Шууд шилжих:
Холимог хооллолт гэж юу вэ?
Холимог хооллолт гэдэг нь таны хүүхдийн хооллолтын байдал нь эхийн сүү болон хүүхдийн сүүн тэжээл хосолсон байхыг хэлнэ. Зарим тохиолдолд эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөсний дагуу эсвэл эх өөрөө, хувийн шалтгаанаар холимог хооллолтыг хүүхдэдээ тохирно хэмээн сонгодог.
Ихэнх нялх хүүхэд цатгалан байхын тулд эхийн сүү болон сүүн тэжээлийг хослуулан хэрэглэх шаардлага байдаггүй. Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай бүхий л шим тэжээлийг бүрэн хангадаг.
Нярайн сүүн тэжээлийг хэрэглэхээс өмнө таны хүүхэд, эхийн сүүндээ хангалттай цадаж байгаа эсэх шинж тэмдгүүдийг бүрэн нягтлаарай. Хэрэв танд энэ талаар санаа зовних асуудал байгаа бол хүүхэд ба өрхийн эрүүл мэндийн сувилагч (CFHN) эсвэл өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Эхийн сүүгээр хооллох нь хүүхэдтэйгээ ээнэгшиж, бат бэх холбоо тогтоох, мөн хүүхдээ хамгийн сайн шим тэжээлээр хангах онцгой арга гэдгийг санаарай.
Холимог хооллолтыг сонгох зарим шалтгаануудаас:
- эхийн сүүгээр хооллохтой холбоотой асуудлууд
- эхийн хөхний сүү бага байх
- хүүхдийн жин хангалттай хэвийн түвшинд нэмэгдэхгүй байх
- хөхүүл үед хэрэглэж болохгүй хүүхдэд сөрөг заалттай эмийг эх нь зайлшгүй хэрэглэх шаардлагатай тохиолдлууд зэрэг багтана.
Хүн бүрийн нөхцөл харилцан адилгүй тул хүүхэддээ хэр хэмжээний сүү өгөх талаараа эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй.
Холимог хооллолтын аргууд
Хүүхдээ хооллох өөр өөр аргууд байдаг ба үүнд аягаар, тариураар эсвэл угжих зэрэг багтана.
Хүүхдэдээ тохирох аргыг сонгоход тань, эрүүл мэндийн мэргэжилтэн дараах хүчин зүйлүүдийг үнэлж үзээд, танд туслах боломжтой. Үүнд:
- аюулгүй байдал – эх ба хүүхдийн аль алинд нь
- зардал
- та болон таны хүүхдийн эдгээр аргуудыг хэрэглэх чадамж
- та үүнийг хэр хугацаанд хийхээр төлөвлөж байгаа зэрэг багтана.
Хүн бүрийн нөхцөл харилцан адилгүй тул хүүхдэдээ хэр хэмжээний сүү өгөх талаараа эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй.
Хүүхэд нярай үед, холимог байдлаар хооллох бол энэ нь зөвхөн богино хугацаатай байхаар байдаг ба аюулгүй байдлыг хангах боломжтой бол аягаар өгөх нь зохимжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Австралийн Эхийн Сүүгээр Хооллолтын Холбооноос бэлтгэсэн аягаар сүү уулгах болон бусад нэмэлт хооллолтын аргуудын талаарх гарын авлагыг дараах холбоосуудаар орж үзнэ үү.
https://www.breastfeeding.asn.au/bfinfo/cup-feeding
Гуурсаар хооллох нь | Australian Breastfeeding Association
Донорын сүү ба сүүний банк | Pregnancy Birth and Baby (pregnancybirthbaby.org.au)




