Хоолоо голох
Нялх хүүхэд 20-30 минут хоолловол хурдан тайвширах хандлагатай байдаг. Хэт удаан бол сүүгээ дуусгаж амжилгүйгээр ядарч болно. Харин хэт хурдан бол гэдэс нь дүүрч, унгах, бөөлжих болон шаардлагатайгаас их хэмжээний сүү уух талтай.
Хоолоо голон уурлах нь түгээмэл бөгөөд эхийн сүүгээр хөхүүлэн хооллож байгаа болон угжнаас хооллож байгаа аль ч тохиолдолд тохиож болно. Хүүхдэд тань тохиолдож байж болох зарим шалтгаануудаас дурдвал:
- сүүндээ цадсан гэдгээ илэрхийлэхийг хичээж байх
- өлсөхөөс илүү ядарсан байх
- хооллолтоо дуусахаас өмнө эрхлэхийг хүсэх эсвэл жаахан завсарлахыг хүсэж байх
- сүүний гаралт хэт хурдан эсвэл удаан байх (“Хүүхдээ угжих” хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.)
- хөхөө хөхдөг бол хэрхэн угжнаас хооллох тал дээр гайхаж, төөрөгдөж байх
- тухгүй байрлалд байх
- эрүүл мэндийн асуудалтай байх
- амны хөндий хэвийн бус байх – үүнийг хүүхэд ба гэр бүлийн эрүүл мэндийн сувилагч юм уу өрхийн эмчээрээ шалгуулан, тогтоолгож, ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж авч болно.
Хүүхэд хөхөө хөхөхгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Breast refusal – how to get baby to feed | Australian Breastfeeding Association
Ямар арга хэмжээ авч болох тухай
- Хэрэв хүүхэд тань хооллох үеэр уцаарлаж, тухгүй байвал хооллолтыг зогсоогоод, хүүхдээ тайвшруулаарай.
- Энэ үед хүүхдээ босоо чиглэлтэй барих нь хүүхдэд хэхрэх боломж олгодог бөгөөд мөн бага зэрэг гулгиж болно.
- Ивж хооллохоос (угжийг ямар нэгэн зүйлээр, тухайлбал дэр, ороосон даавуу болон ижил төрлийн зүйл зэргийг түшүүлж тавин угжих) зайлсхийх хэрэгтэй. Хүүхдээ тэвэрч угжих нь аюулгүйн үүднээс ач холбогдолтойгоос гадна хүүхэдтэйгээ холбоо тогтоож, ээнэгшил явагдахад чухал нөлөөтэй байдаг.
- Хооллож дууссаны дараа үлдсэн сүүг хаяна.
- Хооллож дууссаны дараа угж хэрэгслийг бүгдийг нь хүйтэн усаар зайлна.
Хэрэв угж болон хөхөө голох нь үргэлжилсээр байх эсвэл танд өөр ямар нэгэн санаа зовних зүйл байгаа бол Хүүхэд ба Гэр бүлийн Эрүүл мэндийн Сувилагч эсвэл Өрхийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Хүүхдийн илэрхийлэх дохио, шинж тэмдгүүдийн талаар дараах дүрс бичлэгээс үзнэ үү.
Video by Raising Children Network: https://raisingchildren.net.au/babies/behaviour/crying/baby-cues




