолонд оруулах" уншаарай




