Skip to main content

Бууцай, төмстэй жигнэсэн яргай загас

On this page:

    Жорын мэдээлэл

    Бэлтгэх хугацаа: 5 минут

    Болгох хугацаа: 20 минут

    Хадгалах хугацаа: Хөлдөөгчинд 2 сар хүртэл

    Хэмжээ: 4 нялх хүүхдийн порц, гэр бүлийн гишүүдийн хэмжээгээр өөрчлөх боломжтой

    Орц

    • 130 гр ясгүй яргай загасны (salmon) цул мах (жижиг хэмжээтэй)
    • 150 гр (1 жижиг) төмс, хальсалж дөрвөлжин хэрчсэн
    • 160 гр бууцай
    • 15 гр давсгүй цөцгийн тос эсвэл бага зэрэг оливын тос

    Аюулгүйн зөвлөмж

    • Яргай загасыг бүрэн болгож, бүх ясыг сайтар авч хүүхдэдээ өгөөрэй. 12 сараас доош насны хүүхдийн хоолонд давс нэмж болохгүй. Хоол нь зөөлөн, хүүхэд буйлаар хялбархан буталж болохуйц, халбагаар хооллоход тохиромжтой байх ёстой.

    Заавар

    1. Яргай загасаа хальсалж, цэвэрлэнэ.
    2. Төмсөө хальсалж, жижиг дөрвөлжин хэрчинэ.
    3. Цөцгийн тосоо богино долгионы зууханд 30 секунд халааж хайлуулна.
    4. Жигнүүрийн 2/3 хүртэл ус хийж, жигнүүрийн тавиурыг хайлуулсан цөцгийн тосоор нимгэн тосолно. Яргай загас, төмсөө жигнүүрт хийж 20 минут орчим жигнэнэ. Жигнэж дуусахаас 1 минутын өмнө бууцайгаа нэмнэ.
    5. Хэрэв жигнүүр байхгүй бол төмсөө усанд зөөлөртөл нь чанаж, яргай загасыг хайруулын тавганд зөөлөн гал дээр шарах эсвэл мөнгөлөг цаасаар ороож шарах шүүгээнд бүрэн болтол нь жигнэж болно.
    6. Яргай загас, төмс, бууцайгаа таваглан, хүүхдийн насанд тохируулан нухаж эсвэл жижиглэн хэрчинэ.
    7. Бага зэрэг хөргөөд хүүхдэдээ өгнө.

    Хооллох цаг

    Хүүхдийн хоолонд давс хийхгүй байхыг анхаарна уу. Хүүхдийн хувийг тусад нь авсны дараа гэр бүлийн бусад гишүүдэд тохирсон хүссэн амтлагч эсвэл шинэ ногоон амтлагчаар амталж болно. Будаа, талх эсвэл салат нэмж зооглох болмжтой. 

    salmon
    Сүүлийн шинэчлэлт: 20 Jul, 2026 - 02:33
    A A A
    Дээш буцах