Шууд шилжих:
Эхийн сүүгээр хооллож байх үеийн эмийн хэрэглээ
Зарим эм болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисууд нь таны хөхний сүүний боловсруулалтанд нөлөөлөх юм уу эсвэл хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлөх боломжтой. Үүнд:
- Жороор олгодог эмүүд
- Жоргүй авч болох эмүүд, тухайлбал ханиад болон томуугийн эм
- Ургамлын гаралтай эм
- Кофэйн (жишээлбэл цай болон кофе)
- Никотин (жишээлбэл тамхи татах болон электрон тамхи)
- Архи, согтууруулах ундаа
- Хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис багтана.
Ямарваа эм, ургамал, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эсвэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийн өмнө, заавал эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.
Согтууруулах ундаа нь нэг жишээ бөгөөд хөхүүл үед хориглох заалттай байдаг.
Мөн “Feed Safe” хэмээх гар утасны үнэгүй аппликейшн татах боломжтой: Feed Safe
Согтууруулах ундаа болон эхийн сүүгээр хооллолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://www.breastfeeding.asn.au/resources/alcohol-and-breastfeeding
Одоогоор би эмэн эмчилгээтэй байгаа тохиолдолд яах вэ?
Хүүхдээ эхийн сүүгээр хөхүүлэн хооллож байгаа болон саасан сүүгээрээ хүүхдээ хооллож байгаа үедээ хэрэглэж байгаа бүх төрлийн эмэн эмчилгээгээ өрхийн эмчдээ хэлж, зөвлөгөө авах нь нэн чухал. Ялангуяа, та шинэ төрлийн эмэн эмчилгээ эхлүүлэх, ургамлын гаралтай эмчилгээ хийх болон бусад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээр шийдсэн бол заавал эмчтэй зөвлөлдөх ёстойг онцгойлон анхаараарай.
Сүү оруулах зорилгоор эм болон ургамлын гаралтай бэлдмэл хэрэглэж болох уу?
Байгалийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийн хэмжээ болон үр нөлөөний талаар чанарын шаардлага хангах судалгаа, шинжилгээ хангалттай байдаггүй. Уг шалтгааны улмаас, эдгээр эм бэлдмэлүүд нь судлагдаагүй, үл мэдэгдэх сөрөг нөлөөнүүд дагуулж болно. Тиймээс ямарваа ургамлын болон байгалийн гаралтай эм, бэлдмэлийг хөхөнд сүү оруулах зорилгоор хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна.
Хөхүүл үедээ хэрэглэж байгаа эмэн эмчилгээний талаар өрхийн эмч эсвэл Mothersafe-тэй холбогдон зөвлөлдөж болно. Мөн та, өөрт болон хүүхдэд тань аль нь хамгийн тохиромжтой сонголт болж чадах талаар шийдэхэд тань туслах зөвлөгөө, мэдээллэл авах боломжтой. https://www.seslhd.health.nsw.gov.au/royal-hospital-for-women/services-clinics/directory/mothersafe




