Skip to main content
Бүх цэсийг харах

Хүүхдэдээ ямар хоол өгөх вэ?

4-6 cap
A A A

Хүүхдийн анхны хоол

 

Төмрөөр баялаг хоол хүнс: Бор хоолонд оруулахдаа төмрөөр баялаг хоол хүнс өгч эхлэх нь чухал. Үүнд:

  • төмрөөр баяжуулсан будааны нэвсийг (rice cereal) эхийн сүү эсвэл буцалгаж, хөргөсөн устай хольж өгөх;
  • татсан/зөөлөн мах (жишээ нь үхэр, тахиа, гахай, хонь эсвэл загасны мах)
  • чанаж болгосон шош, сэвэг зарам, вандуй эсвэл түфү

Төрөлжүүлэх: Төмрөөр баялаг хоол хүнсийг танилцуулсны дараагаар өөр өөр төрлийн хоол хүснийг танилцуулж эхэлнэ. Үүнд:

  • болгосон хүнсний ногоо (хулуу, лууван, төмс)
  • болгосон эсвэл зөөлөн жимс (алим, гуа, гадил)
  • үр тариа (будаа, кийнва буюу quinoa, weet-bix)
  • бүрэн тослогтой сүү цагаан идээн бүтээгдэхүүн жишээлбэл бяслаг эсвэл тараг зэргээр хоолны нэр төрлийг өргөжүүлж болно. 

Соёлын үүднээс: Гэр бүл бүрийн хувьд соёлын үүднээс чухалд тооцогддог хоол хүнс харилцан адилгүй бөгөөд тэдгээрийг хүүхдийн хооллолтонд багтаахад буруудах зүйлгүй. 

Гэр бүлээрээ хооллох нь

Гэр бүлээрээ хамтдаа суун хооллох нь гэр бүлийн уур амьсгал, хоорондын харилцааг бэхжүүлэхээс гадна хүүхдийг хооллох дадалд сургах хамгийн сайн арга юм. Боломжтой бол өглөө, өдөр болон оройн хоолыг гэр бүлээрээ тухтай суун хооллохыг зорих нь чухал. Ялангуяа, амралтын өдрөөр буюу арай илүү цаг завтай үеэрээ аль болох гэр бүлээрээ суун хооллохыг зориорой.

Хүүхэд бүрийн хоолонд орох, хооллоход суралцах үйл явц харилцан адилгүй тул хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг анзааран тохирсон арга хэмжээнүүдийг авч байх нь чухал гэдгийг санаарай. Хэрэв танд ямар нэгэн асуулт байгаа бол Өрхийн эмч болон Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагчтайгаа цаг аван, зөвлөлдөөрэй. 

Нас насанд тохирсон хоол болон хоолны бүтэц

Нас

Хоолны бүтэц

Төрснөөс 6 сар хүртэл
Эхийн сүү эсвэл нярайн сүүн тэжээл
6 – 7 сартай

Сайтар татсан эсвэл нухсан хоол хүнс (давс, элсэн чихэр, өөх тос болон элдэв нэмэлт амтлагчгүй);

Маш зөөлөн, гараар бутлах боломжтой гараар барьж идэх хүнс буюу finger food

8 – 12 сартай
Татсан, хэрчсэн эсвэл гараар барьж идэх боломжтой хоол хүнс (давс, элсэн чихэр, өөх тос болон элдэв нэмэлт амтлагчгүй)
12+ сартай
Гэр бүлийн хоол

 

 

Expand all
Collapse all

Хоол хүнсний аюулгүй байдал ба бэлтгэл

  • Хоол бэлтгэх болон хооллохоос өмнө өөрийн болон хүүхдийнхээ гарыг тогтмол угаана.
  • Хоол бэлтгэх орчин болоод хэрэглэгдэхүүнүүдийг (сэрээ, халбага, таваг болон хутга) цэвэр, ариун байлгана.
  • Хоолны хэм хэт халуун биш эсэхийг хооллохоос өмнө тусдаа, цэвэр халбагаар амсаж шалгана. Өөрөө амссан, амандаа хийсэн халбагаараа хүүхдээ хооллохгүй байхыг анхаарна уу. Хүүхдээ тусдаа, цэвэр халбагаар хооллоно.
  • Халаасан хоолны үлдэгдлийг хаяна. 

Анхаарвал зохих зүйлс

  • Давс, элсэн чихэр болон бусад хүчтэй амтлагчийг хүүхдийн хоолонд хийхгүй байх;
  • Хүүхэддээ бүхэл самар болон хахах эрсдэлтэй хоол хүнс болох бүхэл усан үзэм, үрлэн улаан лооль, эсвэл эрдэнэ шиш зэргийг жижиглэхгүйгээр өгөхгүй байх;

Аль болох боловсруулсан, лаазалсан, хөлдөөсөн, бэлэн савлагаатай хүүхдийн гэх хоол хүнснээс татгалзахыг зөвлөж байна. 

Feeding guide
Сүүлийн шинэчлэлт: 02 Oct, 2025 - 08:00
Дээш буцах