Шууд шилжих:
Хосолмол хооллолт гэж юу вэ?
Хосолмол хооллолт гэдэг нь хүүхдээ эхийн сүү болон хүүхдийн сүүн тэжээлээр хослуулан хооллох юм.
Зарим тохиолдолд эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөсний дагуу эсвэл эцэг эх өөрсдөө хосолмол хооллолтыг сонгодог.
Ихэнх нялх хүүхэд цадахын тулд эхийн сүү болон сүүн тэжээлийг хослуулан хэрэглэх шаардлага байдаггүй. Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай бүхий л шим тэжээлийг бүрэн хангах боломжтой байдаг. Эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд нярайн сүүн тэжээл нь хамгийн аюулгүй сонголт юм.
Нярайн сүүн тэжээлийг хэрэглэхээс өмнө хүүхэд тань эхийн сүүндээ хангалттай цадаж байгаа эсэх шинж тэмдгүүдийг бүрэн нягтлаарай. Хэрэв танд энэ талаар санаа зовних асуудал байгаа бол хүүхэд ба өрхийн эрүүл мэндийн сувилагч (CFHN) эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Эхийн сүүгээр хөхүүлэн хооллох нь хүүхэдтэйгээ ээнэгшиж, мөн хүүхдээ хамгийн сайн шим тэжээлээр хангах онцгой арга гэдгийг санаарай.
Холимог хооллолтыг сонгох зарим шалтгаанууд
Хосолмол хооллолтыг сонгох зарим шалтгаануудад:
- эхийн сүүгээр хооллохтой холбоотой хүндрэлтэй асуудлууд
- эхийн хөхний сүү бага байх
- хүүхдийн жин хэвийн түвшинд нэмэгдэхгүй байх
- хөхүүл үед хэрэглэж болохгүй хүүхдэд сөрөг заалттай эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдлууд
- эх ажилдаа эргэн орох эсвэл уян хатан зохицуулалт шаардлагатай болсон зэрэг багтаж болно.
Эмч өөрөөр зөвлөөгүй тохиолдолд, хэрэв хөхний сүү хооллолт бүрт хангалтгүй байгаа бол үнээний сүүн суурьтай хүүхдийн тэжээл эсвэл донор эхийн сүү хэрэглэхийг зөвлөдөг.
Хүн бүрийн нөхцөл харилцан адилгүй тул хүүхэддээ хэр хэмжээний сүү өгөх талаараа эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй.
Хосолмол хооллолтын аргууд
Хүүхдээ хооллох өөр өөр аргууд байдаг ба үүнд аягаар, тариураар эсвэл угжих зэрэг багтана.
Хүүхдэдээ тохирох аргыг сонгоход тань, эрүүл мэндийн мэргэжилтэн дараах хүчин зүйлүүдийг үнэлж үзээд, танд туслах боломжтой. Үүнд:
- хүүхдийн нас
- аюулгүй байдал – эх ба хүүхдийн аль алинд нь
- зардал
- хэр хугацаанд хосолмол байдлаар хооллохоор төлөвлөж байгаа
- хооллолтын төлөвлөгөө зэрэг багтана.
Хүн бүрийн нөхцөл харилцан адилгүй тул хүүхдэдээ хэр хэмжээний сүү өгөх талаар эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй.
Хүүхэд нярай үед, холимог байдлаар хооллох бол энэ нь зөвхөн богино хугацаатай байхаар байдаг ба аюулгүй байдлыг хангах боломжтой бол аягаар өгөх нь зохимжтой.
Хөхөнд сүү оруулах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Тусламж, дэмжлэг авах
Дараах мэргэжилтнүүд болон байгууллагуудаас тусламж авах боломжтой:
Хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч
Өрхийн эмч
Эхийн сүүгээр хооллолтыг зөвлөх
Австралийн Эхийн сүүгээр хооллолтын Холбоо
Нэмэлт мэдээлэл
Аяганаас уулгаж сургах | https://www.breastfeeding.asn.au/bfinfo/cup-feeding
Гуурсаар хооллох нь | Australian Breastfeeding Association
Донорын сүү ба сүүний банк | Pregnancy Birth and Baby (pregnancybirthbaby.org.au)




