Skip to main content
Бүх цэсийг харах

Хооллолтын нийтлэг хэв маяг ба хүндрэлүүд

Жирэмсний сүүлийн гурван сар
A A A

Сүү хэт их байх

Сүү хэт их байх, хүүхдийн хооллолтын хэв маяг, болон хэзээ тусламж хүсэх талаар ойлгох нь 

Зарим эхчүүд хүүхдийн хэрэгцээнээс давсан сүүтэй байдаг. Үүнийг хөхний сүүний илүүдэл гэж нэрлэдэг. Энэ нь хооллолтыг ээж болон хүүхдийн аль алинд нь хүндрэлтэй болгох үе байдаг. Сайн мэдээ гэвэл тохирсон дэмжлэг болон зөв аргуудын тусламжтайгаар шийдэх боломжтой. 

Таны хөхний сүү хэт их байгааг илтгэх шинж тэмдгүүд

  • Хэт их садарч гарч байгаа юм уу хэт их хэмжээний сүүг хүүхэд зохицуулж уухад бэрх байдаг. Хөхөө хөхөхдөө, хүүхэд тань тод гүдхийн залгих чимээ, хахаж буй мэт чимээ гаргах, эсвэл хөхөхөө болих.
  • Хооллолт хооронд хүүхэд бүрэн тайвширч, амарч чадахгүй байх нь мөн хэт их сүүтэй холбоотой байж болно. Хүүхэд тайвширч, унтаж чадахгүй хөрвөөж, болон чимээ гаргах.
  • Хоногт 6-8 удаагийн живх дүүргэлтээс илүү шээх мөн 24 цагийн дотор чимээтэй, шингэнээр баах.
  • Таны хөх их дүүрэн байж, заримдаа чинэрч өвдөж байвал таны сүүний гарц хэт их байх магадлалтай. 

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд танд танил санагдаж байвал та хэт их сүүтэй байх магадлалтай.

Ямар арга хэмжээ авбал зохих талаар

  • Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч, эх баригч эсвэл эхийн сүүгээр хооллолтын зөвлөхтэй ярилцах.

  • Хүүхдээ өлссөн шинж тэмдэг үзүүлэх үед нь хооллох (хүүхдийн хэрэгцээгээр хооллолт).

  • Нэг хөхөө бүрэн хөхүүлж дууссаны дараа нөгөө хөхөө хөхүүлэх.
  • Хөхөө сольж хөхүүлэхийн өмнө эхний талаа хамгийн багадаа 2 удаа санал болгох нь зүйтэй.
  • Хүүхэд тань хэдхэн минутын дараа хөхөхөө зогсоовол, бага зэрэг завсарлага өгөөд, нэг цагийн дотор ижил талын хөхийг дахин санал болгож, цадсан эсэхийг нь шалгана.

Эдгээр аргууд нь сүүний урсгалыг удаашруулж, хооллолтыг хүүхдэд илүү тав тухтай болгоход тусална.

 

Гурван алхамт хооллолт

Зарим үед хүүхэд хөхөө сайн хөхөж чадахгүй эсвэл зохистой хэмжээгээр жин нэмэхгүй байвал “гурван алхамт хооллолт” хийхийг зөвлөдөг.

Гурван хооллолт гэдэг нь:

  1. Хүүхдээ хөхүүлэх
  2. Хөхүүлж дуусаад сүүгээ саах
  3. Саасан сүүгээ хүүхдэдээ өгөх

Энэ нь сүү ороход туслах болон хүүхэд сүүндээ хангалттай цадахад тустай. Гэхдээ эхэд ажиллагаатай, хэцүү санагдаж болно.

Хэрэв танд ийм зөвлөгөө өгсөн бол дараах зүйлийг асуух:

  • Хэдий хугацаанд ингэж хооллох хэрэгтэй

  • Хөхүүлэх болон саах талаар дэмжлэг хүсэх

  • Цаашид яах талаар тодорхой төлөвлөгөө гаргах

Та үүнийг ганцаараа хийх шаардлагагүй. Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч, өрхийн эмч эсвэл эхийн сүүгээр хооллолтын зөвлөхөөс тусламж авах боломжтой. 

Хооллолтын ялгаатай хэв маягууд

Expand all
Collapse all

Ойр давтамжтай хооллолт

Ойр давтамжтай хооллолт гэдэг нь хүүхэд богино хугацаанд олон удаа хөхөхийг хүсэхийг хэлнэ. Энэ нь ихэвчлэн үдээс хойш эсвэл оройн цагаар ажиглагддаг. Ялангуяа төрсний эхний долоо хоногуудад эсвэл өсөлтийн идэвхтэй үед түгээмэл.

Энэ нь таны сүү хүрэлцэхгүй байна гэсэн үг биш. Харин таны бие хүүхдийн өсөлт, хэрэгцээнд тохируулан өөрчлөгдөхөд тусалдаг.

Ойр ойрхон хөхүүлэх нь амаргүй байж болно. Дараах зүйлсийг анхаараарай:

  • Боломжтой үедээ амрах
  • Чанартай хооллож, шингэнээ хангалттай авах
  • Гэрийн ажил болон бусад хүүхдийн асаргаанд бусдаас тусламж хүсэх

Хүүхдийг өөрөөр нь амлуулах

Хүүхэд өөрөө амлах гэдэг нь төрсний дараах эхний хэдэн цагийн дотор хэрэглэгддэг нэршил юм. Дөнгөж төрсөн нярай хүүхэд, эхтэйгээ арьс арьсаар хүрэлцсэн байрлалд байх үед, үнэрлэх болон хүрэлцэх мэдрэмжийн (хөхөх рефлекс) тусламжтайгаар ихэнх тохиолдолд хүүхэд өөрөө хөхөө олж чаддаг. 

Энэ нь хүүхдэд хөхөө зөв амлаж, өөрийн хэмнэлээр хооллож эхлэхэд тусалдаг.

 

Хэзээ нэмэлт тусламж хүсэх хэрэгтэй вэ?

Хэрэв та дараах зүйлсэд санаа зовж байвал:

  • Хүүхдийн хооллолт

  • Гулгих, бөөлжих шинж тэмдэг

  • Жингийн асуудал

  • Хөхний сүүний гарц (хэт их эсвэл бага байх)

Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч, өрхийн эмч эсвэл хөхөөр хооллолтын зөвлөхтэй ярилцах нь чухал. Хугацаа алдалгүй тусламж авах нь хооллолтыг илүү амар, тухтай болгоход тусална.

 

Санах зүйл

Хүүхэд бүр, эцэг эх бүр өөр. Хооллолттой холбоотой хүндрэлүүд түгээмэл бөгөөд тусламж үргэлж байдаг. Та тусламж хүсэж байгаа нь аль хэдийн зөв алхам хийснийг илтгэнэ. 

Сүүлийн шинэчлэлт: 28 Apr, 2026 - 06:21
Дээш буцах